Нийслэлийн засаг даргыг томилж чадахгүй байсаар хоёр сарын нүүрийг үзлээ. Оны өмнө НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар С.Мөнхчулуун төлөөлөгчдийн олонхийн дэмжлэгийг авч чадсан ч түүнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх батламжлалгүй буцаасан.
Тиймээс дахин НИТХ-аар хотын даргыг томилох асуудлыг хэлэлцэнэ. МАН-ын намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх С.Амарсайханыг хотын даргад зүтгүүлсээр байгаа учраас С.Мөнхчулууныг батламжлаагүй гэх. Тэгвэл С.Мөнхчулууныг өөрийгөө дахин хотын даргад нэр дэвшүүлбэл МАН-аас хөөж магадгүй аж. Эх сурвалжийн мэдээллэж буйгаар МАН-ын хяналтын хороо өнөөдөр хуралдаж, хэрэв С.Мөнхчулууныг хотын даргад дахин нэр дэвших юм бол намаас хөөнө гэсэн мэдээлэл байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна