ХЭНТИЙ АЙМАГ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ "ТҮНШ" АЙМГААР СОНГОГДЛОО


Байгаль орчин аялал жуулчлалын яам, Монголын аялал жуулчлалын холбооноос жил бүр зохион байгуулдаг Ай Ти Эм /ITM/ Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн Улаанбаатар хотноо 20 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Үзэсгэлэнгийн үеэр Хэнтий аймаг Монголын аялал жуулчлалын холбооны 2020 оны түнш аймгаар сонгогдож шилжин явах тугаагардан авч, аймгийн Засаг дарга Н.Ганбямба, МАЖХ-ны ерөнхийлөгч Д.Гантөмөр нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм. Ингэснээр Хэнтий аймгийг бүтэн жилийн турш олон улсад сурталчлах жуулчдыг татах, гадаад харилцааг өргөжүүлэх чиглэлээр томоохон эвент арга хэмжээг, хамтран зохион байгуулах юм.
Тус үзэсгэлэнд Монгол, Япон, Тайланд, ОХУ-ын Буриад, Тува, БНХАУ-ын ӨМӨЗО болон 21 аймгийн аялал жуулчлал, тээвэр, зочлох болон үзвэр үйлчилгээний 320 гаруй байгууллага бүтээгдэхүүн үйлчилгээ, дэвшилтэт технологи, шилдэг инновацийг танилцуулж оролцсон ба Хэнтий аймгаас Батширээт суманд үйл ажиллагаа явуулдаг Чингисийн өлгий, Онон Ёл, Ивээлт хайрхан баазууд "Ёохор наадам" аялал жуулчлалын эвент арга хэмжээгээ сурталчлан оролцлоо. Дадал сумаас Чингисийн гурван нуур, Алтаргана, ДМД жуулчны баазууд, Биндэр сумаас Чингисийн тоонот жуулчны бааз, Дэлгэрхаан сумаас Хилчин, Эвтэй дөрвийн өргөө амралтын газар, Дадал сумын гар урчууд хийсэн бүтээлээ танилцуулсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЭМИЙН СОНСГОЛООС: ЭМ-ийн дэд сайд С.Энхболд "Мөнхийн тун" ХХК-тай хамааралтай гэв 34 минутын өмнө
​Ц.Сэргэлэн: Би дахин нэр дэвшихгүй, мөнгийг нь ч дийлэхгүй юм байна 48 минутын өмнө
Б.Энхбаяр: Өчигдөр болсон Р.Базараагийн баривчлагааг би мэдэхгүй, би БЗД-т нэр дэвшинэ 51 минутын өмнө
Хотын стандартыг мөрдүүлэн, иргэд аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж байна 59 минутын өмнө
БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ 1 цагийн өмнө
“Дүнжингарав”-ын уулзварын дэлбэрэлтийн улмаас 1.8 тэрбум төгрөгийн хохирол учирсныг тогтоожээ 3 цагийн өмнө
Ой, хээрийн түймрийн 29 удаагийн дуудлага бүртгэгдэж, 70172 га талбай түймэрт өртжээ 3 цагийн өмнө
“Улаанбаатар смарт карт” компанийг АТГ-т шалгуулна 3 цагийн өмнө
Хүүхдийн мөнгийг энэ Пүрэв гарагт олгоно 3 цагийн өмнө
Сэлбэ дэд төв дэх гэр хорооллын хөрөнгийн үнэлгээ үргэлжилж байна 3 цагийн өмнө
Хоёр найз: Хар нялхаасаа нөхөрлөж, нарийн боовчид болсондоо баяртай байдаг 4 цагийн өмнө
А.Оюун-Эрдэнэ: Төрчихөөд 10 хоноод хичээлдээ ороход “Хөхөө шиг ээж” гэж шүүмжилдэг байсан, тэр үед би бүхнийг амжуулах гэж чадлаараа хичээсэн 4 цагийн өмнө
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна 4 цагийн өмнө
Ц.Сандаг-Очир Т.Мөнхсайханыг “сайшаав” 15 цагийн өмнө
Ардчилсан нам МЭДЭГДЭЛ гаргав 15 цагийн өмнө
Ц.Туваан: Бид 60 гаруй улсаас таван мянган тонн эм импортлож байна 19 цагийн өмнө
М.Оюунчимэг: Монголд 39000 төгрөгөөр зарагдаж буй эмийг Улаан-Үдээс 8000 төгрөгөөр авч байна 19 цагийн өмнө
Таваас дээш жил техникийн үзлэгт ороогүй машиныг бүртгэлээс хасна 20 цагийн өмнө
Удаа дараа даац хэтрүүлэн тээвэр хийж, авто зам эвдсэн зөрчил илэрчээ 20 цагийн өмнө
​GenZ Loyalty урамшуулалт аян эхэллээ 21 цагийн өмнө