Мэргэжлийн хяналтын байгууллагаас Монгол-Оросын хамтарсан УБТЗ ХНН-т шалгалт хийж эхэллээ. Уг шалгалтыг өнгөрсөн онд төлөвлөсөн ч тус нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа шалгуулахаас хоёр удаа татгалзсан байна. Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллагаас Зам тээврийн хөгжлийн яаманд хандаж, УБТЗ ХНН-д шалгалт хийх хүсэлт тавьж, зөвшөөрөл авчээ. Энэ дагуу УБТЗ ХНН-д шалгалт хийхээр болжээ. Тус нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа шалгалт оруулахыг зөвшөөрсөн ч байгууллагынхаа санхүүг шалгуулахгүй гэж татгалзжээ.
Мэргэжлийн хяналтын байгууллагын энэ шалгалт өнөөдөр эхэлж, дөрөвдүгээр сарын 11 хүртэл үргэлжлэх юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна