Н.НОМТОЙБАЯР: БИ ЦАГААН СУВАРГЫН ОРДЫГ ОРДОНД ТӨЛӨӨЛЖ АЖИЛЛАДАГГҮЙ

О.Шүрэнцэцэг
2019/03/18

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу 400 орчим лицензийг төрд авна гэдгийг тодотгосон. Үүний эхлэл нь “Эрдэнэт" үйлдвэр, түүний дараа Цагаас суваргын орд гэдгийг хэлсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-ҮАБЗ-өөс 400 орчим лицензийг төрд авна гэсэн зөвлөмж гарсан гэж З.Энхболд дарга мэдэгдсэн. Үүний эхлэл нь "Эрдэнэт" үйлдвэр гэсэн. Түүний дараагийнх нь Цагаан суваргын орд гэдгийг хэлээд байгаа?

-Би бол УИХ-ын гишүүний ажлаа л хийж байгаа. Гэхдээ надтай хамааралтай асуудлыг нэр цохож тавиад байгаа учраас байр сууриа илэрхийлж байгаа юм шүү. Ордын түүхийг нь ярьбал, 1970, 1980-аад онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийгээд, нөөц олж тогтоогоогүй. Дараа нь Австралийн компани хайгуулын лицензийг нь аваад мөн олоогүй байдаг. Австралийн компаниас МАК аваад хайгуул хийсэн, орд олсон. “Оюутолгой"-н үйлдвэрлэлийн хүчин чадалтай харьцуулах юм бол 2,5-3 жилийн дотор ашиглах, “Эрдэнэт" үйлдвэртэй харьцуулахад 10-15 жил ашиглах боломжтой орд. Гол зүйл нь ямар зарчмаар улс орныхоо эдийн засгийг хөгжүүлэх, олны яриад байгаа шиг Венсуэлийн зарчим эсвэл чөлөөт ардчиллын зарчмаар сайжруулаад явах юм уу гэдгээ тодорхой болгох хэрэгтэй байна. Төр гол нь татвараа маш сайн авч, үр ашигтай, иргэдийн амьдралд өгөөжтэй л байх ёстой.

-Одоогоор хэдий хэмжээний хөрөнгө оруулалт үйлдвэрт оруулаад байна вэ?

– Гадаад болон дотоодын 400 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн. Эрсдэлээ өөрсдөө даагаад, гадны санхүүгийн байгууллагаас зээл авч, өөрсдөөсөө тодорхой хэмжээний санхүүжилт гаргаад томоохон бүтээн байгуулалт хийж байгаа үйлдвэрийн нэг бол Цагаан суварга. “Эрдэнэт" үйлдвэрээс хойш ийм том хэмжээний бүтээн байгуулалт хийсэн үйлдвэр байхгүй. Ганц хийгдэж байгаа бүтээн байгуулалт руугаа иймэрхүү байдлаар дайрч, давшлаад байх юм бол бодлогын өөрчлөлт рүү орохоос өөр аргагүй болно. Энэ үйлдэл нь ганц үйлдвэрийн асуудал биш гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид хараад сууж байгаа.

-Үйлдвэр ашиглалтад орвол хэчнээн хэмжээний татвар улсад төлөх вэ?

-Өнөөдрийн мөрдөгдөж байгаа хуулиар нийт орлогынхоо 70 орчим хувийн татварыг улсад төлнө. Одоогоор үйлдвэр хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй боллоо.

-ҮАБЗ-өөс гаргасан шийдвэрийн талаар компанид мэдэгдсэн зүйл бий юу?

-Тийм зүйл одоогоор байхгүй. Нуухыг нь авах гэж байгаад нүдээ сохолчих вий гэсэн болгоомжлол л надад байна. Энэ асуудал улс төр байгаа учраас л ийм зүйл болж байна. Хэрэв би хүлцэнгүй, ноомой, дуугай явж ирсэн бол ийм зүйл болохгүй байсан байх. Тэглээ гээд би хонь шиг явж чадахгүй. Хэрэв коммунизмээ байгуулах гэж байгаа бол Монголын төрд ажиллаж, зүтгэх шаардлага алга, миний хувьд.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Булгантуяа: Цалинтай ээжийн 50 мянгыг нэмэх санал хүргүүлсэн 3 цагийн өмнө
Ирэх сард ихэнх нутгаар хүйтэн байна 3 цагийн өмнө
Ирэх сарын 1-нээс эмч, багш нарын үндсэн цалин нэмэгдэж, 1.4 сая төгрөгт хүрнэ 4 цагийн өмнө
Зам засварын ажил ирэх сарын 10-наас эхэлнэ 5 цагийн өмнө
​П.Баттөр: Хоёр охиноо төрөхөд хүйг нь тасалж байлаа, эхнэрээ яаж зовж төрснийг харсан эр хүн гэр бүлээ хэзээ ч орхихгүй байх 6 цагийн өмнө
Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ 7 цагийн өмнө
Сурагчид өнөөдөр хичээллээд амарна 7 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Ойрын хоёр хоногтоо салхитай хүйтэн байна 8 цагийн өмнө
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна 23 цагийн өмнө
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ Өчигдөр
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна Өчигдөр
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна Өчигдөр
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана Өчигдөр
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь Өчигдөр
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна Өчигдөр
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно Өчигдөр
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих Өчигдөр
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд Өчигдөр
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна Өчигдөр