ГОВЬ-АЛТАЙГ ЭЛГЭЭР НЬ ХЭВТҮҮЛЖ, ХАГАРТЛАА БАЯЖСАН ЗАСАГ ДАРГА С.ГАНСЭЛЭМИЙГ ЯАХ ВЭ?


Хөгжлөөрөө удаан, урагшилдаггүй, хоёр, гуравхан аймаг байгаагийн нэг нь Улаанбаатар хотоос 1000 км алслагдсан Говь-Алтай аймаг. Тухайн орон нутгийг удирдаж буй арга барилаас шууд шалтгаалж байгаа юм. Уг нь нутаг орноо удирдаж буй дарга сэтэрнүүдийн сэтгэл зүтгэл байхад болчих асуудал.

Харамсалтай нь, Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан эрхмүүдээс нутгийнхаа хөгжлийн төлөө сэтгэл гаргасан нь тун цөөхөн байна. Тэдний төлөөлөл албан тушаалд очмогцоо амин хувийн эрх ашгаа өмнөө тавьсан эрхмүүдийн нэг нь одоогийн Засаг ноён С.Гансэлэм. Гэтэл 2016 оны УИХ-ын сонгуульд Ш.Раднаасэдийн сонгуульд дэмжлэг үзүүлж явсан "бөмбөрцөгийн ЖДҮ"- чнээр тодроод байгаа жунайн хуурай дүү "Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнийн шахаагаар тэс хөндлөнгийн нөхөр Засаг даргын суудалд нь зүтгэсэн нь С.Гансэлэм байлаа. Говь-Алтайд төрсөн ч Ховд аймгаас угшилтай аймгийн заан С.Гансэлэм гэх гааль, мэргэжлийн хяналтад ажиллаж байсан гэхээс өөр туршлагагүй, удирдах ажил огт хийж байгаагүй товчхон намтартай нөхөрт Говь-Алтай аймгийн 50 гаруй мянган хүний хувь заяаг даатгасан нь харамсалтай. ГОВЬ-АЛТАЙН ХӨГЖИЛ УХАРСААР, УДИРДАГЧ С.ГАНСЭЛЭМ УРАГШИЛСААР…

Аймгийн заан С.Гансэлэм Засаг дарга болсноосоо хойш сайн гэхээсээ илүү саар үйлдлээрээ олон танигдсан гэхэд болно. Төрийн албан хаагчид ч түүний саар үйлдлийн талаар ам дамжин ярих болсон юм. Тэрбээр томилогдсон даруйдаа төсвийн мөнгөөр аймгийн төвд гурван өрөө орон сууц авч, эхнэрээ төрийн албанд шургуулсан. Түүнчлэн нөхөн сэргээлт нэрээр олон суманд уул талыг ухаж байхад ямар ч арга хэмжээ аваагүй, Тамгын газрын байрандаа караоке нээсэн, Засаг даргын орлогч, аймгийн МАН-ын дарга В.Рэнцэндоржийг зодож гарыг нь хугалсан гээд түүний чихнээс хонх уях тааруу мэдээ олон. Энэ бол дөнгөж наад захын жижигхэн жишээ. Аймгуудын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр Говь-Алтай аймаг сүүлийн хоёр жил дараалан хомоол хамсан нь Засаг дарга С.Гансэлэмийн гавьяа. Түүнийг Засаг дарга болохоос өмнөх дөрвөн жилд дээрх аймаг өрсөлдөх чадварын үзүүлэлтээр эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гэдэг шиг дундыг баримтлаад явж байсныг нутгийн иргэд мэдэх биз. Харин хоёрхон жилийн дотор энэхүү байр суурь огцом унаж 20, 21 дүгээр байрын төлөө өрсөлддөг болсон нь С.Гансэлэм дарга ажлаа хийдгийн том томруун жишээ гэлтэй. Мань Засаг дарга ардаа ЖДҮ-чин босстой, тэр нь саяхан огцруулах асуудал яригдахад сөрөг хүчин АН-ын төлөөлөгч нарт мөнгө тарааж авч үлдсэнээс хойш бүр ч барджээ. Ар талдаа бардахдаа тэрбээр өөрийг нь шүүхэд өгсөн Засаг даргын орлогч, аймгийн МАН-ын дарга В.Рэнцэндоржийг ажлаас нь чөлөөлөх тушаал гаргаж томорсон байна. Монголын ууган улс төрийн хүчинд итгэл хүлээлгэсэн Говь-Алтай аймгийн 50 мянга гаруй иргэний итгэл сэтгэлийг шороотой хутгаж байгаа нь "даварсаар даварсаар давгын оронд" гэгч болжээ. 2018 оны өвөл аймгийн МАН-ын дарга В.Рэнцэндорж өөрийн цахим хуудастаа "Аймгийн удирдлага хийж байгаа тооноор орж ирсэн 2-3 дарга нар авилга авахаа болиорой" гэж бичиж байв. Магадгүй өнөөгийн удирдлагууд нь авилга авсан байж болзошгүй ноцтой баримт байгаа бололтой. Хэрвээ ийм баримт байгаа бол аймгийн МАН-ын дарга хуулийн байгууллагаар шалгуулж бичсэн үгийнхээ үнэн мөнийг тогтоолгох ёстой байх. Энэ мэт бардамнасан, баярхсан Засаг даргад С.Гансэлэмд аймгийн МАН-ын хяналтын зөвлөлөөс хариуцлага тооцож МАНаас хөөсөн тогтоол гаргасан байдаг. Ингээд МАН-аас хөөгдсөн Засаг дарга С.Гансэлэмийг саяхан болсон МАН-ын бага хуралд оруулахгүй гэж хассан. Гэвч яг энэ үед өөр нэгэн нэр бүхий гишүүнээр намын аппаратынхныг дарамтлуулан байж бага хуралд ороод суучихжээ, мань эр. Намын гишүүүнчлэлгүй хүн анх удаа МАН-ын бага хуралд суусан нь магадгүй МАН-ын дүрмийг ноцтой зөрчсөн анхны тохиолдол байх. Энэ мэт хариуцлагагүй үйлдлээс гадна Говь-Алтайд хүн амины хэргийг нуун далдалсан хэрэг гарсан байна. Энэ нуун дарсан асуудал нь Засаг даргын харъяа агентлаг гэдгээрээ ч мань Засаг дарга мэдээгүйнхээ төлөө хариуцлага тооцуулах ёстой. Дайран дээр давс гэж 2018 оны жилийн эцсийн аудитын шалгалтыг Говь-Алтайд хийж дүгнэлтээ гаргасан. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Засаг дарга төсвийн тухай хууль болон хэдэн хэдэн хуулийг ноцтой зөрчсөнийг Аудитын газар тогтоож, томилсон албан тушаалтан буюу Ерөнхий сайдад хариуцлага тооцох албан зөвлөмж хүргүүлсэн байна. Ам л нээвэл шударга ёс ярьдаг У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсон даруйдаа төрийн албанд хариуцлагын тогтолцоог чангаруулах талаар 01 албан даалгавар гаргаж бүх аймагт хүргүүлж дагаж мөрдөхийг үүрэг болгосон. Ерөнхий сайдын гаргасан албан даалгаврыг Говь-Алтайнхан хэрэгжүүлж байгаа гэж найдаж байлаа. Харамсалтай нь, энэхүү сүржин албан даалгавар мөнгөтэй боссын албатад үйлчилдэггүй бололтой.

2019 ОНЫ ГОВЬ-АЛТАЙН ХӨГЖИЛ

Говь-Алтай аймгийн хөгжлийг Ховдынхтой харьцуулбал ичмээр. 1200 км-ын цаана орших хөрш зэргэлдээ Ховд аймаг Баруун бүсийн хөгжлийн гол төв болжээ. Гэтэл Говь-Алтай аймгийн хөгжил 1990 оныхоороо байна. Тоотой хэдэн орон сууцны барилга нэмэгдсэнийг эс тооцвол энэ аймагт хөгжил гэхээр зүйл огт алга. Уг нь өмнөх Засаг дарга АН-ын угшилтай О.Амгаланбаатарын үед аймгаа хөгжүүлэх хэд хэдэн ажил санаачилсан ч өнөөх нь өнөөдөр замхарчээ. Үгүй ядаж гаднын томоохон зочин гийчин ирэхэд хүлээн авч байрлуулах, хооллох тохилог үйлчилгээний газар ч алга. Уг нь хотоос зайдуу ч аймгаа хөгжүүлэх боломж хангалттай бий. Наанадаж аялал жуулчлалаа хөгжүүлэх, дэд бүтэц сайжруулах гэх мэт ажил их. Тэр ч бүү хэл Говь-Алтайнхны амьжиргааны төвшин бусад аймагтай харьцуулахад доогуур байгаа нь нутгийн удирдлагууд хэрхэн ажиллаж буйг харуулах биз. Засаг дарга С.Гансэлэм та ажлаа хийвэл хийсэн шиг хий. Алтайчууд хөгжлийг хүсч байна. Түүнээс биш таны баяжихыг, таны увайгүй аашлахыг, таны эрх мэдлээ тогтоохыг хүсээгүй, хүлээгээгүй билээ. Шударга ёсыг эрхэмлэдэг эрхэм Ерөнхий сайд У.Хүрэлсүх та шударга бусын хонгил болсон Засаг дарга С.Гансэлэмтэй хариуцлага тооцон, үүрэгт ажлаас нь чөлөөлж, алтайчуудын сонголтыг хүндэтгэхийг МАН-ынхнаас хүсье. Монголчууд, тэдний дунд алтайчууд таныг шударга хүн хэмээн итгэж байна. Тиймээс та дээрх зүйлд анхаарлаа хандуулаасай гэж хэлье. Хүн хөгжихийг хүсэхээс ухрахыг хүсэхгүй. Бас бусдад хөгжил муутайгаараа хэлүүлэхийг алтайчууд хүсээгүй, хүсэх ч үгүй.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Булгантуяа: Цалинтай ээжийн 50 мянгыг нэмэх санал хүргүүлсэн 47 минутын өмнө
Ирэх сард ихэнх нутгаар хүйтэн байна 1 цагийн өмнө
Ирэх сарын 1-нээс эмч, багш нарын үндсэн цалин нэмэгдэж, 1.4 сая төгрөгт хүрнэ 2 цагийн өмнө
Зам засварын ажил ирэх сарын 10-наас эхэлнэ 3 цагийн өмнө
​П.Баттөр: Хоёр охиноо төрөхөд хүйг нь тасалж байлаа, эхнэрээ яаж зовж төрснийг харсан эр хүн гэр бүлээ хэзээ ч орхихгүй байх 3 цагийн өмнө
Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ 5 цагийн өмнө
Сурагчид өнөөдөр хичээллээд амарна 5 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Ойрын хоёр хоногтоо салхитай хүйтэн байна 5 цагийн өмнө
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна 20 цагийн өмнө
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ 22 цагийн өмнө
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна 22 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна 23 цагийн өмнө
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана 23 цагийн өмнө
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь Өчигдөр
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна Өчигдөр
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно Өчигдөр
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих Өчигдөр
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд Өчигдөр
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна Өчигдөр