Ц.ЭЛБЭГДОРЖИЙН АВЛИГЫН ХЭРГИЙГ МЭДЭХ ГАНЦ ХҮН ТЕГ-ЫН ДАРГА Д.ГЭРЭЛ ЮМ

О.Шүрэнцэцэг
2019/03/18

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой элдвийн "хэрэг"-үүд дэлгэгдээд эхэллээ.

Хэд хоногийн өмнө Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад ахлах зөвлөх нь байсан Л.Гансүх телевизийн ярилцлагад оролцохдоо "…Ерөнхий прокурор Дорлигжав намайг жорлондоо дагуулж ороод усаа татаж байгаад Алтанхуягийг Элбэгдоржтой уулзуул. Тэгж байж чи асуудлаас мултарна. Хурц намайг чагнаад байгаа болохоор хамаагүй ярьж болохгүй байна" гэж хэлсэн тухай ярьсан. Мөн тэрээр "…Элбэгдорж Тавантолгойтой холбоотойгоор шаардлага тавиад байгаа гэж Алтанхуяг надад хэлсэн" гэсэн юм.

Үүнээс хоёр хоногийн дараа Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ажлаа өгөх болсноо мэдэгдсэн юм. Н.Алтанхуяг энэ талаар хэвлэлд ярихдаа "…Сүүлийн үед манай намын гишүүд намайг амиа бодож байна гэж хэлэх боллоо. Бас "Таны ярьдаг шударга бус зүйл чинь АН-д ч нүүрлэлээ. Ц.Элбэгдорж, М.Энхболдын хамсаатан болсон гар хөл нь АН-ын удирдлагад гарлаа. Бид 30-аад жил юуны төлөө явсан юм бэ. Сүүлдээ бид Эрдэнэтийн 49 хувийг хамтран идэгсдийн тоонд орчихлоо. 60 тэрбумын хэрэгт АН-ын гишүүд бид эсэргүүцсэн. Гэвч АН-ын удирдлага болох С.Эрдэнэ УИХ-д шившгийн зүйл их хийлээ. Та ямар зүйлээ хийгээд суугаад байгаа юм бэ" гэж байна" гэв. Бас "…Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Оюутолгой, Тавантолгойгоос юм авна гээгүй. Тийм, тийм зүйл хий гэсэн. Үгүй гээд хэлчихсэн чинь Л.Гансүх маань шоронд орчихсон" гэлээ.

Ер нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан он жилүүддээ хууль бусаар Онцгой бүрэн эрхт комисс байгуулан ажиллаж байсныг ийн нотолцгоож байна гэсэн үг.

"Зууны мэдээ" сонин ч 2017 оны арванхоёрдугаар сарын 19-ний дугаартаа "Коридор буюу Онц бүрэн эрхт комисс одоо ч ажилласаар байна уу" гэсэн нийтлэл бичиж байлаа.

Энэ нь батлагдаж явсаар одоо хагарч дэлбэрэх дээрээ тулж байгаа бололтой.

Гэхдээ Ц.Элбэгдоржийн хууль бус Онц бүрэн эрхт комиссын талаар өмнө нь энэ комиссынх нь ажиллагаанд өртөж хэлмэгдсэн хүмүүс, тэдний өмгөөлөгч нар хэлж ярьдаг л байв. Гээд ямар нэг үр дүнд хүрч байгаагүй юм.

Өөрөөр хэлбэл, 2017 оны арванхоёрдугаар сарын 15-нд Төрийн ордонд болсон Нийтийн сонсголын үеэр эрхэм гишүүдээс "…Ц.Элбэгдоржийн Солонгосоос авлигал авсан тухай мэдээлэл гурван улсын сайтад гарсан. Тэгвэл сайтад гарсан мэдээлэл улсын нууц юм уу. Өөрсдөд нь таалагдахгүй бол төрийн нууцад хамруулдаг арга барилаасаа салмаар байна" гэсэн үг гарч байлаа.

Үнэхээр ч Ц.Элбэгдоржийн солонгосуудаас авсан 360 сая ам.долларын асуудал нэг хэсэг ил гарч, тэгээд нам дарагдсан. Энэ нь Тагнуулын хурандаа Д.Цогтбаатарын "хэрэг"-тэй холбоотой гэдэг. Улсын нууц задруулсан хэргээр шүүхээс таван жилийн хорих ял авч, түүнийг эдэлж байхдаа Б.Хурцыг гүтгэсэн гээд нэг жил гаруйн ял нэмүүлсэн Д.Цогтбаатар хурандаагийн хэрэг маш их асуудалтай гэдэг юм.

Өөрөөр хэлбэл, Д.Цогтбаатарын задруулсан улсын нууц нь Ц.Элбэгдоржийн солонгосуудаас авсан авлигын хэрэг гэх мэдээлэл бий.

Энэ хэргийн хамгийн том, хамгийн тодорхой гэрч бол ТЕГ-ын дарга Д.Гэрэл юм. Учир юу гэвэл Д.Гэрэлийг анх 2012 оны дөрөвдүгээр сарын 18-нд Ерөнхий сайд Сү.Батболд ТЕГ-ын даргаар томилж байв. Харин үүнээс жил нэг сарын дараа буюу 2013 оны тавдугаар сарын 19-нд Ерөнхий сайд Н.Алтанхуяг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Б.Ариунсанг томилж байсан юм.

Тэр үед Д.Гэрэл "…"Намайг ямар үндэслэлээр ажлаас халсныг мэдэхгүй байна. Засгийн газар хуралдах үед би эмнэлэгт байсан. Одоо ч эмнэлэгт хэвтэж байна. Эмнэлгээс гараад тушаалтай танилцана. Би ажлаа өгөх хүсэлт гаргаагүй" гэж байсан юм.

Гэвч Д.Гэрэл ТЕГ-таа дахин очсон. 2017 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаас Б.Хурцыг ТЕГ-ын даргын албан тушаалаас чөлөөлж, оронд нь түүнийг томилсон юм.

Түүний 2012-2013 онд ТЕГ-ын даргаар ажилласан хугацаа бол хурандаа Д.Цогтбаатарыг ид "нааш нь цааш нь" болгож байлаа. Бас Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн солонгосуудаас авсан олон зуун сая ам.долларын авлигын асуудал гарч ирээд алга болж байсан.

Энэ утгаараа сураг нь хэдийнэ алдарсан экс Ерөнхийлөгчийн авлигын хэргийг мэдэх цорын ганц, баталгаатай эх сурвалж, гэрч нь ТЕГ-ын дарга Д.Гэрэл болж таарч байгаа юм.

"Зууны мэдээ" сонин энэ мэтчилэн хууль бусаар байгуулан ажиллуулж, олон хүнийг "тээрэмдэж" ирсэн Ц.Элбэгдоржийн Онцгой бүрэн эрхт комиссын талаарх томоохон нийтлэлийг хүргэхээр бэлтгэж байгаа юм. Удахгүй уншигчиддаа хүргэнэ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна 22 минутын өмнө
2024 оны I улиралд 1660 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ 47 минутын өмнө
“Талын Монгол” өдөрлөгөөр үхрийн махыг 13500, хонины махыг 11500 төгрөгөөр худалдаална 1 цагийн өмнө
АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь Боинг 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа 1 цагийн өмнө
Г.Амартүвшин: Шударга бус явдалтай эцсээ хүртэл тэмцэнэ 1 цагийн өмнө
Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй бэлэн гоймон худалдаалж байжээ 2 цагийн өмнө
Д.Сосорбарам: Шүүхийн шийдвэргүйгээр хувийн өмчийг дээрэмддэг коммунист улс болсон байна 2 цагийн өмнө
Л.Гантөмөр: МАН одоо боль... 3 цагийн өмнө
Да.Ганболд: C.Зориг агсны амиа алдсан хэргийг сонгууль бүрээр ярьдаг нь жам боллоо 3 цагийн өмнө
Mонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев бараалхав 3 цагийн өмнө
ХЭҮК: ББСБ-аар авсан автомашинд эзэнд нь мэдэгдэлгүй GPS суулгаж байгаа нь эрүүгийн ялтай үйлдэл 4 цагийн өмнө
З.Нарантуяа: Үг хэлэх эрх чөлөө хумигдсан нь ардчиллын ухралтад шууд нөлөөлсөн 4 цагийн өмнө
Сонгууль 2024: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлж буй горилогчид 6 цагийн өмнө
Стэнфордын Их сургуулийн профессор, доктор Жи Вук Шин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 6 цагийн өмнө
Түрээсийн орон сууцны оршин суугчийг сонгон шалгаруулах журмын санал боловсруулжээ 7 цагийн өмнө
Л.Алтан-Үйлст хүү 3 настайгаасаа эхлэн уран зураг зурж, 80 гаруй уран бүтээлийг гаргажээ 7 цагийн өмнө
Б.Гансүлд: 70 сая төгрөгийн бараа маань замдаа шатсан ч шантралгүй зүтгэж "Сүлдээгийн дэлгүүр"-ээ нээсэн 7 цагийн өмнө
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд 7 цагийн өмнө
Бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө хянуулахаар илгээжээ 8 цагийн өмнө
Алба хаагчдын хувцас хэрэглэл, техникт 25 тэрбум төгрөг зарцуулна 8 цагийн өмнө