Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Баасандорж нь ажлынхаа газрын улсын байцаагч эмэгтэйг хүчиндэхийг завдсан байна. Тэрээр ариун цэврийн өрөөнд улсын байцаагч эмэгтэйд хүч хэрэглэхийг завдахад тэнд ажиллаж хүмүүс эмэгтэйд туслан гаргажээ. Энэ талаар хохирогч эмэгтэй холбогдох газруудад өргөдөл гаргасан байна. М.Баасандоржийг бусдыг хүчирхийлэхийг завдсан хэргээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тэрээр мэргэжлийн хяналтын газарт 15 жил ажиллаж байгаа бөгөөд өмнө нь хоёр удаа ажлаасаа халагдаж байжээ.
Н.Өнөрцэцэг
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна