Баянзүрх дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч, МАН-ын бүлгийн дарга эрүүгийн хэрэгт холбогдож ял шийтгүүлжээ. Иймд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өнөөдрийн XI хуралдаанаар тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Монгол Ардын Намын бүлгийн дарга Б.Галцогийг огцруулсан байна.Тэрээр 2018 оны есдүгээр сарын 04-ний өдөр Иргэн Ц-ийн эрүүл мэндэд гэмтэл учруулсан байна. Ингээд түүнийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн 275 дугаар шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанчлан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх ял шийтгүүлсэн аж.Дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга "гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан'' тул хуралдаанд оролцогчдын 53.6 хувийн саналаар огцруулсан байна
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна