Өчигдөр орой 16.50 цагийн үед Баянхошуунаас Зүүнсалаа эргэх уулзварт байрладаг "Синчи-Ойл" шатахуун түгээх станцаас хий алдагдаж, аюултай нөхцөл байдал үүсчээ.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 11-р хороонд байрладаг "Синчи-Ойл" шатахуун түгээх станцаас хий алдагдсан талаарх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Ослын газарт Онцгой байдлын ерөнхий газрын Гал унтраах 29-р ангийн алба хаагчид болон цагдаагийн бие бүрэлдэхүүн орчныг аюулгүй болгохоор ажиллажээ.
Мөн тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид иргэдийг дотогш нэвтрүүлэхгүй хяналт тавьжээ.
Дээрх асуудлаар Нийслэлийн онцгой байдлын газраас тодруулахад "Хий алдагдсан тухай дуудлага манай байгууллагад 16.53 цагт ирсэн. Дуудлагын дагуу гал түймэр унтраах 29 дүгээр ангийн алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж хийг саармагжууласан байна. Тус шатахуун түгээх станцын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосон байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна