Энэ сарын 16-нд Баянгол дүүргийн 16-р хорооны "Secret " зочид буудлын өрөөнд 14 хоногтой хүүхдээ орхиод зугтаасан тухай мэдээллийг тус буудлын ажилтан цагдаагийн байгууллагад мэдэгджээ.
Тус буудлын ажилтны хэлснээр 25-30 орчим насны эмэгтэй 15.00 цагийн орчимд орж ирээд "Өнөөдөр буудалд хонох шаардлага гарлаа" хэмээн өрөө авсан байна. Харин удалгүй "Машинаас мөнгө аваад ирье" хэмээн гарч яваад эргэж ирээгүй аж. Түүнийг гарч явснаас хойш хүүхэд хоёр цаг орчим уйлсан хэмээжээ. Харамсалтай нь, охины ээж сураггүй алга болж нярайг хүүхдийн асран хамгаалах төвд хүлээлгэн өгсөн байна. Хуульд зааснаар буудлын өрөөнд хүүхдээ орхисон эхийг хүүхдийн эсрэг санаатай гэмт хэрэг үйлдсэн хэргээр буруутан шалгах юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна