Өмнөд Африкийн иргэн Жино Венсель гэх 40 настай эрийг гэмт этгээдийн халдлагад өртөх үед нохой нь урдуур нь орж, эзнээ аварсан баатарлаг явдал болжээ. Гэвч харамсалтай нь “Баатар" нохой гэмт этгээдийн хүйтэн мэсэнд өртөж, хүнд бэртэл авчээ. Эзэн нь тухайн үед нохойгоо үхчихлээ гэж бодсон ч амьсгалж байгааг нь мэдмэгцээ Кейп Таун хотын Амьтан хамгаалах нийгэмлэгт хүргэж өгчээ. Дюк гэдэг герман овчаркны толгойд зоогдсон хутга гавлын ясыг нь цөмлөж, тархинд нь нэвтэрсэн боловч эмч нар яаралтай арга хэмжээ авсны дүнд амьд үлдсэн байна. Хутганы үзүүр хэсэг гурван ямх орчим зоогдсон бөгөөд хэдхэн мм илүү гүн зоогдсон бол шууд аминд хүрэх байсан гэж Амьтан хамгаалах нийгэмлэгийн эмч Зенета Стойнова ярив. Харин Жино Венселийг дээрэмдэхийг завдсан гэмт этгээд айсандаа хэргийн газраас зугтаж, одоог хүртэл баригдаагүй байгаа гэнэ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна