УИХ-ын ээлжит бус чуулганаар Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүгчийн эрхзүйн тухай хуулийг баталсан. Энэ хуулиар ҮАБЗ-ийн зөвлөмжөөр АТГ-ын дарга, шүүх, прокурорын удирдлагыг хугацаанаас нь өмнө чөлөөлөх заалт тусгагдсан. Хууль батлагдсаны дараагаар улсын Ерөнхий прокурор М.Энх-амгалан орлогч Г.Эрдэнэбат нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж улсын ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилсон. Тэгвэл ээлжит нэгэн томилгоо албан ёсоор хийгдэхээр болж байна. Нийслэлийн прокурорын газрын дарга Д.Баярмагнай өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөөр болсон байна. Д.Баярмагнай нь Анх 2016 оны 12 дугаар сарын 29-ны өдөр Ерөнхий прокурорын тушаалаар энэ ажлыг авч байсан байна. Ийнхүү өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна