Өнгөрсөн сард "Монкорд" банк бус санхүүгийн байгууллага дампуурсан. Энэ сард "Капитал" банк дампуурлаа. Санхүүгийн салбарын энэ хүндрэл цаашдаа ч үргэлжилж өөр нэгэн УИХ-ын гишүүний эзэмшлийн нэгэн банк хүнд байдалд орсон тухай ч мэдээ бий. Санхүүгийн байгууллагат ийнхүү хямрал болж олон иргэд хохирч, төсвийн мөнгө үрэгдсэн байхад Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хэрхэн ажиллаж байв гэх хариуцлага яригдахаар болжээ. Өөрөөр хэлбэл төв банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг чөлөөлөхөөр болсон тухай мэдээлэл байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна