ТУРК УЛСАД БУУДУУЛЖ АМИА АЛДСАН ЭМЭГТЭЙН ШАРИЛЫГ ХЭЗЭЭ АВЧРАХ НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/03/13

Ийм нэгэн харамсалтай мэдээ байна. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу монголчуудын нэрлэж заншсанаар эмэгтэйчүүдийн баярын өдөр Турк улсад ажиллаж амьдарч байсан монгол эмэгтэй бусдын гарт харамсалтайгаар амиа алджээ.

Одоогоор тодорхой болоод байгаа мэдээллээр түүнийг хамтран амьдрагч нь буудаж хөнөөсөн бөгөөд сэжигтэн залууг Туркийн цагдаагийнхан баривчилж мөрдөн шалгаж эхэлжээ.

Талийгч монгол эмэгтэй хэн болох, сэжигтэн аль улсын харъяат хэн бэ гэдэг нь одоогоор нэр устай нь мэдээлээгүй байгаа бөгөөд эмэгтэйн ар гэрийнхэн талийгаачийн талаарх мэдээллийг олон нийтэд тараахгүй байхыг хүсч байгаа аж.

Энэ хэрэг явдлын талаар Гадаад харилцааны яамны Консулын газраас тодруулахад "Турк улсад монгол эмэгтэй амиа алдсан нь үнэн. Талийгаачийн ээжтэй нь холбогдсон. Ар гэрийнхэн нь энэ мэдээллийг олон нийтэд мэдээлэхгүй байхыг хүссэн учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Нөгөө талаасаа хувь хүний нууцтай холбоотой асуудал. Хэрэг явдлыг холбогдох байгууллагууд дөнгөж шалгаж эхэлж байгаа" гэдгийг тодотгов.

Түүнчлэн талийгаачийн шарилыг эх оронд нь хэзээ авчрах нь мөн тодорхойгүй байгаа аж.Хоёр улсын холбогдох байгууллагууд Турк улсын хууль, хяналтын байгууллагатай хамтран ажиллаж байгаа ажээ.Хэрэг явдлын талаар тодруулж эргэн мэдээлэх болно.

Дашрамд дурдахад 2017 оны тавдугаар сард Турк улсын Истанбул хотод ажиллаж амьдарч буй Монгол иргэд рүү гудамжинд дайрах, биед нь халдах, эд зүйлсийг нь дээрэмдэх, зодож хүнд бэртээх зэрэг асуудал угарч байсан удаатай


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Талын Монгол” өдөрлөг хоёр дахь жилдээ хэрэглэгчдэд зах зээлийн хамгийн ДООД ҮНЭЭР бэлэг барина 1 цагийн өмнө
Эрдмийн ундраа 77-р сургуулийн төгсөх ангийн сурагчид хорт хавдартай хүүхдүүдийн тасгийг тохижуулжээ 1 цагийн өмнө
Х.Нямбаатар: Өчигдөр шатсан автобус 10 сард хугацаа нь дуусах байсан, трамбайг нэвтрүүлэхээр судалж байна 2 цагийн өмнө
Х.Нямбаатар: Цагаан хад орчмыг тосгон болгоно 2 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 3 цагийн өмнө
Баянхөндий төслийн хүрээнд Баянхонгорын 120 залуус нарийн мэргэжил эзэмшиж, ажлын байраар хангагджээ 3 цагийн өмнө
Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа эргэн ирлээ 3 цагийн өмнө
Э.Төмөрбаатар: Ази-европыг холбох эдийн засгийн коридор нь зүүн бүс 3 цагийн өмнө
Б.Баттөмөр: Ард түмэн жинхэнэ баялгийнхаа эзэн болох хууль эрх зүй нь бүрдлээ 3 цагийн өмнө
Х.Ганхуяг: УИХ-ын гишүүдийн хэн нь лоббид орсныг Банкны хуулиас хараарай, Монгол банкны Ерөнхийлөгч ажлаа хийж чадахгүй байна 4 цагийн өмнө
С.Амарсайхан: Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг ашиглах боломжгүй гэх дүгнэлт гарсан 4 цагийн өмнө
С.Амарсайхан: ОБГ-ын аврагчдын гал унтраахад хэрэглэдэг дрон, робот зэргийг шинэчлэхэд 25 тэрбум төгрөг зарцуулна 4 цагийн өмнө
Л.Батжав: Гэмт хэргийн хохирогчид бодит хохирлоо гаргуулахаас гадна сэтгэцэд учирсан хор хохирлын зэрэг тогтоолгож, шүүхээр нэхэмжлэх эрхтэй 5 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Ачит-Ихт ХХК-ийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэр эзэмших чиглэлийг өглөө 5 цагийн өмнө
Оросын шингэн хүнсний салбарт тэргүүлэгч, супер-премиум ангиллын “Онегин” брэнд Монголд албан ёсны эрхтэйгээр нээлтээ хийлээ 5 цагийн өмнө
Л.Баттогтох: Ялтан Г.Гантулга баригдах хүртлээ түүний гар утас нь ямар ч сүлжээгүй мөн цэнэггүй байсан 6 цагийн өмнө
О.Номинчимэг: "Буян"-гийн Б.Жаргалсайхан Хангай зочид буудал гэдэг энэ балгасаа өөрчилж, үзэмжийг нь сайжруул 7 цагийн өмнө
Л.Баттогтох: Онц хэрцгийгээр амиа алдсан охины ар гэрт сэтгэл санааны төлбөр 182 сая 500 мянган төгрөгийг ЗГ-ын тусгай сангаас гаргуулах хэрэгтэй 7 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 7 цагийн өмнө
Айлын байшинд орсон 5 тонн орчим усыг соруулжээ 8 цагийн өмнө