КFС-Д ХИЙСЭН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ШАЛГАЛТЫН ДҮН ЭЦСИЙН БАЙДЛААР ГАРЧЭЭ


KFC сүлжээний Зайсан салбарт хоол идсэн иргэд хордлого авч 37 ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлсэн. Өвчтнүүдээс цусан суулгын нян илэрсэн гэдгийг урьдчилсан байдлаар мэдээллэсэн.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас KFC-ийн Зайсан дахь салбарт нарийвчилсан хяналт шалгалтыг хийхээс гадна бусад 11 салбарт урьдчилан сэргийлэх шалгалт хийсэн гэж байгаа юм. Хяналт шалгалтын дүгнэлт өнгөрсөн долоо хоногт эцэслэн гарна гэж байв.

Одоогоор хяналт шалгалтын дүгнэлтийг хэзээ танилцуулах талаар тодорхой мэдээлэл байхгүй байна. НМХГ-аас энэ талаар тодруулахад KFC сүлжээний Зайсан салбарт хийсэн хяналт шалгалтын дүн эцсийн байдлаар гарсан. Гэхдээ эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа учраас прокурорын зөвшөөрлөөр шалгалтын хариуг мэдээлнэ гэв.

KFC сүлжээ хоолны газраар үйлчлүүлсэн иргэд хордсон асуудал үүсээд сарын хугацаа өнгөрч байхад хүртэл тус хоолны газарт хийсэн хяналт шалгалтын дүнг мэргэжлийн хяналтын байгууллагаас танилцуулахгүй байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлж байна.

Ямартай ч KFC-д Зөрчлийн тухай хуулиар 9 сая төгрөгийн торгууль оногдуулахаар байгаа. Үүн дээр хохирсон иргэдийн нөхөн төлбөрийг өнөөдрийг хүртэл барагдуулаагүй байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Орон сууц, оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ 2 цагийн өмнө
Өнөөдөр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ 2 цагийн өмнө
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр Польш улсын “Акпил” компанитай хамтран ажиллана 17 цагийн өмнө
Иргэд хямд үнэтэй гурил идэх боломжтой боллоо 18 цагийн өмнө
“Mongolia fashion week 2024” хувцас загварын салбарын нэгдсэн арга хэмжээ болно 19 цагийн өмнө
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа 20 цагийн өмнө
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ 21 цагийн өмнө
“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө 21 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна 21 цагийн өмнө
Хотын гол гудамж замуудыг шинэчилж, дугуйн замыг өргөтгөнө 21 цагийн өмнө
​ТМоторс auto showroom нь автомашины салбар дахь хамгийн ТОМ урамшуулалтай өдөрлөг хийнэ 21 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: МАК компани одоо хангалттай, аятайхан байгаарай 22 цагийн өмнө
"Гранд Монгол" нэгдэлд “Ардчилсан хүчний холбоо” нэгдлээ 22 цагийн өмнө
Ж.Энхцэцэг: Эмч, сувилагч нар эм оруулж ирдэггүй, С.Энхболд дэд сайд эмнэлгүүдэд эм шахдаг 23 цагийн өмнө
Гурван хүүхэдтэй хэлний бэрхшээлтэй ээжид туслах хандивын аянд нэгдээрэй Өчигдөр
"Чингис хаан нисэх буудал “4 од” зэрэглэлийн үнэлгээ авчээ Өчигдөр
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна Өчигдөр
"Малжуулах хөтөлбөрөөр нэг малчинд 8 сая хүртэл төгрөг болгож нэмэгдүүлнэ" Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь Өчигдөр
Ж.Энхжаргаланг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томиллоо Өчигдөр