Сангийн сайд асан С.Баярцогттой холбоотой Швейцарын банкны хуулгыг УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нар Монгол авч ирсэн талаар мэдээллэж байсан. Тэгвэл Сангийн сайд асан С.Баярцогт хэвлэл мэдээллийнхэнг дуудаж дээрх мэдээллийг няцаасан юм. Тэрээр хэлэхдээ Монгол Улсын төрийн байгууллагууд, хууль хүчний байгууллагууд Швейцарын холбогдох байгууллагуудтай хамтран ажилласан үйл ажиллагааг нэг хүний гавъяа мэтээр ойлгуулж, тайлбарлаж байна. Нөгөө талаар, Швейцарын холбооны улсын холбогдох байгууллагуудад буруу ойлголтыг төрүүлж, цаашид үйл ажиллагаа явуулахад нь хүндрэл учруулах зүйл ажиглагдаж байна гэж Монгол Улсын төр, засгийн байгууллагуудад олон жил ажилласан хүний хувьд би тэгэж харж байна. Мөн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өнөөдөр хэвлэлийн бага хурал хийхдээ энэ мэдээллийг ирүүлсэн мэтээр тайлбарлаж байна гэсэн юм. Мөн тэрээр хоёр хэргээр шалгагдаж байгаа бөгөөд манай сэтгүүлч Н.Өнөрцэцэгт дараах мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна