Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах БНХАУ-ын зуун хувийн хөрөнгө оруулалттай нэгэн "дүпү"-ний үйлдвэрт цагдаагийн байгууллагаас гэнэт шалгалт хийсэн байна. Гэтэл үйлдвэрийн байранд нэр ба зориулалт нь үл мэдэгдэх олон төрлийн химийн бодис байсныг илрүүлжээ. Яг одоо тухайн үйлдвэрийн байрыг хамгаалалтанд авч Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Цагдаагийн албан хаагчид хамтран үзлэг хийж байна. Химийн бодисыг шинжилгээнд хамруулж ямар зориулалттай болохыг нь батална. Харин эдгээр бодисыг хэн ямар зориулалттай оруулж ирснийг тэнд ажиллаж байсан хятадын иргэдээс тодруулах гэсэн боловч тэд бүгд зугтжээ. Тиймээс цагдаагийн байгууллагаас тэнд ажиллаж байсан урд хөршийн иргэдийг эрэн сурвалжилж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна