ХӨГЖЛИЙН БАНКНААС ЗЭЭЛ АВСАН АЖ АХУЙ НЭГЖҮҮДИЙН ЖАГСААЛТ

Өнөрцэцэг
2019/02/08


АН эрх барьж байх үед "Чингис", "Самурай" бондын мөнгөөр төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх эрх бүхий банк нь Хөгжлийн банк байв. Одоо ч энэ эрх нь хэвээрээ. Тухайн үед МАН-ынхан Хөгжлийн банкны удирдлагуудын тансаглал, үрэлгэн зардлыг баримттайгаар илчилж, тус банкны экс удирдлагууд тэдгээрийг нь үгүйсгэж байсан удаатай. Гэвч Хөгжлийн банкны өмнөх удирдлагууд 29 хүнийг 2.6 тэрбумаар урамшуулж, программ хангамжийн нийлүүлэлтэд тэрбум гаруй төгрөг зарцуулсан баримтыг зарим эх сурвалж энэ долоо хоногт ил болгосон. Тус банкны захирал асан Н.Мөнхбатыг өдгөө хуулийнхан саатуулан шалгаж байгаа бол МАН, АН-ынхан "Манайхан, танайхан их зээл авсан" гэх мэтээр улстөржицгөөсөн хэвээр байна. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өчигдөр энэ талаар мэдээлэл хийж, бүрэн эрхээсээ татгалзаж шалгуулахад бэлэн гэдгээ мэдэгдсэн. Харин Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр өчигдөр орой "Хөгжлийн банкнаас тэр, энэ нам, компани зээл авсан, чи их, бага идсэн" гэх эзэнгүй улстөржилтөд цэг тавина. Зээл авсан бүх жагсаалтыг ил тавина" хэмээн твиттер хуудастаа бичсэнийхээ дараахан Хөгжлийн банкнаас зээл авсан компаниуд, улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлж буй төсөл, арга хэмжээнүүдийн жагсаалтыг ил болголоо. УИХ өнгөрсөн мягмар гарагт Засгийн газраас Хөгжлийн банкнаас шалгалт хийхээр томилогдсон ажлын хэсгийнхний мэдээллийг сонсох байсан ч АН-ынхны эсэргүүцэлтэй тулгарч тав хоногоор хойшлуулсан юм. Хөгжлийн банкнаас зээл авсан аж ахуйн нэгжүүд болон бусад мэдээллүүдийг доорх хүснэгтүүдээс харна уу.






































































0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Булгантуяа: Цалинтай ээжийн 50 мянгыг нэмэх санал хүргүүлсэн 4 цагийн өмнө
Ирэх сард ихэнх нутгаар хүйтэн байна 5 цагийн өмнө
Ирэх сарын 1-нээс эмч, багш нарын үндсэн цалин нэмэгдэж, 1.4 сая төгрөгт хүрнэ 6 цагийн өмнө
Зам засварын ажил ирэх сарын 10-наас эхэлнэ 7 цагийн өмнө
​П.Баттөр: Хоёр охиноо төрөхөд хүйг нь тасалж байлаа, эхнэрээ яаж зовж төрснийг харсан эр хүн гэр бүлээ хэзээ ч орхихгүй байх 7 цагийн өмнө
Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ 9 цагийн өмнө
Сурагчид өнөөдөр хичээллээд амарна 9 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Ойрын хоёр хоногтоо салхитай хүйтэн байна 9 цагийн өмнө
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна Өчигдөр
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ Өчигдөр
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна Өчигдөр
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна Өчигдөр
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана Өчигдөр
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь Өчигдөр
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна Өчигдөр
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно Өчигдөр
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих Өчигдөр
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд Өчигдөр
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна Өчигдөр