10 хоногийн өмнө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байхдаа гавъяат хуульч Л.Бямбаа амиа алдсан. Түүнийг Салхитын мөнгөний ордтой холбогдуулан шалгаж байсан юм. Тэгвэл талийгаач Л.Бямбаагийн задлан шинжилгээний албан ёсны хариу гарсан гэх мэдээлэл байна. Уг дүгнэлтэд талийгаачийг гаднын нөлөөгүй амиа алдсан болохыг тодотгосон атлаа гарын хуруунд нь гаднын нөлөөтэйгөөр шарх үүссэн талаар бичсэн байсанг дурджээ.Талийгаачийн гарт үүссэн гэх сорви нь талийгаачийг нас барахаас өмнө өөрийнхөө дотуур хувцасны төмрөөр хуруугаа хатгаж, цусаа бэх болгон ашиглаж гэрээслэл үлдээсэн гэх мэдээлэл бас байгаа юм
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна