Архангай аймгийн дөрвөн сум буюу Хотонт, Өгийн нуур, Өлзийт, Хашаат гэсэн дөрвөн сумдад төлчин эмэгтэйчүүдийн зөвлөгөөн боллоо. Энэхүү зөвлөгөөнд нийт дөрвөн сумдын 2000 гаруй эмэгтэйчүүд хамрагдажээ. Мөн зөвлөгөөний үеэр гэр бүлд чиглэсэн лекцийг илтгэгчид уншиж танилцуулжээ. Сум бүрт урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулагдаж хүрэлцэн ирсэн эмэгтэйчүүдийг баярлууллаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна