Өнөөдөр "Очир" төвийн буудлын өрөөнд 13 настай охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн М.Амарболд, Б.Жавхлан нарын шүүх хурал Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд боллоо. Тус шүүх хурлаар анхан шатны шүүхээс оноосон ялыг хэвээр үлдээлээ.
Ингэснээр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс яллагдагч нарт оноосон бүх насаар нь хорих ял хэвээр үлдсэн. М.Амарболд, Б.Жавхлан хоёрт анхан шатны шүүхээс бүх насаар нь хорих ялыг оноосон бөгөөд шүүхээс хаалттай хорих ангид эдүүлэхээр заасан юм.
Яллагдагчид өмгөөлөгчөөрөө дамжуулан оноосон ял хүнд байна хэмээн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан аж. Тэднийг шүүхээс 13 настай охиныг архиар хордуулан биеэ хамгаалх чадваргүй болгж улмаар тохуурхан амь насыг нь санаатайгаар бүлэглэн хөнөөсөн хэмээн үзэж ял оноосон.
Хүсэлтийн дагуу өнгөрсөн долоо хоногт болох байсан давж заалдах шатны хурал шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгаанаар ирээгүй тул хойшуулах шийдвэр гаргасан билээ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна