Гуравдугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны "Нисдэг машин" худалдааны төвийн хажууд нэг иргэн санамсар болгоомжгүй үйлдлээсээ болж автомашин шатаасан байна. Тодруулбал, тус өдрийн 22 цаг 30 минутад машин шатаж байна гэх дуудлагыг авч шалгахад тус хороо оршин суух иргэн эрэгтэй 47 настай Д нь эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан эхнэртээ зориулж, ОХУ-аас авчирсан цлиндр хэлбэрийн металл хошуутай, хатуу кардонон суурьтай, хоёр ширхэг салютыг дохионы пуужингаар долоон давхарын цонхоороо буудуулах үед салютны хошуу эсрэг талын 12-р байрны зогсоолд байсан "Toyota Рrobox" автомашин дээр унаж шатаасан байна. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн байгууллага шалгаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна