Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Улаанбаатар сувилалын баруун урд талд барилгын суурь ухаж байсан экскаватор мөсөнд цөмөрч унажээ. Тухайн газарт хөрсний ус хөлдсөн байсан бөгөөд түүнийг зайлуулахаар өглөөнөөс эхэлж ажилласан байна. Оршин суугчдын өгч байгаа мэдээлэлээр тухайн газарт хөрсний ус зайлуулж барилга барих гэж байсан гэв. Одоогийн байдлаар Онцгой байдал болоод Цагдаагийн байгууллагаас ямар ч тусламж очоогүй, шалгаагүй байгаа аж. Экскаваторын жолооч гарч амжсан эсэх нь одоогийн байдлаар тодорхой бус байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна