БНСУ-д хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг гуравдугаар сарын 11-нээс 12-ны өдрүүдэд цахимаар бүртгэнэ.
Энэ жилийн хувьд цахим бүртгэл хийж байгаа нь иргэдийг олон цагаар гадаа зогсож, дугаарлахгүйгээр ажил, гэрээсээ, гар утсаараа бүртгүүлэх боломжийг олгож байгаа гэдгийг албаныхан онцолсон.
Цахим бүртгэл 2019 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн 9:00 цагт нээж, 2019 оны гуравдугаар сарын 12-ны 18:00 цагт хаагдана.
Харин цахимаар бүртгүүлж, дугаар авсан иргэдийг энэ сарын 13, 14, 15-ны өдрүүдэд харьяа дүүрэгт бүртгэх юм. Харин 21 аймагт уламжлалт аргаар буюу бүртгэл хийх газраа өөрийн биеэр очиж бүртгүүлэх юм байна.
Бүрдүүлэх материал
Анхаарах зүйлс
БНСУ-д ажилчин илгээх цорын ганц илгээгч байгууллага нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар тул Хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар сонирхож буй иргэд нь залилангийн шинжтэй хувь хүн, байгууллагуудад хууртахгүй байхыг албаныхан сэрэмжлүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна