Өнгөрсөн амралтын өдрүүдээр нефть импортлогчид шатахууны үнийг литр тутамд 45-50 төгрөгөөр нэмж, АИ 92 автобензин 1785-1790 төгрөг болжээ.
Шатахуун импортлогч компаниуд үнээ нэмэх болсон шалтгаан нь ОХУ-д энэ онд хэрэгжиж эхэлсэн хуультай холбоотой байж магадгүй байна. Тус улсад нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн шинэ хуулиар дизель түлшний нэг тонн тутамд 2700 рубль, шатахууны тонн тутамд 3700 рублиэр онцгой татварыг нэмэхээр болжээ. Оросын Шатахууны холбооны тооцоолж байгаагаар онцгой татвар нэмэгдсэнээр АИ92 шатахууны үнэ 7.5-10 хувиар нэмэгдэх аж. Одоогоор шатахууны үнийн нэмэгдэлд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам байр суурь илэрхийлээгүй байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна