АТГ жил бүр 40 гаруй мянган албан тушаалтнаас хөрөнгө орлогын мэдүүлэг авдаг байна. Энэ оны ХОМ-ийн бүртгэл өнгөрөгч нэгдүгээр сарын 02-ноос эхэлж, хоёрдугаар сарын 15-ны 24 цагт дууссан. Энэ жилийн тухайд төрийн өндөр дээд болон бусад албан тушаалтай 41400 хүн ХОМ-ээ гаргаж, бүртгүүлэх ёстой байжээ. Гэвч үүнээс нэг албан тушаалтан хугацаандаа багтаж мэдүүлгээ гаргаагүй байна. Төрийн албан тушаалтан заасан хугацаанд мэдүүлгээ гаргах үүрэгтэй байдаг учраас түүнд сахилгын шийтгэл ногдуулна гэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна