ДЭД БҮТЦИЙН ЧИГЛЭЛИЙН ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧ НАР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА


Дэд бүтцийн салбарын хяналтын улсын байцаагчид зам тээвэр гээд бусад бүхий л харилцаанд тээвэрлэлт болон иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажилладаг. Эдийн засаг хурдацтай өсч байгаатай холбоотой тэдний хяналт тавих хүрээ улам тэлж байна. Зөвхөн хот хооронд явдаг тээврийн хэрэгсэлд хяналт тавьдаг цаг үе өөрчлөгдөж буй. Өнөөдөр "Гурван улсын эдийн засгийн коридор" хөтөлбөр хэрэгжснээр манай улсыг дамжин өнгөрөх олон улсын тээвэрлэлт явагдана. Тиймээс энэхүү тээвэрлэлтээс үүдэж гарах харилцаанд тэдний хууль эрх зүйн мэдлэг, хууль хэрэглэх чадвар, олон улсын гэрээ, конвенци, техник, технологи, хэлний мэдлэгээ сайжруулах зайлшгүй шаардлага тавигдаж байна. Өөрөөр хэлбэл, дэд бүтцийн хурдацтай хөгжлийг дагаж хяналтын улсын байцаагч нар мэргэжлийн болох, мэдлэг боловсролоо дээшлүүлэх шаардлага тулгарчээ. Энэхүү хэрэгцээ шаард­лагын хүрээнд өчигдөр Авто тээврийн үндэсний төвд дэд бүтцийн чиглэлийн хяналтын улсын байцаагч нарт зориулсан сургалт боллоо. Сур­галтыг ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд нээж үг хэлсэн юм. Тэр хэлэхдээ "Та бүхнийг формтойгоо зам дээр зогсож байхад Монголын төр, Монголын төрийн байгууллага, төрийн албан хаагч гэж харна. Тиймээс цаг үе, нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа энэ цагт хяналт тавихдаа уламжлалт арга, барилаа хэрэглэхээс гадна сэтгэхүйгээ өөрчилж зөвлөн туслах, далд буй эрсдлийг олж илрүүлэх урьдчилан сэргийлэх байдлаар хуулиа хэрэгжүүлэх хэрэгтэй. Иргэний нисэх болон төмөр замын нөхцөл байдлаас шалтгаалан тээвэрлэлтийн цар хүрээ нэмэгдэж олон улсын гэрээ хэлэлцээр хийгдэх бүрт хяналтын систем боловсронгуй болж хөгжих ёстой. Энэ үүднээс улсын байцаагч нарыг ажлын байран дээр нь мэргэшүүлэх шаардлага гарч байна. Нөгөөтэйгүүр авто замын чанар аюулгүй байдлыг хангахгүй байгаа талаар шүүмжлэл гарсаар байдаг. Тиймээс энэ онд бүтээн байгуулалт, чанар аюулгүй байдалд онцгой анхаарч ажиллах зорилт тавьсан. Түүнчлэн та бүхэн шинэ техник , технологийн мэд­лэгээ сайжруулж хэлний мэдлэгээ дээшлүүлэх, гадаадын тээвэрчидтэй харилцахад хүндрэл гарахгүй байхад анхаарах хэрэгтэй" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Эрдэнэбаатар: Ардчилагчид маань эвлэлдэн нэгдсэн энэ үед Олон Улсын Ардчилсан Холбооны хурал болж байна 6 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна 6 цагийн өмнө
2024 оны I улиралд 1660 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ 7 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөгөөр үхрийн махыг 13500, хонины махыг 11500 төгрөгөөр худалдаална 7 цагийн өмнө
АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь Боинг 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа 7 цагийн өмнө
Г.Амартүвшин: Шударга бус явдалтай эцсээ хүртэл тэмцэнэ 8 цагийн өмнө
Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй бэлэн гоймон худалдаалж байжээ 9 цагийн өмнө
Д.Сосорбарам: Шүүхийн шийдвэргүйгээр хувийн өмчийг дээрэмддэг коммунист улс болсон байна 9 цагийн өмнө
Л.Гантөмөр: МАН одоо боль... 9 цагийн өмнө
Да.Ганболд: C.Зориг агсны амиа алдсан хэргийг сонгууль бүрээр ярьдаг нь жам боллоо 10 цагийн өмнө
Mонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев бараалхав 10 цагийн өмнө
ХЭҮК: ББСБ-аар авсан автомашинд эзэнд нь мэдэгдэлгүй GPS суулгаж байгаа нь эрүүгийн ялтай үйлдэл 11 цагийн өмнө
З.Нарантуяа: Үг хэлэх эрх чөлөө хумигдсан нь ардчиллын ухралтад шууд нөлөөлсөн 11 цагийн өмнө
Сонгууль 2024: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлж буй горилогчид 12 цагийн өмнө
Стэнфордын Их сургуулийн профессор, доктор Жи Вук Шин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 13 цагийн өмнө
Түрээсийн орон сууцны оршин суугчийг сонгон шалгаруулах журмын санал боловсруулжээ 13 цагийн өмнө
Л.Алтан-Үйлст хүү 3 настайгаасаа эхлэн уран зураг зурж, 80 гаруй уран бүтээлийг гаргажээ 13 цагийн өмнө
Б.Гансүлд: 70 сая төгрөгийн бараа маань замдаа шатсан ч шантралгүй зүтгэж "Сүлдээгийн дэлгүүр"-ээ нээсэн 13 цагийн өмнө
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд 14 цагийн өмнө
Бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө хянуулахаар илгээжээ 15 цагийн өмнө