УИХ-ын гишүүн, "Оргил"-ын гэх тодотголтой Ж.Ганбаатар, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар цагаан сарын өмнө иргэдтэй уулзсан. "Улаанбаатар палас"-ын их танхимд хөгшдийг цуглуулсан уулзалтын үеэр ахмадуудад гарын бэлэг гардуулж, олон хүн түүнийг нь авахаар урагш зүтгэх үед 83 настай Ч гэх эмээ ухаан алдан унаж амиа алдсан. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын ажлын алба өндөр настнуудад бэлэг өгөх үйл ажиллагаагаа зохион байгуулалт сайтай хийсэн бол нэгэн эмэгтэй золгүй байдлаар амь насаа алдах байсан уу гэдэг асуулт гарч ирж байна. Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм. Энэ талаар өчигдөр эрхэм гишүүн Ж.Ганбаатараас нэгэн сэтгүүлч тодруулжээ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна