Турк улсад ажиллаж, амьдарч байсан монгол эмэгтэй Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу энэ сарын 8-ны өдөр хамтран амьдрагчдаа буудуулж, амиа алдсан талаар бид өмнө нь мэдээллэж байсан билээ. Турк улсад амиа алдсан Монгол эмэгтэй Станбул хотод ажиллаж амьдардаг 18-хан настай байжээ. Турк иргэн нь бүсгүйг буудаж амь насанд нь хүрсний дараа өөрийгөө буудаж хөнөөжээ. Одоогоор шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй. Шүүх эмнэлгийн дүгнэлт гарсны дараагаар хэргийг тус улсын хуулиар шийдэх юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна