Улсын бүртгэлийн багц хуулийн журамд заасны дагуу улсын бүртгэлийн үйлчилгээг цахимжуулах ажил өрнөөд байгаа билээ. Энэ хүрээнд Улсын бүртгэлийн газраас үзүүлдэг бүх үйлчилгээг ирэх наймдугаар сарын 1-нд бүрэн цахимжуулахаар төлөвлөөд байгаа. Одоогоор эд хөрөнгийн үйлчилгээ 100 хувь, иргэний улсын бүртгэл 99 хувь, хуулийн этгээдийн бүртгэл 95 хувь цахимжаад байгаа юм. Цахимжуулах ажлын хүрээнд ирэх сарын 15-наас эхлэн иргэний үнэмлэх болон гадаад паспортыг онлайнаар захиалдаг болох ажээ. Түүнчлэн гадаад паспортын хугацаа дуусах дөхөж байгааг нь сануулж иргэний гар утсанд мессеж очдог болох юм
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна