Э.ЭРДЭНЭЦОГТ: ХУВИРГАСАН АМЬД ОРГАНИЗМЫН ХУУЛИА МӨРДӨХ ЖУРМЫГ ГАРГАМААР БАЙНА

Өнөрцэцэг
2019/03/24

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын албаны дарга, анагаах ухааны доктор Э.Эрдэнэцогттой ярилцлаа.

-Сүүлийн үед генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн буюу хувиргасан амьд организмын талаар их ярьдаг болжээ. Манай улсад бидний өдөр тутмын хэрэглээнд ямар бүтээгдэхүүнүүд байна вэ?

-Генийн өөрчлөлттэй хүнс манай зах зээлд байгаа. Гэхдээ үүнийг бид таних боломжгүй. Зөвхөн лабораторид шинжлэн мэднэ. Түүнээс биш нүдээрээ хараад "Энэ нь генийн өөрчлөлттэй, тэр нь өөрчлөлттгүй" гэж шууд хэлэх аргагүй. Зарим нь шошгон дээр тэмдэглэгээ бичсэн байдаг. Гэхдээ генийн өөрчлөлттэй гэж бичсэн тохиолдол бараг байдаггүй юм. Үйлдвэрлэгчид ингэж бичихээс цааргалдаг. Яагаад гэвэл, сөрөг мэдээлэл их явдаг учраас ийм тэмдэглэгээ хийвэл бизнесийн үйл ажиллагаанд нь сөргөөр нөлөөлж, бүтээгдэхүүнийг нь хүмүүс худалдаж авахгүй. Харин ОХУ-ын зарим бүтээгдэхүүн дээр без ГМО буюу генийн өөрчлөлт агуулаагүй гэсэн тэмдэглэгээ байдаг. Хэрэв ийм тэмдэглэгээтэй мөртлөө шинжилгээгээр генийн өөрчлөлт илэрвэл ард түмнийг залилан мэхэлсэн гээд өндөр хариуцлага хүлээж, бизнес нь унана. Тиймээс үйлдвэрлэгчид энэ тэмдэглээг маш болгоомжтой хийж, тэр болгон чөлөөтэй тавиад байдаггүй. Тавьсан нэг нь их л зоригтой байгаа байхгүй юу. Харин манай улсад ийм тэмдэглэгээтэй бүтээгдэхүүн бол бүр байхгүй.

-Тэгэхээр без ГМО гэсэн тэмдэглэгээтэй бүтээгдэхүүнд ямар ч эргэлзээгүйгээр итгэж болох нь ээ?

-Болно. Хэрэв ямар нэгэн байдлаар зөрчил илэрвэл тухайн үйлдвэр шууд хаалгаа барихад хүрнэ. Тэгээд ч ОХУ ямар нэгэн байдлаар генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүний жагсаалтаа гаргачихсан. Энэхүү жагсаалтад өнөөдөр манай худалдаанд өргөн байгаа "Сникерс", "Марс" зэрэг шоколад байдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнийг аюултай гэж зарлаагүй. Бас хориглоогүй. Гэхдээ аюулгүй гэж хэлээгүй учраас бид генийн өөрчлөлттэй хүнсэнд болгоомжтой хандах хэрэгтэй. Энэ чинь байгаль дээр байдаггүй зүйл шүү дээ. Биотехнологийн шинжлэх ухааны ололт. Ирээдүйд бидний хэрэглэх хүнс учраас үүнийг бас үгүйсгэж болохгүй. Зарим оронд үүнийг хориглочихоод байгаа. Тухайлбал, ОХУ болон Европын холбоог дурдаж болно. Тэд ямар нэгэн үндэслэлтэй л хориглож байгаа. Гэхдээ яг аюултай юу, үгүй юу гэдгийг нь баталсан шинжлэх ухааны эрх бүхий байгууллагын дүгнэлт одоохондоо хараахан байхгүй учраас бид үүнийг эрсдэлтэй хүнс гэж тооцоод болгоомжтой л хэрэглэх ёстой. Манай улсын хувьд сонголт байгаа. Бидэнд ийм бүтээгдэхүүнийг идэхгүй байх үндэслэл бий. Хятад, Энэтхэг, Африк мэтийн хүн ам ихтэй, өлсгөлөн, ядуурал ихтэй оронд хүнсний хангамжийг шийдэхэд нэмэртэй. Тийм учраас хэрэглэхээс өөр аргагүй. Харин манай улсад сонголт байгаа учраас бид шинжлэх ухааны дүгнэлт гарч батлагдтал ойрын хэдэн жилд үүнийг хэрэглэхгүй байсан нь дээр.

-Генийн өөрчлөлттэй хүнс хэрэглэхгүй байя гэвэл хилээр оруулж ирэхгүй л байх хэрэгтэй болов уу?

-Манай улсад Хувиргасан амьд организмын хууль гарчихсан. Одоо журам нь батлагдах ёстой. Журам нь батлагдчихвал бид журмаа дагаад хянаж бүртгээд эхэлнэ шүү дээ. Нэгэнт Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас генийн өөрчлөлттэй хүнс аюултай юу, үгүй юу гэдгийг нь тодорхойлоогүй, хориглоогүй нөхцөлд манай улс ард иргэддээ сонголт хийх эрхийг нь үлдээх ёстой. Энэ эрхийг олгохдоо генийн өөрчлөлттэй нь энэ байна, өөрчлөлтгүй нь энэ байна гэдгийг тодоруулж өгөх ёстой юм.

-Журам нь хаанаас гарах вэ. ХХААХҮЯ-аас уу. БОНХАЖЯ-аас уу. Эсвэл энэ хоёр яам хамтрах ёстой юу?

-Үүн дээр ХХААХҮЯ голлох үүрэгтэй. БОНХАЖЯ-тай хамтарсан ч болно. Энэхүү журам гарснаар бид генийн өөрчлөлттэй хүнсийг хянах боломжтой болох юм. Харин манай улсын хувьд ийм төрлийн бүтээгдэхүүнийг хориогүй учраас үйлдвэрлэгчид генийн өөрчлөлттэй юм уу, үгүй юу гэдэг компанийн тодорхойлолтоо бичээд ирэг. Хэрэв хилээр оруулж ирэхдээ өөрчлөлтгүй гэж мэдүүлчихээд бид санамсаргүй түүврийн аргаар шинжлээд үзтэл өөрчлөлттэй гэж гарвал "Та нар яагаад ийм зөрчил гаргаж байгаа юм бэ" гэдгийг журмаа барьж байгаад асуух эрхтэй болно.

-Судалгаа, шинжилгээ хийхийн тулд лаборатори хэрэгтэй болох нь мэдээж. Манай улсад лабораторийн хүрэлцээ хэр байна вэ?

-Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн лабораторийн шинжилгээний бичигтэй ороод ирсэн бүтээгдэхүүнийг бид тэр болгон шинжлээд байж чадахгүй. Гэхдээ ард түмэндээ эрүүл хүнс хэрэглүүлье гэвэл энэ хяналтыг тавих л ёстой. Манайд ганц, хоёр лаборатори бий. Хамгийн гол нь лабораторид ажиллах боловсон хүчин, хүнээ сургах асуудлыг шийдэх ёстой.

-Иргэд маань нэг үеэ бодвол энэ талын мэдлэг мэдээлэлтэй болчихсон. Улаан лооль, чипс, үзэм, гүзээлзгэнэ гээд генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнийг нэрлээд байдаг. Тэгсэн хэр нь хэрэглэдэг?

-Одоо гадуур гар дээрээс гүзээлзгэнэ зарж байна. Генийн өөрчлөлттэй үгүйг нь би мэдэхгүй. Ингэж зарах нь ч буруу шүү дээ. Амархан мууддаг хүнсний бүтээгдэхүүнийг гудамжинд гар дээрээс зарж болдог юм уу. Үүнээс гадна хамгийн их генийн өөрчлөлтөд ордог нь улаан лооль. Журамаа л гаргачихвал бид хилээр орж ирэхдээ ямар бичиг баримттай орж ирсэн юм бэ гэдгийг нь нэхэх эрхтэй болно. Бид хяналт тавиад зөрчил илэрвэл тухайн компани дахиад Монголд ийм бүтээгдэхүүн оруулж ирэхийг хориглож болно шүү дээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Тогтвортой хөгжлийн зорилго ба хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт сургалт ажилттай зохион байгуулагдлаа 7 цагийн өмнө
Б.Энхбаяр: Гэрээний дагуу сонгуулиар МАХН-д 30 хувийн квот олгоно уу гэсэн саналаа тавьсан 7 цагийн өмнө
Ч.Ундрам: Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн төв "Алтан гурвалжин" байх болно 8 цагийн өмнө
Э.Батшугар:Баялагийн сангаар дамжуулж өндөр өсөлттэй эдийн засгийн статистик тоог өрхийн хаалгаар оруулах боломжтой 8 цагийн өмнө
Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа 8 цагийн өмнө
Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулиар олгогдсон бүх эрх зөрчигдөж байна 8 цагийн өмнө
Гадаадын иргэд зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх зөрчил эрс нэмэгдэж байна 9 цагийн өмнө
Б.Бат-Эрдэнэ: Жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд зочид буудлуудын орны тоог нэмэгдүүлэх шаардлагатай 10 цагийн өмнө
Н.Энхбаяр: Намайг баривчлах даалгаврыг Ц.Нямдорж өгч байсан гэж сүүлд Ц.Элбэгдорж хэлсэн 10 цагийн өмнө
Г.Ариунбуян: Намайг хариуцлага хүлээ гэвэл хүлээхэд бэлэн 11 цагийн өмнө
“Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн орон нутгийн форум-2024” Булган аймагт 11 цагийн өмнө
Наадмын нээлт, хаалтыг Ц.Батнайрамдал найруулна 11 цагийн өмнө
Их сургуулиудыг орон нутгийн нээлттэй боловсролын төв болгох эхлэл тавигдлаа 12 цагийн өмнө
Парис-2024 олимп эхлэхэд 100 хоног үлдээд байна 12 цагийн өмнө
“Би 28-хан насандаа сав, үрийн хоолойгоо авхуулчихлаа, маш их гомдолтой байна” 12 цагийн өмнө
Х.Ганхуяг: Аялал жуулчлалын хуулийг шинэчлэн батлуулснаар 4,5-5 их наяд төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлсэн 13 цагийн өмнө
О.Батнайрамдал: Удахгүй шийдвэр гаргах түвшинд ажиллах үеийнхнийг тэс өөрөөр төсөөлдөг 13 цагийн өмнө
ЦЕГ: Осол гаргасан эмэгтэй жолооч эрүүл байсан, нэг хүүхэд газар дээрээ амиа алдсан 14 цагийн өмнө
Явган хүний замыг чөлөөлж байна 15 цагийн өмнө
Нийтийн тээврийн салбарт Азийн хөгжлийн банктай хамтран ажиллана 15 цагийн өмнө