Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны ойролцоох ШТС-д 16 цагийн орчимд Норд бенз загварын шатахуун тээврийн ачааны автомашины жолоочийг шатахуун буулгаж байхад 50 тн-ын нөөцийн саваас 200 литр АИ-92 шатахуун хальж, асгарсан байжээ.
Үүнийг Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид 30х15 метрийн хэмжээтэй талбайд асгарсан бензинийг элс асгаж аюулгүй болгожээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна