Монгол улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт яллах дүгнэлт прокурор нь Е.Сагсайн байсан. Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр "Прокурор Е.Сагсай өөрийн ажлын байрандаа хэрэгтний гэр бүлийн хүнийг хүчирхийлж байгаа нь бичигдсэн, энэхүү бичлэгийг тун удахгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэнэ" гэж өчигдөр хэвлэлийн хурлын үеэр мэдээллэсэн.
Тэрбээр "Прокурорын байгууллагын Сагсайн тухай би ярьсан бол үнэн. Хүмүүсийн хувь заяагаар тоглож, намайг Сагсайдаж ялласан хүн. Тэр хүний бичлэг байгаа. Би өөрөө үзээгүй ч маш олон эх сурвалжаас сонссон" хэмээн ярив. Тэр бичлэг нь таван жилийн өмнөх бичлэг үү эсвэл дахин шинэ гэмт хэргийн нотлох баримт уу? Гэдэг нь олны анхаарлыг татаж байна. Тэгвэл өнөөдөр МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъяан энэхүү бичлэгийг задлахаар болсон байна. Хэвлэлийн хурал 11.00 цагт "Үндэсний мэдээлэл"-ийн төвд болохоор боллоо.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна