ТАНИЛ ХҮН НЭВТРҮҮЛЭГ НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Д.БАЯРМАГНАЙ


Танил хүн нэвтрүүлгийн шинэ дугаарт Нийслэлийн прокурорын газрын дарга Д.Баярмагнай оролцлоо.

Сайн байна уу? Манай нэвтрүүлэг таны өдрийн ажлыг сурвалжилна. Та хэзээнээс эхэлж нийслэлийн прокурорын газрын даргаар ажиллаж эхэлсэн бэ?

- Анх 2016 оны 12 дугаар сарын 29-ны өдөр Ерөнхий прокурорын тушаалаар энэ ажлыг авсан. Ерөнхийдөө миний байгаа албан өрөө нь прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба гэж хуучин байсан газар.

Прокурор хаалттай байдаг нь хуультайгаа холбоотой байдаг юм уу?

-Хааж л байвал болдог гэж ойлгож болохгүй. Ер нь бол хуультайгаа л холбоотой.

Хуулийн байгууллаг ын баривчилгаа олны нүдэнд ил явагдаад барьж хорьсноо буруугүй гэдэг шалтгаанаар суллаад явуулчихдаг жишиг тогтлоо?

- Өнөөдрийн байдлаар хуулийн байгууллагад 70 гаруй мянган гэмт хэрэг шалгагдаж байна. Түүний 80 гаруй хувь нь нийслэл, дүүргийн прокурорын газрын хяналтад байгаа. Аливаа хэрэг материалыг бид шалгаад эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна уу? үгүй юу? гэдгийг тогтоодог. Хэрэг бүртгэх мөрдөх байгууллагууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу шалгаж үнэн худал эсэхийг прокурор хянадаг. Гэмт хэргийн шинжтэй мэдээлэл иргэдээс ирээд түүний дагуу шалгаад, Хэрэг бүртгэлийн хэрэг нээх шаардлагатай үед хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгахаар олон нийт эрүүгийн хэрэгт холбогдчихсон юм байна гэж ойлгоод байдаг. Бид аливаа гэмт хэргийг эхлээд фактаар нь шалгадаг учраас хэрэг мөн үү? Биш үү? Гэдгийг ялгаж салгах гэж байгаа хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад гэмт хэрэг хийчихсэн мэт ойлгоод байдаг. Мөн хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригддаг. Гэмт хэргийн хүнд, эсвэл хөнгөнөөс шалтгаалаад хөөн хэлэлцэх хугацаа нь өөр өөр байдаг. Бид энэ дагуу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихсан бол хуульд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй нөхцөл байдал үүсчихдэг учраас хэргийг хааж шийдвэрлэдэг. Имй байдлаар хэрэг материалуудыг хаах тохиолдол байдаг.

Анх таныг ажлаа авахад хичнээн хэрэг нийслэлийн прокурорын газрын хяналтад байсан бэ?

- Хамгийн анх намайг ажлаа авахад нийслэлийн прокурорын газрын хяналтад 460 гаруй хэрэг байсан. Гэмт хэргийн судалгаа шинжилгээ хийж байхад манайд үйлдэгдэж буй гэмт хэргийн 60 орчим хувь нь хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэргүүд байсан. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх хэрэгтэйг ойлгосон. Өнөөдрийн байдлаар 2-4 хүүхэд ямар нэгэн байдлаар хар тамхины хэргийн холбогдогч болж байна. Энэ асуудал дээр төр засаг, хууль хяналтын байгууллага хүчээ тавьж ажиллах цаг нь болсон. Ажлаа авснаас хойш судалгаа хийгээд ЦЕГ-ын мөрдөгч нарыг тоолтол тавхан мөрдөгч ажиллаж байсан. ЦЕГ-ын дарга Ө.Энхтөртэй уулзаж энэ гэмт хэргийн нөхцөл байдлыг хэлж таван мөрдөгчийн асуудлыг хөндсөн. Түүнээс хойш зарим хуулиндаа өөрчлөлт оруулж ЦЕГ-ын дэргэдэх хар тамхитай тэмцэх албыг "хар тамхитай тэмцэх газар" болгож өөрчилсөн. Одоогийн байдлаар тухайн газар орон тоогоо нэмэгдүүлж ажиллаж байгаа. Тиймээс мөрдөгч нар сайн ажиллаж энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт маш өндөр байна.

Чинээлэг айлын хүүхдүүд хар тамхины хэрэгт холбогддог гэж байна. Магадгүй танайхыг шалгахад улс төрч, бизнес эрхлэгчдын хүүхдүүд холбогдож танд нөлөөлөх гэж оролдсон тохиолдол байх уу?

- Үр хүүхэд, найз нөхөд нь хэрэгт холбогдоход туслаач гэсэн хүмүүс зөндөө байдаг. Тэр болгонд бид туслах нэрийдлээр хууль бус үйл ажиллагаа явуулаад байж болдоггүй.

Туслахгүй болохоор яах вэ?

- Яахав дээ, зарим хүмүүст дүлий цэргээрээ дуудуулаад явж байна. /инээв/ Зарим нэг найз нөхөд гомддог л байх. Энэ албан тушаалд оччихоод тоохоо ч байлаа гэдэг ч юм уу? яг үнэнийг хэлэхэд төвөгтэй. Нийслэлийн прокурорын газрын хяналтад өнөөдрийн байдлаар 500 орчим хэрэг байна. Ихэнхи нь авилга албан тушаал, хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэргүүд, ээдрээтэй олны анхаарал татсан хэргүүд, маш удаан хугацаагаар шалгагдаж байгаа хэргүүд байдаг. Хүмүүсийн яриагаар том хэргүүдийг биш жижиг хэргүүдийг явуулаад байна гээд л байдаг. Миний хувьд жижиг том гэлтгүй хэргүүдийг шийдэх гэж хичээдэг.

С.зориг агсны хэргийг хүлээлгэх гэж Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Т.Амгаланбаатар нарыг эрүүдэн шүүсэн байна. Та тэр бичлэгийг харсан уу?

- Би хараагүй ээ. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг өөрөө гурван шатны шүүхээр ороод өнөөдөр хүчин төгөлдөр тогтоолтой байгаа. Энэ хэргийг ТЕГ, ЦЕГ-ын ажлын хэсэг шалгасан. Тухайн ажлын хэсгүүдээс мөрдөх байгууллагын ажилтнууд зарим хэргийн ялтан болчихсон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нараас гомдол гаргасан. Тодруулбал мөрдөн байцаалтын явцад хилсээр зодож нүдэж, хэрэг хүлээлгэсэн гэж гомдол гаргасан. Түүний хүрээнд нийслэлийн прокурорын газраас хэрэг бүртгэлт нээсэн. Тухайн хэргийг ЦЕГ, ТЕГ шалгасан учраас АТГ-т хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд харъяалалыг нь тогтоогоод хэргийг шалгуулж байгаа. Энэ шалгах ажиллагааны явцад тухайн гэмт этгээдүүдэд гүйцэтгэх ажиллагааны журмыг хоёр ажилтан хэтрүүлсэн байж болзошгүй гэсэн байдлаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгаж байгаа. Тухайн хоёр ажилтанг өнөөдрийн байдлаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Тиймээс нарийн мэдээлэл өгөх боломж байхгүй.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж мэдээллэхдээ Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрын эмнэлэгт хэвтүүлсэн. Тэндээс нь суллана гэсэн. Нөгөө талдаа шүүхийн шийдвэр гарчихсан байгаа. Энэ хэрэг задарна гэхээр яах ёстой юм? Прокурор дээр албан ёсоор хэрэг задраад явж буй үйл явц байгаа юу?

- Гурван шатны шүүх нэгэнт гарчихсан байгаа шүү дээ. Ямар үед энэ хэрэг задрах вэ? Гэхээр шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдсон үед. Үүнийг прокурорын байгууллага шинээр илэрсэн нөхцөл байдал мөн үү? Гэдэг байдлыг шалгана. Хэрэв шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдвол шүүхэд хандаад хэргийг дахин шалгах үндэслэл бий болно.

Ойрд танай хуулийн байгууллага руу дайрах дайралт их байна уу?

- Их байна.

Хэн дайрч байна? Та дайралтыг юу гэж харж байна.

- Яг үнэнийг хэлэхэдби дүлий цэрэг болсон. Энэ асуудал нийгэмд буруу үр дагавар болж магадгүй гэж харпаг. Прокурор гэдэг шийдвэрээ хараат бус, бие даасан байдлаар гаргах ёстой.

Төрийн ордноос том том мэдэгдэл гаргахаар та бүхэн айх уу?

- Үгүй ээ. Юунаас нь айх юм. Бид хуульд заасан үндэслэл журмын дагуу асуудлаа хянана.

Бусад прокурорууд ер нь халширдаг уу?

- Халширч байгаа тохиолдлууд байна. Тухайлбал сая цензургүй яриа нэвтрүүлгээр Л.Гансүх нийслэлийн прокурорын байгууллагад хэдхээн муу, муухай улсууд байгаа. Тэр дундаа н.Батжаргал гэдэг прокурор хонгилын прокурор гэж байгаа юм. Тухайн прокурор манай хяналтын прокурор. Хуульд заасан үүргээ л биеоүүлж байгаа. Тухайн тойргийн хуваарилагдсан хэргийг л хянаж шалгаж байгаа нэг ажилтан шүү дээ. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хонгилын прокурор гээд зарлачихдаг.

Та хонгилын прокурор уу?

- Намайг тэгэж л яриад байгаа. М.Энхболдын 60 тэрбумтай холбоотой түүний гар хөл гэх мэтчилэн.

Та 60 тэрбумын хэргийг хаасан юм уу?

- Тухайн хэргийг манай прокуророос хааж хянан шийдвэрлэсэн. Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор хаасан. Учир нь үндэслэл байгаагүй. Эрүүгийн хэрэгт заасан төрийн эрх мэдлийг хүчирхийллийн замаар авсан байх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзээд хаасан. Энэ хэрэгтэй холбоотой өнгөрсөн жил ТЕГ-аас энэ хэрэгтэй холбоотой шалгах зүйл байна. Хянаж үзээч ээ гэдэг асуудлыг ТЕГ-аас надад тавьсан. Түүний дагуу үзэж хянаад би өөрөө тэр хэргийг сэргээсэн. Сэргээсэн албан тушаалтан нь би.

Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг баривчилж хорьсон. Гэхдээ эргүүлээд сулласан. ЦЕГ-ааас танайд ялллагдагчаар татах санал ирүүлсэн. Танайх хэргийг хаасан гэж ойлгосон.

- Энэ хэргийг намайг хааж түдгэлзүүлсэн гэж яриад янз бүрээр ярьж байгаа. Энэ хэргийг хоёр ажлын хэсэг гараад шалгаж байгаа.

Эрүүгийн хуулийг шинэчлэх талаар ярьж байгаа. хэрэг шийдэж хянахад та бүгдэд ямар хүн хүндрэл гарч байна?

- 2017 оны долдугаар сарын 01-нээс хойш эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Энэ бүгдэд хүндрэлтэй асуудлууд байгаа. Гэхдээ ерөнхий прокурорын заавар журмаар гүйцэтгээд явж байгаа.

ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР, ХОРИХ АНГИАР ОРЛОО

"ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН БАЙР ХУУЧИРЧ, 2012 ОНД НМХГ, ОБГ-ЫН ДҮГНЭЛТЭЭР БАЙР НЬ СУУЛТ ӨГЧ, НУРАХ АЮУЛТАЙ БОЛЖЭЭ. ГЭВЧ ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ ТУХАЙН БАЙРАНД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН ХЭВЭЭР БАЙНА. НЭГ ЖИЖИГ ӨРӨӨНД ДӨРВӨН ПРОКУРОР СУУДАГ. ӨГЛӨӨ НАЙМАН ЦАГААС АЖИЛДАА ИРЖ БИДНИЙ НЭГЭН АДИЛ ДИЙЛЭНХИ ЦАГАА АЖИЛ ДЭЭРЭЭ ӨНГӨРӨӨДӨГ ТЭДЭНД ӨНӨӨДӨР АЖЛЫН БАЙРНЫ ОРЧНЫ АСУУДАЛ ХӨНДӨГДӨХ БОЛСОН. НЭГ ПРОКУРОРТ НАЙМАН ЗУУН ХЭРЭГ НОГДДОГ БАЙНА. ТЭД УЛИРЛААР ХЭРГЭЭ ХЯНАН ШИЙДВЭРЛҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ УЧРААС НЭГ ХҮНД ИРЭХ АЧААЛАЛ ӨНДӨР БАЙДАГ. ДҮҮРГИЙН ПРОКУРОРУУД НУРУУ ТЭНИЙХГҮЙ АЧААЛАЛТТАЙ, ӨНӨӨ МАРГААШГҮЙ НУРАХ ДӨХСӨН БАРИЛГАД АЖЛАА ХИЙЖ БАЙНА."

ЦАГДАН ХОРИХ БАЙР "Давхар бүртээ хяналтын камертай. Цагдан хорих 461 дүгээр байранд 952 хүн цагдан хоригдож байна. "

Давхар бүртээ камертай ч гавъяат хуульч Л.Бямбаа агсан амь насаа алдсан хэрэг гарсан шүү дээ.?

- Мөрдөн байцаах үйл ажиллагаа үргэлжилж байгаа. Шалтгаан нөхцөл бүгдийг тогтоохоор ажиллаж байна. Хэрэг шийдвэрлэгдсэн хойно бид нийтэд мэдээллэж болно. Тухайн асуудлыг мөрдөгч прокурорт мэдэгдсэн. Прокурор шүүхэд хүргүүлчихсэн байсан. Тухайн өдөр тав дахь өдрийн оройн 17 цагт прокурор аваачиж өгсөн байдаг. Маргааш нь хагассайн өдөр болоод бүх нийтээр амрах өдөр байсан учраас асуудал гарсан. Шүүх ажилладаггүй учраас шийдвэр гараагүй байсан. Гэвч тэр өдөр буюу хагассайн өдөр прокурор суллах тогтоол үйлдсэн байдаг. Суллах тогтоол үйлдээд мөрдөгч нар шийдвэр гараагүй учраас прокурорын зөвшөөрөлтэй суллахаар иртэл харамсалтай зүйл болсон байсан.

Камерыг харахад нэг өрөөний камерын цохоод харахад дүрс нь маш жижиг хүн юу хийгээд байгаа нь харагдахгүй байна? хорих ангийн ажилчид нь асуудлаа ярьдаг уу?

- Нэг давхарт маш их камер байгаа нь сая харагдсан байх. Үүнийг хянаж байгаа алба хаагч удаан харахаар нүд чилэхээр байдал л харагдаж байна. Тэгэхлээр камерын хяналтын үйл ажиллагаа бодит байдал дээр маш учир дутагдалтаы харагдаж байна.Ажилчид энэ зовлонгоо ч гэсэн хэлдэг. Тухайлбал хорих 461 дүгээр ангид алба хаагчид батлагдсан орон тооноосоо 23-аар дутуу ажиллаж байна. Л.Бямбаа агсан амиа алдсантай холбогдуулаад есөн алба хаагчийг халсан. Одоогоор шинэ алба хаагчид томилогдоогүй. Тиймээс хяналтын үйл ажиллагаа сулараад байна.

Эрдэнэтийн 51 хувийн асуудал яагаад шүүх рүү буцсан бэ?

- Шүүхээс нэмэлт мөрдөн байцаалт хийхээр буцаасан байгаа. Цахим шийдвэрүүд нь ирсэн. Манай прокурорууд хянаж байгаа. Хараахан шийдвэрүүд нь гараагүй байгаа.

УИХ-ын гишүүд өөртөө байгаа давуу эрхээ ашиглаад ЖДҮХС-аас зээл авчихсан. Гэтэл энэ хэрэг яагаад удаад байдаг юм бол?

- Энэ хэргийг үнэн зөв, хурдан шийдэх арга хэмжээ аваад хэд хэдэн аудитын байгууллагын болоод санхүүгийн дүгнэлтүүд гаргуулахаар хүргүүлээд эхнээсээ гарч байгаа. Энэ ажиллагаа нь маш өргөн цар хүрээтэй явагддаг. Үүнийг бас ойлгох хэрэгтэй. Чадлынхаа хэрээр мөрдөх байгууллагаа шахаад ажиллуулаад байгаа. Албан тушаалтнуудын хэрэг гээд шалгахад хүндрэл үүсгэж байгаа зүйл бас байна. Тухайлбал УИХ-ын таван гишүүнийг татсан асуудал байгаа. Тогтоол танилцуулах гэхээр ирдэггүй ч асуудал зөндөө байна.

Тогтоолтойгоо танилцаагүй гишүүд байгаа юу?

- Бүгд танилцчихсан. Шүүх рүү шилжих гэж байгаа. Таван гишүүний асуудал нэлээдгүй сайн цэгцэрсэн. Төрийн өндөр албан тушаалтнуудын холбогдож нөлөөлсөн асуудлууд үүнд байгаа.

УИХ-ын гишүүдийн тал ЖДҮХС-тай холбогдсон гэж үнэн үү?

- АТГ-аас хийж байгаа мэдээллээр төрийн өндөр албан тушаалтай 60 гаруй хүний асуудлыг шалгаж байна гэж мэдээллэсэн. ЖДҮХС-д албан тушаалаараа нөлөөлсөн асуудлууд ч байгаа.

Хуулийн байгууллагуудын дарга нар, прокурор шүүх олонд чичлүүлээд байгаа шигээ муу ажиллаад байна уу?

- МУ-ын ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд прокурорын байгууллагын тухай хууль, шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Авилгын эсрэг хууль тогтоомжид энэ байгууллагуудын удирдлагуудыг солих асуудал дээр хуулийн өөрчлөлт оруулах гэж байгаа юм шиг байна лээ. Энэ бол Ерөнхийлөгч, УИХ-ын бүрэн эрхийн асуудал.

  • "НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ДАРГА Д.БАЯРМАГНАЙГИЙН ГЭРТ ЗОЧИЛЛОО.

Гэр бүлээ танилцуулбал?

- Манай гэр бүлийн хүн хувиараа бизнес эрхэлж байгаа. Манайх гурван хүүхэдтэй том нь 24-тэй. Дундах хүүхэд маань 18 настай. Бага хүү маань зургаан настай. Том хүүхэд маань тусдаа гарчихсан. Миний хувьд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр цэцэрлэгт хүмүүжсэн. МУИС-ийн хууль зүйн сургуулийг төгсөөд тэрнээс хойш хувийн бизнес хийж байсан. Ах ,найз нөхдийнхөө компанид хуулийн зөвлөхөөр ажилладаг байлаа.

Таны ээж аав юу хийдэг байсан бэ?

- Миний аав жолооч хүн байсан. Харин миний ээж эмэгтэйчүүдийн эх барихын эмч ийм хүн бий.Манайх Булган аймгийн гаралтай.

Гэрээсээ хэдүүлээ вэ?

- Гэрээсээ зургуулаа. Хоёр ах, хоёр эгч, нэг дүүтэй.

Цаг зав гаргаж бүтэн өдрийнхөө ажлыг биднээр сурвалжлуулсан танд маш их баярлалаа. Ажлын амжилт хүсье.

- Та бүхэнд ч маш их баярлалаа.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр Польш улсын “Акпил” компанитай хамтран ажиллана 7 цагийн өмнө
Иргэд хямд үнэтэй гурил идэх боломжтой боллоо 9 цагийн өмнө
“Mongolia fashion week 2024” хувцас загварын салбарын нэгдсэн арга хэмжээ болно 10 цагийн өмнө
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа 10 цагийн өмнө
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ 11 цагийн өмнө
“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө 11 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна 11 цагийн өмнө
Хотын гол гудамж замуудыг шинэчилж, дугуйн замыг өргөтгөнө 12 цагийн өмнө
​ТМоторс auto showroom нь автомашины салбар дахь хамгийн ТОМ урамшуулалтай өдөрлөг хийнэ 12 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: МАК компани одоо хангалттай, аятайхан байгаарай 12 цагийн өмнө
"Гранд Монгол" нэгдэлд “Ардчилсан хүчний холбоо” нэгдлээ 13 цагийн өмнө
Ж.Энхцэцэг: Эмч, сувилагч нар эм оруулж ирдэггүй, С.Энхболд дэд сайд эмнэлгүүдэд эм шахдаг 14 цагийн өмнө
Гурван хүүхэдтэй хэлний бэрхшээлтэй ээжид туслах хандивын аянд нэгдээрэй 15 цагийн өмнө
"Чингис хаан нисэх буудал “4 од” зэрэглэлийн үнэлгээ авчээ 16 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна 16 цагийн өмнө
"Малжуулах хөтөлбөрөөр нэг малчинд 8 сая хүртэл төгрөг болгож нэмэгдүүлнэ" 17 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь 17 цагийн өмнө
Ж.Энхжаргаланг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томиллоо 17 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна 17 цагийн өмнө
“Тогтвортой хөгжлийн зорилго ба хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт сургалт ажилттай зохион байгуулагдлаа Өчигдөр