ГАЛ ТЭРЭГТЭЙ МӨРГӨЛДӨЖ ОСОЛДЖЭЭ

Н.Мижидмаа
2019/03/11

Суудлын автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн осол гарчээ. Тодруулбал, гуравдугаар сарын 8-ны өдөр Цагаан хаалга өртөөнөөс Хандгайт өртөө рүү хөдөлсөн 3503 дугаар галт тэрэг 15.12 цагт Ерөө сумаас 10 гаруй километрийн ойролцоо зорчиж явсан "Тоёота" маркийн цагаан өнгийн суудлын автомашиныг мөргөжээ.

Осол гарах үед дээрх авто машины жолооч О нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан бөгөөд гарамгүй газрын хашааг дайрч улмаар галт тэргэтэй мөргөлдсөн нь энэ юм.

Тухайн үед зүтгүүрийн машинч яаралтай арга хэмжээг цаг алдалгүй авч яаралтай тормослож зогссон ажээ. Осол гаргасан жолооч О нь тухайн үед Ерөө голын орчимд гэр бүлийн хамтаар загасчилж явахдаа архи хэтрүүлэн хэрэглэж хөдөлгөөнд оролцжээ.

Одоогоор жолоочийн биеийн байдал хэвийн, бэртэл, гэмтэлгүй байгаа аж. Уг хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас шалгаж байна.

Амралт зугаалгаар явахдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж, өөрийн амь нас болон бусдын эд хөрөнгийг хамгаалахыг холбогдох байгууллагаас анхаарууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЭМИЙН СОНСГОЛООС: ЭМ-ийн дэд сайд С.Энхболд "Мөнхийн тун" ХХК-тай хамааралтай гэв 42 минутын өмнө
​Ц.Сэргэлэн: Би дахин нэр дэвшихгүй, мөнгийг нь ч дийлэхгүй юм байна 56 минутын өмнө
Б.Энхбаяр: Өчигдөр болсон Р.Базараагийн баривчлагааг би мэдэхгүй, би БЗД-т нэр дэвшинэ 59 минутын өмнө
Хотын стандартыг мөрдүүлэн, иргэд аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж байна 1 цагийн өмнө
БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ 1 цагийн өмнө
“Дүнжингарав”-ын уулзварын дэлбэрэлтийн улмаас 1.8 тэрбум төгрөгийн хохирол учирсныг тогтоожээ 3 цагийн өмнө
Ой, хээрийн түймрийн 29 удаагийн дуудлага бүртгэгдэж, 70172 га талбай түймэрт өртжээ 3 цагийн өмнө
“Улаанбаатар смарт карт” компанийг АТГ-т шалгуулна 3 цагийн өмнө
Хүүхдийн мөнгийг энэ Пүрэв гарагт олгоно 3 цагийн өмнө
Сэлбэ дэд төв дэх гэр хорооллын хөрөнгийн үнэлгээ үргэлжилж байна 3 цагийн өмнө
Хоёр найз: Хар нялхаасаа нөхөрлөж, нарийн боовчид болсондоо баяртай байдаг 4 цагийн өмнө
А.Оюун-Эрдэнэ: Төрчихөөд 10 хоноод хичээлдээ ороход “Хөхөө шиг ээж” гэж шүүмжилдэг байсан, тэр үед би бүхнийг амжуулах гэж чадлаараа хичээсэн 4 цагийн өмнө
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна 4 цагийн өмнө
Ц.Сандаг-Очир Т.Мөнхсайханыг “сайшаав” 15 цагийн өмнө
Ардчилсан нам МЭДЭГДЭЛ гаргав 15 цагийн өмнө
Ц.Туваан: Бид 60 гаруй улсаас таван мянган тонн эм импортлож байна 19 цагийн өмнө
М.Оюунчимэг: Монголд 39000 төгрөгөөр зарагдаж буй эмийг Улаан-Үдээс 8000 төгрөгөөр авч байна 19 цагийн өмнө
Таваас дээш жил техникийн үзлэгт ороогүй машиныг бүртгэлээс хасна 20 цагийн өмнө
Удаа дараа даац хэтрүүлэн тээвэр хийж, авто зам эвдсэн зөрчил илэрчээ 20 цагийн өмнө
​GenZ Loyalty урамшуулалт аян эхэллээ 21 цагийн өмнө