Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн "Эби галларей"-д өчигдөр ЭЦА-ны алба хаагчид нэгжлэг хийж, 9 зураг хураан авсан байна. Тус зургууд дотор Их тэнгэрээс алга болсон зураг байсан тухай эх сурвалжууд мэдээлж байгаа билээ.
Тэгвэл Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс "Их тэнгэр"-ээс уран зураг алга болж, хулгайд алдагдсан хэргийг шалгаж байгаа юм байна. Хан-Уул дүүргийн прокурорын газраас уг хэргийг хянаж байгаа гэдгийг албаны эх сурвалжаас мэдээллээ.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн "Эби галларей"-д нэгжлэг хийх явцад 1000 орчим уран зураг байсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна