УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарь улсад албаны айлчлал хийх үедээ тус улсын хууль хяналтынхан болон тус улсын прокурорын байгууллагын удирдлагуудтай уулзалт хийжээ. Ингээд оффшор бүст байгаа их хэмжээний ам.долларын дансны хуулгыг албан ёсоор авчирчээ.Швейцарын Холбооны Улсаас "Credit Suisse AG" банк дахь иргэн С.Баярцогтын ам.долларын 3, еврогийн 2, нийт 5 дансны 2008.09.30-2013.12.31 хугацааны гүйлгээг ил болгосон байдаг. Өөрөөр хэлбэл, гадаадад оффшор бүсэд нуусан их хэмжээний хөрөнгийг нь илчилжээ.Мөнгөний гүйлгээний дэлгэрэнгүй хуулгыг Монголын талд хүлээлгэж өгчээ. Албаныхан гүйлгээний хуулгыг ГХЯ-аар дамжуулан АТГ-т хүргэж өгсөн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна