ХУД-ийн Өлзийт хороололд найман тооны хурдан удмын морь нэг дор үхжээ. Өнөөдөр Нийслэлийн Мал эмнэлгийн газрын эмч нар болоод НМХГ-аас очиж ажиллаж үхсэн адуунаас шинжилгээ авсан байна. Нийслэлийн мал эмнэлгийн газрын дарга н.Адилбишээс энэ талаар тодруулахад манай малын эмч очиж ажилласан, маргааш ажил эхлэхээр үхсэн адуунаас авсан дээжийг Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторьт шинжлүүлэхээр өгнө. Мөн морьд химийн гаралтай бүтээгдэхүүнээс хордсон байх магадлалтай учир өөр бас шинжилгээнд хамруулна гэж мэдэгдлээ. Манай сэтгүүлч Н.Мижидмаа, Э.Сугарсүрэн нар Өлзийт хороололд ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна