БГД-ийн нэгдүгээр хороонд байрлах "Эргэн дурсахуй" шөнийн цэнгээний газарт хүн амины хэрэг гарчээ. Цагдаагийн байгууллагат энэ сарын 19-ны орой уг шөнийн цэнгээний газарт зодоон болж байгаа талаар дуудлага ирсэн байна. Энэ дагуу Цагдаагийн байгууллагаас шалгахад тус газарт үйлчлүүлж байсан иргэн Г гэгчийг согтуугаар зодож амь насанд нь халдсан байж болзошгүй байдал тогтоогджээ. Иймд БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст тухайн хүн амины хэргийг шалгаж байгаа юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна