ТУРКИД ТӨРИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭР МОНГОЛ УЛСЫН ГУРВАН ИРГЭН ШАЛГАГДАЖ БАЙНА


Зариг.мн сайт Туркийн Стамбул хотоос уншигч, үзэгчидтэйгээ мэндчилж байна. Стамбул хотод суугаа Ерөнхий консул Э.Мөнх-Очиртой манай сэтгүүлч зарим чухал асуудлаар ярилцлаа.

Хэчнээн хүн хоригдож, саатуулагдаж байгаа талаар тоо баримт дурдвал?

- Одоогоор бол хоригдож байгаа нь тийм олон бишээ. 14 орчим хүн байна. Гэхдээ эдгээр хүмүүс бол шүүхээр асуудал нь эцэслэн шийдэгдсэн хүмүүс биш шалгагдаж байгаа хугацаандаа саатуулагдсан хүний тоо. Бид мэдэж байгаа даа Туркийн сургуулиудын асуудал явагдаад байгаа даа. Тэр нь энд Терроризмтой холбоотой, том зохион байгуулалттай бүлэглэл, байгууллага байдаг гэж үздэг. Тэр байгууллагын асуудалтайгаар энд хоёр хүн саатуулагдаад шүүх хурлаа хүлээгээд байж байгаа.

Тэр хэрэгтэй холбоотой Монголын иргэд байгаа гэж үү?

- Тийм.

Стамбулд байсан Монголчууд юм уу?

- Тийм. Энд байсан л даа. Турк сургуулиар дамжаад энд ирээд тэр Турк сургуулийн дэмжлэгтэйгээр тэдний дотуур байранд байж байгаад өөрөө ч мэдэхгүйгээр тухайн үедээ үйл ажиллагаанд нь оролцож байсан иргэд байдаг юм байна. Тэдгээр иргэдийг эдний зүгээс саатуулж, шалгах үндэслэл байна гээд саатуулан шалгаж байгаа.

Мэдээллийг дэлгэрүүлж болох уу?

- Болохгүй /инээв/

Хоригдоод шалгагдаж байгаа юм уу? Гадуур шалгагдаж байгаа юм уу?

- Хоригдоод шалгагдаж байгаа.

Хэзээнээс эхлэн шалгаж байгаа вэ?

- Энэ мэдээлэл нь тийм чухал биш байх.


Та өөрийнхөө ярьж болох хэмжээнд мэдээлэл өгөх боломж байна уу? Туркийн багшийн асуудал яригдаад байгаа шүү дээ?

- Би тэр Вейсэль гуайг нээх барьж аваал хорих гээд л, наймаалах гээд байсан асуудал бол байхгүй байх өө. Би тэгж боддог юм. Ер нь аль ч улс өөрийнхөө дотоод асуудал дээр Террорист үйлдэл гаргасан. Энд хамгийн сүүлд бий болсон төрийн эргэлт хийх гэж оролдсон, цэргийн эргэлт хийх гэсэн тохиолдол гарсан ш дээ. Үүнийг тэр сургуулиудыг эзэмшдэг сангийнхныг хийсэн гэж үздэг байхгүй юу. Үүнтэй холбоотойгоор л манай Улсад үйл ажиллагаа явуулж байгаа сургуулиудыг Террорист байгууллага, терроризмыг дэмжиж байна, санхүүжилтээр хангаж байна гэсэн байдалтайгаар манайхаас сургуулиудын асуудлыг шийдэж өгөөч ээ гэсэн байдлаар л хандсан байна.

Тухайн хүн нь Монголд байхгүй л дээ. МУ-ын засгийн газрын зөвшөөрөлгүй онгоц буугаад аваад явчихсан гэсэн мэдээлэл байгаа. Энэ асуудлаар консулын газарт хандсан зүйл байдаг уу?

- Энэ талаар Стамбулын Ерөнхий консулын газартай харьцах шаардлага байхгүй. Яамдын хоорондын л ажил байх. Д.Цогтбаатар сайдын мэдээлснээр бол яам хооронд тийм зүйл яригдаагүй гэж би сонссон. Миний хувьд бол яг өөртэй чинь адил тэр хүнийг хилээр давсан тухай мэдэхгүй байна. мэдээлэл яг тийм хэмжээнд байна. Нэг зүйлийг анхааруулмаар байна. Манай энэ сурч байгаа хүүхдүүдийн эцэг эхчүүдийн тухайн үедээ тэр сонин телевизээр гарч мэдээлэл, коментүүдийг харж байхад "сургуулийг хаах гээд байна, энэ хүүхдүүдийн эрх ашгийг хөндөх гээд байна гэх хандлага гаргаж байсан. Турк сургуулийн муу сайныг бол би яг одоо хэлэхгүй. Яагаад гэвэл анх би тэр турк сургуулиудыг бий болоод явж байхад би ч гэсэндээ тэр 90 хэдэн онд дэмжлэг туслалцаа үзүүлээд явж байсан. Дүүргийн даргаар ажиллаж байхдаа ч гэсэн амгалан дахь сургуулийн байрны асуудал, гаднах талбай дэмжлэг үзүүлэх зэрэг ингэж оролцож байсан. Бүр ажлын явцыг нь очиж үзэж байсан. Ямар ч сургууль сайн байж болно муу байж болно. Гэхдээ тэр сургуульд ажиллаж байгаа иргэдийнхээ асуудалд өөр нэг улс асуудлаа тавьж байхад Монгол Улс энэ иргэдтэй холбоотой асуудлыг нь ямар нэгэн байдлаар шийдэх л ёстой гэж би үзэж байгаа юм. Тийм болохоор тухайн үедээ ч гэсэн яаманд өгч байсан саналууд дээр би энэ асуудлыг нэг тийшээ болгоё. Хоёр талт гэнэ үү, гурван талт гэнэ үү уулзалт зохиогдох ёстой гэж үзэж байсан. Цаашдаа ч тэгж үзэж байгаа. Манай улсын байр суурь ямар байгаа юм мэдэхгүй байна. Ямартай ч Ерөнхий консулын хувьд "энэ асуудлыг нэг тийш нь шийдэх ёстой" гэж саналуудаа яаманд өгч байсан. Сургалтын хувьд бол сургуулийг үргэлжлүүлээд ажиллууд явах боломж байгаа. Одоо үйл ажиллагаа нь хэвийн явж байгаа гэж ойлгож байгаа. Германы эрдэмтэнд зараад тэр нь цааш нь үйл ажиллагааг нь үргэлжлүүлж байгаа гэж сонсогдсон.


Мэдээ харж байхад энд 7 хоногт л 300-400 хүн барьж байна гэх мэдээлэл яваад байна?

- Багасч байна. Өнгөрсөн долоо хоногт гэхэд л 50.

Энэ үйл явц Монголчуудын асуудалд ч юм уу? Таны ажилд ч юмуу нөлөөлдөг үү?

- Үгүй, үгүй. Бидэнд ямар ч нөлөө байхгүй. Харин ч 2017 оноос хойш эдний дотоод яамны цагдаа бүрэлдэхүүн бол нэлээн сайн ажиллаад Стамбул бол их тайван болсон. Стамбулд террорист үйл ажиллагаатай холбоотой зүйл гарсангүй. Хэсэг нэг эвгүй болсон шүү дээ. Та бүхэн мэдэж байгаа байх. Телевизийн мэдээгээр энд тэнд дэлбэрэлт боллоо, халдлага боллоо гэх мэдээлэл гардаг байсан. Одоо бол гайгүй болсон. Мэдээжийн хэрэг террорист үйл ажиллагаа явуулж байсан, олон арван жил суурьшин явуулж байсан, энд тэндээс элдэв байдлаар санхүүжээд явж байсан үйлдлүүдийг таслан зогсоосон. Дэлхий даяараа л өөрчлөгдөж байна. Улс орны хоорондын харилцаа ч өөрчлөгдөж байна. Заавал ингэж террорист үйл ажиллагаагаар улс төрийн тэмцэлээр хийж байх ёстой юмуу гэдэг асуудал гарч ирсэн л дээ. Тэгээд энэ Европ улсын ойлголцол нөлөөлөл гарч эхэлсэн л дээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна 14 цагийн өмнө
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ 16 цагийн өмнө
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна 16 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна 16 цагийн өмнө
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана 16 цагийн өмнө
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь 17 цагийн өмнө
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна 17 цагийн өмнө
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно 18 цагийн өмнө
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 22 цагийн өмнө
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна 22 цагийн өмнө
Орон даяар 16:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дуугарна 23 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 23 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд Өчигдөр
Даланзадгад-Мандалговь, Цогтцэций-Мандалговь чиглэлд гарах хөдөлгөөнийг​ хязгаарлалаа Өчигдөр
"Утсаар ярьчихаад ирье" гээд гарсан 33 настай залуу алга болоод таван сар болж байна Өчигдөр
С.Чинзориг: "Д" вирустэй иргэдийн интерпирон эмийг оруулж ирэхээр хэлэлцээр хийсэн Өчигдөр
Н.Учрал: И-Монгол систем дээр эмийн жор бичих боломжтой боллоо Өчигдөр
ОБЕГ: Улаанбаатарын 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй Өчигдөр
Дундговьд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр