157 ХҮНИЙ АМИНД ХҮРСЭН BOEING ОНГОЦНООС 40 ГАРУЙ УЛС ТАТГАЛЗЛАА

Н.Мижидмаа
2019/03/14

Нислэг үйлдэж байхдаа хоёр ч томоохон осол гаргасан "Boeing" компанийн шинээр үйлдвэрлэсэн "Boeing 737 MAX" загварын онгоцноос дэлхий даяараа татгалзаж, хориг тавьсан эхэллээ.

Тус загварын онгоцноос дэлхийн 40 гаруй улс татгалзаж, агаарын орон зайдаа нислэг хийхийг хориглосон байна.

Европын холбоо аюулгүй байдлын улмаас "Boeing 737 MAX" агаарын орон зайдаа нэвтэрч, нислэг үйлдэхийг хориглосон бол удалгүй Энэтхэгийн Засгийн газар ижилхэн шийдвэр гаргажээ.

Хонконгийн эрх баригчид "Түр хугацаанд "Boeing 737 MAX" загварын онгоцоор нислэг үйлдэхийг хориглосон. "Boeing" компанийн албан ёсны мэдэгдэл хийхийг хүлээж байна. Мөн хэдхэн сарын зайтай осолдсон хоёр онгоцны сүйрлийн шалтгаан чухам юунаас болсон гэдгийг нарийн мэдэх хүртлээ уг загварын онгоцыг үйлчилгээнд ашиглахгүй" гэлээ.

Зорчигчдын аюулгүй байдлын улмаас Кенийн "Kenya Airways" компани, Өмнөд Солонгосын "Korean Air"-ийн удирдлагууд "Boeing" компанийн "MAX" загварын онгоцыг худалдан авах гэрээгээ цуцалж магадгүй гэнэ.

БНХАУ, Монгол Улс, Сингапур, Австрали улс "737 MAX" онгоцны бүх нислэгийг цуцалсан бол Латин Америк, Африк, Ойрх Дорнодын агаарын тээврийн компаниуд түр хугацаанд тус онгоцыг ашиглахаас татгалзжээ.

Хэдхэн өдрийн өмнө "Ethiopian Airlines" компанийн "Boeing 737 Max" онгоц осолдож, 157 хүн амиа алдсан бол уг ослоос тавхан сарын өмнө Индонезийн "Lion Air"-ийн "737 MAX 8" онгоц сүйрч, 189 хүн амиа алджээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төв цэнгэлдэхийн газраас бусдад олгох захирамж гаргасан үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна 16 минутын өмнө
Чингэлтэй дүүргийн зарим хорооны холбогдох хэсэгт өөрчлөлт оруулна 31 минутын өмнө
1072 хувьцааны 2023 оны ногдол ашгийг ирэх сард олгоно 1 цагийн өмнө
Машин цасанд сууж, зорчиж явсан дөрвөн хүний нэг нь энджээ 1 цагийн өмнө
Г.Чанцал гэртээ гурван хүүхдээ харахын хажуугаар боорцог, стүжин хийж борлуулдаг 1 цагийн өмнө
М.Бямбаа: Ээж минь өөд болоод удаж байхад өнчирч үлдсэн сэтгэл минь эдгэрдэггүй юм билээ 1 цагийн өмнө
Эмэгтэйчүүд стрессээс үүдэж 40 насандаа цэвэршиж байна 1 цагийн өмнө
Цаг агаар: 19-нөөс 22-ны өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 2 цагийн өмнө
Дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар 100 өрхөд 25 сая төгрөгийн хүнсний багц хүлээлгэн өглөө 16 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Нэр дэвшигчид тухайн тойрогтоо дэмжлэгтэй байх, мэргэжлийн байх гэдэг шалгуур тавина 16 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Ураны төслийн нөхөн сэргээлтийн асуудалд айлын тал бүрэн санал нийлэхгүй байгаа 17 цагийн өмнө
Н.Ганибал: 500 хонио алдсан малчинд нэг шуудай хивэг аваачиж өгөөд яах юм бэ? 17 цагийн өмнө
Д.Ганбат: Мал байтугай нохой ч тоож шиншлэхгүй хог болсон өвсөө тарааж сонгуульдаж байна 17 цагийн өмнө
Ц.Туваан: МАН-ынхан чихгүй толгойлж байгаад малчдыг ийм байдалд хүргэлээ 17 цагийн өмнө
О.Цогтгэрэл: МАН нэг ч амлалтаа биелүүлсэнгүй, дарга нарын төсөв 5 дахин өссөн 17 цагийн өмнө
Ж. Энхбаяр "Сүхбаатарын одон"-гоор шагнуулав 17 цагийн өмнө
Лхагва гарагт хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө 18 цагийн өмнө
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт Солонгос, Хятад, Израиль, Монголын 20 компани саналаа ирүүлжээ 19 цагийн өмнө
Хархорум хотын Ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалын сонгон шалгаруулалт зарлалаа 20 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв 20 цагийн өмнө