Багахангай дүүргийн 1 дүгээр хороонд байрлах аж ахуйн нэгжийн харуулын байранд өчигдөр "Хүн зодуулж гэмтсэн байна" гэсэн дуудлага дүүрэг дэх цагдаагийн хэлтэст иржээ.Дуудлагын дагуу очиж шалгахад тус байгууллагын харуул 50 настай эрэгтэй Г, харуул 24 настай, эрэгтэй П нар нь ээлж солилцох үедээ "цэвэрлэгээ хийсэнгүй" гэх шалтгаанаар хоорондоо зодолдож Г нь хүндэвтэр гэмтэл авсан байна.Ийнхүү үл ялих шалтгаанаар ямаан омгоо гаргаж, нэгнээ хүндээр бэртээсэн асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна