"Монголын хөрөнгийн бирж" үнэт цаасны бүртгэлийн шалгуур, шаардлага хангахгүй байгаа хувьцаат компаниудад хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэх хугацаатай үүрэг даалгавар өгч, заасан хугацаанд холбогдох зөрчлийг арилгаагүй компаниудыг бүртгэлээс хасах хүртэл арга хэмжээ авчээ. Энэ хүрээнд үнэт цаасны арилжааг зогсоосноос хойш нэг жилээс дээш хугацаанд арилжаа сэргээгүй буюу арилжааг зогсоох нөхцөл шалтгаан нь арилаагүй 21 компанийг Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Санхүүгийн зохицуулах хорооны "Үнэт цаасны бүртгэлийн журам"-ын 3 дугаар зүйлийн 3.2.1, 3.2.10 дахь заалтууд, "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Дүрмийн 8 дугаар зүйлийн 8.10.11, "Үнэт цаасны бүртгэлийн журам"-ын 23 дугаар зүйлийн 23.11.4 дэх заалтыг тус тус үндэслэн "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн А/20 тоот тушаалаар Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлээс хассан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна