АНУ-ын Калифорни мужид үл танигдах нэгэн эр дэлгүүрийн цонх хагалж төгөлдөр хуур дээр байсан Микки-Маусын чихмэл тоглоомыг авчээ. Энэ тухай ABC News мэдээллэв. Дэрээмчин хаалттай дэлгүүрийн цонхыг хагалж ороод ямар нэг үнэтэй зүйл аваагүй аж. Бичлэгээс харвал түүний энэ үйлдлийн зорилго нь төгөлдөр хууран дээр "сууж" байсан хүүхэлдэй болж таарав. Хууль зөрчигчийн талаар мэдээлэл одоогоор алга. Харин дэлгүүрийнхэн алдсан хүүхэлдэйгээ шинээр сольсон гэнэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна