Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төлөвлөгөөт хяналт шалгалтын дагуу "Дулааны хоёрдугаар цахилгаан станц" ТӨХК-д хяналт шалгалт хийж, аюулгүйн үзлэг шалгалт хийлээ. Шалгалтаар рентген төхөөрөмжийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигласан, цацрагийн аюулгүй ажиллагаа хангагдаагүй зэрэг зөрчилд зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, тус компанийн рентген төхөөрөмжийн ашиглалтын үйл ажиллагааг прокурорын тогтоолоор түр зогсоож, Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулан холбогдох арга хэмжээг авч ажилласан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна