"Singapore school of Mongolia" сургуулийн сурагчид хоолны хордлогод орж, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа талаар бид мэдээлсэн. Хордлого авсан хүүхдүүдийн хоёрынх нь биеийн байдал хүнд сэхээний тасагт хэвтэн эмчлүүлж байсан юм. Тэгвэл хүүхдүүдийн биеийн байдал тогтворжиж, энгийн тасагт шилжсэн байна.
Хоолны хордлогын шалтгааныг тодруулахаар НМХГ шинжилгээ хийсэн бөгөөд хариу нь эцсийн байдлаар гараагүй байна. Хордлого болсон өдөр хүүхдүүд тахианы махтай хоол идсэн бөгөөд тахианы махыг БНХАУ-аас импортолсон байжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна