Төрийн өндөр дээд албан тушаалтнуудыг хорьж цагддаг хорих 461 дүгээр анги эзгүйрчээ. Учир нь "Жаст"-ын Ш.Батхүүгээс эхлээд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийнхан энд саатаад бүгд ул мөргүй гарцгаасан. Монголд мөнгөтэй хүнд хууль үйлчилдэггүйн жишээгээр тус ангид саатуулагдсан ялтнууд өвчтэй гэсэн шалтгаанаар эмнэлэгт нь хэвтэж байгаад гарч ирдэг жишгийг сайдуудаас тод харж болно. Өнөөдрийн байдлаар цагдан хорих 461 дүгээр ангид камерт торох эрх мэдэлтэнгүй дүнсийж хоригдох ёстой албан тушаалтнууд эрх чөлөөгөө эдэлж тэнүүчилж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна