С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр хоригдож буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эмнэлэгт хэвтүүлжээ. Эдгээр хүмүүсийг хэлмэгдүүлж хорьсон гэж үзээд Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тэдний ар гэрийнхнээс уучлалт гуйв. С.Зориг агсны хэрэг задарсан, энэ хэрэг дээр ажиллаж байсан Ү.Отгонбаярыг цагдан хорьсон байна. Ү.Отгонбаяр нь Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байгаад гүйцэтгэх ажиллагааны хэлтсийн даргаар ажиллаж байжээ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна