СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН ОЙН САНГИЙН ХАРУУЛЫН ЦОГЦСЫГ ОЛЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/04/04

Сэлэнгэ аймгийн Мандал суманд гуравдугаар сарын 28-ны өдөр ойн сангийн харуул болох 57 настай А сураггүй алга болсон талаар бид мэдээлсэн билээ. Эрэн хайх ажиллагааг гуравдугаар сарын 31-ний өдрөөс эхлүүлсэн бөгөөд тус аймгийн Цагдаагийн байгууллага болон Онцгой байдлын газар хамтран эрлийн ажиллагааг зохион байгуулсан. Нийтдээ таван хоногийн турш эрэн хайснаар өчигдөр цогцсыг нь олжээ.

Ойн сангийн харуулаар ажиллаж байсан А нь "Шар шургаагт"ын хяналтын цэгээс баруун зүгт нас барсан байдалтай олдсон байна. Онцгой байдлын алба хаагчид жалганаас цогцсыг нь гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Эрэн хайх ажиллагааны эхний өдөр буюу гуравдугаар сарын 31-ний өдөр харуулын байрнаас баруун тийш 700 метрээс "Nokia" загварын гар утас олсон бөгөөд дөрөвдүгээр сарын 1-ний өдөр харуулын байрнаас баруун хойд зүгт 200 метрээс саарал даавуун зуны саравчтай малгай, хар нүдний шил зэргийг олсон юм. Уг хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн байгууллага мөрдөн шалгаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна 4 цагийн өмнө
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ 6 цагийн өмнө
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна 6 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна 6 цагийн өмнө
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана 6 цагийн өмнө
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь 7 цагийн өмнө
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна 7 цагийн өмнө
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно 8 цагийн өмнө
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 12 цагийн өмнө
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна 12 цагийн өмнө
Орон даяар 16:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дуугарна 12 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 13 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд Өчигдөр
Даланзадгад-Мандалговь, Цогтцэций-Мандалговь чиглэлд гарах хөдөлгөөнийг​ хязгаарлалаа Өчигдөр
"Утсаар ярьчихаад ирье" гээд гарсан 33 настай залуу алга болоод таван сар болж байна Өчигдөр
С.Чинзориг: "Д" вирустэй иргэдийн интерпирон эмийг оруулж ирэхээр хэлэлцээр хийсэн Өчигдөр
Н.Учрал: И-Монгол систем дээр эмийн жор бичих боломжтой боллоо Өчигдөр
ОБЕГ: Улаанбаатарын 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй Өчигдөр
Дундговьд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр