СЕЛФИ ХИЙЖ БАЙГАА НЬ ШИЛЭН ДЭЭР НЬ ОЙЧИХСОН БАЙХАД Л "БИ СЕЛФИДЭЭГҮЙ" 8 цаг
БОГД УУЛАНД ДАХИН ТҮЙМЭР ГАРЧ БАЙНА 9 цаг
ТЕГ-ЫН ХОЁР ХУРАНДАА ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР ХОРИГДОЖ БАЙНА 9 цаг
Д.МӨНХЖАРГАЛ: СЕЛЬФИ БИШ, МИНИЙ ОЙРООС АВСАН ЗУРАГ 9 цаг
ТҮЙМРИЙН ГОЛОМТОД СЕЛЬФИДСЭН ОРЛОГЧ ДАРГЫН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЖЭЭ 10 цаг
АЙЛЫН БАЙШИН ДАЙРЧ, НЭГ ХҮНИЙ АМИНД ХҮРЧЭЭ 10 цаг
Ц.НЯМДОРЖ: БОЛДОГ БОЛ ӨНӨӨДӨР Ч ГЭСЭН СУЛЛАХ САН 11 цаг
БЗД-Т ТӨРИЙН АЖИЛ ЗОГСОЖ, ХОГОНДОО ДАРАГДЖЭЭ 11 цаг
Х.БАДАМСҮРЭН: БУРУУТАЙ ЭТГЭЭДҮҮДЭЭС ХОХИРОЛ БАРАГДУУЛАХААР ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРГААД АЖИЛЛАЖ БАЙНА 12 цаг
ДҮРЭЛЗСЭН ГАЛЫН ХАЖУУД СЕЛЬФИДСЭН Д.МӨНХЖАРГАЛ ХОЁР КОМПАНИ ЭЗЭМШДЭГ 12 цаг
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГА МАН-ЫН ГЕНСЕК Д.АМАРБАЯСГАЛАНГИЙН ЗӨВЛӨХ БОЛЖЭЭ 12 цаг
ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД ХАЯГАН ДАХЬ ЖИНДЭЭ ХҮРЭХГҮЙ БАЙНА 13 цаг
Ч.ХҮРЭЛБААТАР: КАПИТАЛ БАНКИНД УЛСЫН ТӨСВӨӨС ЖДҮХС-ИЙН МӨНГӨ БАЙРШИЖ БАЙСАН 13 цаг
Х.БОЛОРЧУЛУУН: ШААРДЛАГАТАЙ БОЛ ДАЛД УУРХАЙГ ЗОГСООЖ БАЙГААД ДУБАЙН ГЭРЭЭГ ЦУЦЛАХ ЁСТОЙ 14 цаг
Д.ТОГТОХСҮРЭН: МҮОНРТ-ИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙГ СОНГОХОД НАМ ХАМААГҮЙ 14 цаг
Ц.ДАВААСҮРЭН: РИОТИНТО МАНАЙ ОРДЫГ БАРЬЦААНД ТАВЬЧИХААД МӨНГИЙГ НЬ ӨӨРӨӨ АВЧИХСАН 14 цаг
ГУРВАН НАСТАЙ ХҮҮ ХУДАГТ УНАЖ НАС БАРЖЭЭ 14 цаг
Л.БОЛД: ДАВХАР ИРГЭНШЛИЙГ ХЭРХЭВЧ ЗӨВШӨӨРЧ БОЛОХГҮЙ 14 цаг
ХОЙД СОЛОНГОС ШИНЭ ЗЭВСЭГ ТУРШЖЭЭ 14 цаг
Л.БОЛД: ТҮР ХОРОО БАЙГУУЛАГДАХАД ЭРҮҮ ШҮҮЛТТЭЙ БИЧЛЭГ ИХ НӨЛӨӨЛСӨН 15 цаг
Л.БЯМБАА АГСНЫ ХЭРЭГТ ТАВАН ХҮНИЙГ ХОЛБОГДУУЛАН ШАЛГАЖ БАЙНА 15 цаг
ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ОРЛОГЧООР М.ЧИНБАТ, С.АЛИМАНЦЭЦЭГ НАРЫГ ӨНӨӨДӨР ТОМИЛНО 15 цаг
ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХИЙГ ХЭВЛЭЖ ЭХЭЛЛЭЭ 15 цаг
ТҮЙМРИЙН ГОЛОМТОД СЕЛЬФИДСЭН ШИНЭХЭН ДАРГА 15 цаг
УЛСЫН ШАЛГАЛТЫН ХУВААРЬ ГАРЛАА 16 цаг
ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ ДАРГА НАРЫГ ЧӨЛӨӨЛНӨ 16 цаг
МОНГОЛ ТУУРГАТАН ТЕАТРЫН БҮТЭЭЛ УДЭТ-ЫН ТАЙЗНАА ТОГЛОГДОНО 16 цаг
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ОНЦ ЗӨВЛӨЛ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХЭД ЯЛАЛТ БАЙГУУЛЖЭЭ 16 цаг
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АРДЧИЛЛЫНХАА “СОРИЛТ” НЬ БОЛЖ БАЙНА 16 цаг
НАЙМ ХОНОГ СУРАГГҮЙ БАЙСАН 17 НАСТАЙ ОХИН ОЛДЖЭЭ 17 цаг
ШИНЭЭР ТОМИЛОГДОХ ЭЛЧИН САЙДУУДЫН НЭР ЯРИГДАЖ ЭХЭЛЖЭЭ 17 цаг
ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ОСЛЫН ДҮГНЭЛТ УДАХГҮЙ ГАРНА 17 цаг
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 17 цаг
ШУУД: ХОТ ХООРОНДЫН ТЭЭВЭРЛЭГЧ ЖОЛООЧ НАРЫН МАРГААНЫ АСУУДЛААР ДРАГОН ТӨВӨӨС МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА Өчигдөр, 18:55 цагт
ХАКУХОГИЙН ИРГЭНШЛЭЭ СОЛИХ ХҮСЭЛТИЙН ШИЙД ИРЭХ МЯГМАР ГАРАГТ ГАРНА Өчигдөр, 18:42 цагт
ТЭД ЮУ ЯРИВ Өчигдөр, 18:36 цагт
Ж.БАТЗАНДАН: ЭРХ БАРИГЧ НАМЫН ДОТООД ЗӨРЧЛӨӨС БОЛООД ТББХ ХУРАЛДАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА Өчигдөр, 15:57 цагт
СУРАГЧДАД ЗОРИУЛСАН ШУДАРГА ЁСНЫ ӨГҮҮЛЛЭГҮҮД БҮХИЙ ЗУРАГТ НОМ ХЭВЛЭГДЛЭЭ Өчигдөр, 15:07 цагт
ЭМГЭНЭЛ Өчигдөр, 14:59 цагт
БАЙНГЫН ХОРООНЫ ХУРЛААР АТГ-ЫН ДАРГЫГ ЧӨЛӨӨЛӨХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭХ БАЙСАН Ч ХОЙШЛООД БАЙНА Өчигдөр, 14:50 цагт
ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГААС КАПИТАЛ БАНКНЫ УДИРДЛАГУУДЫГ ШАЛГАЖ БАЙНА Өчигдөр, 13:58 цагт
Т.ЭРДЭНЭЧИМЭГ: МҮОНРТ-ИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛД 20 ГАРУЙ ХҮН НЭР ДЭВШИЖ БАЙНА Өчигдөр, 12:43 цагт
ДЭД СТАНЦАД 50-60 СМ ЗУЗААН ЛАГ ҮҮСЭЭД БАЙНА Өчигдөр, 12:27 цагт
Н.ЦЭРЭНБАТ: НАМАЙГ ЯЛЛАГДАГЧААР ТАТААГҮЙ Өчигдөр, 11:55 цагт
АТГ-ЫН ШИНЭ УДИРДЛАГУУД: ХЭН НЬ ХЭН БЭ Өчигдөр, 11:47 цагт
АТГ-ЫН ДЭД ДАРГЫН АЛБАН ТУШААЛЫН ЭРГЭН ТОЙРОНД Өчигдөр, 10:30 цагт
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ЧӨЛӨӨЛӨХ САНАЛ ГАРГАЛАА Өчигдөр, 10:14 цагт
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН П.ОЧИРБАТЫН ЗЭЭ ХҮҮГИЙН ХАР ТАМХИНЫ ХЭРГИЙН ЯЛЫГ БУУРУУЛЖЭЭ Өчигдөр, 09:28 цагт
Д.БАТБАЯР: ТЭР ИРГЭНШЛЭЭ СОЛЬСОН Ч ТӨРСӨН БИЕ, ТӨРӨЛХ ХЭЛ, ДОТООД СЭТГЭЛ 3 НЬ МОНГОЛЫНХ ХЭВЭЭРЭЭ ҮЛДЭНЭ Өчигдөр, 09:04 цагт
ХҮМҮҮС ЛАГ ШАХАХ, СОРОХ НАСОСНЫ ХИЙНД ХОРДОЖ АМИА АЛДСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ Өчигдөр, 08:59 цагт
ТӨРИЙН ОРДНЫ ДЭРГЭД ЖОЛООЧ НАР МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ Өчигдөр, 08:51 цагт
Н.ЦЭРЭНБАТ САЙДЫГ ЯЛЛАГДАГЧААР ТАТАЖ МАГАДГҮЙ Өчигдөр, 08:39 цагт
УЛААНБААТАРТ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА Өчигдөр, 08:31 цагт
30-35 НАСНЫ ДӨРВӨН ЗАЛУУ ХАРАМСАЛТАЙГААР АМИА АЛДЛАА Мягмар, 20:57 цагт
Ө.ТАМИР: МИНИЙ ХҮҮГИЙН ИРГЭНШЛЭЭС ТАТГАЛЗАХ ЭСЭХИЙГ МОНГОЛЫН ТӨР МЭДНЭ Мягмар, 20:33 цагт
ХАКУХО М.ДАВААЖАРГАЛ МОНГОЛ УЛСЫН ИРГЭНШЛЭЭС ТАТГАЛЗЛАА Мягмар, 19:45 цагт
ИХЭНХ НУТГААР ХҮЧТЭЙ САЛХИ ШУУРГАТАЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА Мягмар, 19:30 цагт
ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ДӨРВӨН АЖИЛТАН ЛАГ РУУ УНАЖ НАС БАРЖЭЭ Мягмар, 18:20 цагт
ХҮҮХДЭЭ АВАХАД БАЙНГА УЙЛДАГ БАЙСАН Мягмар, 16:48 цагт
ШУУД: МАНАЙ СУРВАЛЖЛАГЫН МӨРӨӨР СӨДӨӨХЭЙ ЦЭЦЭРЛЭГТ ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД АЖИЛЛАЖ БАЙНА Мягмар, 16:11 цагт
СӨДӨӨХЭЙ ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ НАР ХҮҮХДҮҮДИЙГ ЗОДОЖ БУЙ БИЧЛЭГИЙГ ДЭЛГЭЖ БАЙНА Мягмар, 15:52 цагт
ЖИРЭМСЭН ЭХНЭРЭЭ ЗОДСОН ЭТГЭЭДИЙГ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА Мягмар, 15:10 цагт
ХҮҮХДИЙН ХУРУУГ ХААЛГАНД ТАСАЛСАН БАГШ МЭРГЭЖЛИЙН БУС, ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧИЙН ХАМААТАН БАЙЖЭЭ Мягмар, 15:01 цагт
ШУУД: СӨДӨӨХЭЙ ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ НАР ХҮҮХЭД ЗОДСОН АСУУДЛЫГ СУРВАЛЖИЛЖ БАЙНА Мягмар, 14:03 цагт
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЖАВХЛАНТ СУМАНД ЕСӨН НАСТАЙ ОХИН АЛГА БОЛЖЭЭ Мягмар, 13:48 цагт
ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДИЙН ГАРЫГ ХААЛГАНД ХАВЧУУЛЖ, ХУРУУГ НЬ ТАСАЛЖЭЭ Мягмар, 13:22 цагт
ГУРВАН АЙМГИЙН ДӨРВӨН СУМ ТҮЙМЭРТЭЙ БАЙНА Мягмар, 12:11 цагт
АН-ЫН ТАВАН ГИШҮҮН НАМААСАА ГАРАХ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЖ БАЙНА Мягмар, 11:53 цагт
ЖДҮХС-ИЙН ЗЭЭЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЖ БАЙНА Мягмар, 11:33 цагт
АТГ-ЫН ДЭД ДАРГА ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТЭЭ УИХ-ЫН ДАРГАД ӨГЧЭЭ Мягмар, 11:28 цагт
ПРОКУРОР П.ЭРДЭНЭБАТЫГ ӨӨРИЙНХ НЬ ХҮСЭЛТЭЭР АЛБАН ТУШААЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ Мягмар, 10:42 цагт
Д.СҮХЖАРГАЛ: МИНИЙ ОХИНЫГ АЛСАН Ч БАЙЖ МАГАДГҮЙ Мягмар, 10:33 цагт
САЙД АСАН А.ЦОГЦЭЦЭГИЙН “АЛЛЕРГИМЕД” ЭМНЭЛГЭЭС ХУГАЦАА НЬ ДУУССАН ЭМ, ХЭРЭГСЭЛ ИЛРҮҮЛЛЭЭ Мягмар, 10:16 цагт
Д.СҮХЖАРГАЛ: ОХИНОО НАЙЗ ЗАЛУУДАА ЗОДУУЛДАГ БАЙСНЫГ СҮҮЛД НАЙЗУУДААС НЬ СОНСЧ, БИЧЛЭГИЙГ НЬ БАЙЦААГЧДАА ӨГСӨН Мягмар, 09:56 цагт
АН-ЫН ГИШҮҮД НАМААСАА ТАТГАЛЗАЖ БАЙГАА ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ Мягмар, 08:59 цагт
850 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ ПАРИСЫН ДАРЬ ЭХИЙН СҮМ ГАЛД ӨРТЖЭЭ Мягмар, 08:55 цагт
ЖДҮХС-ААС ЗЭЭЛ АВАХАД ДЭМЖСЭН Ц.МӨНХ-ОРГИЛ, Д.ОЮУНХОРОЛ ТЭРГҮҮТЭЙ 15 ГИШҮҮНИЙ ХЭРГИЙГ ХААХААР БОЛЖЭЭ Мягмар, 08:52 цагт
ПРОКУРОРУУДЫН АРААС ЭЛЧИН САЙД НАРЫН ТОМИЛГОО ОРЖ ИРНЭ Мягмар, 08:49 цагт
УЛААНБААТАРТ 18-20 ГРАДУС ДУЛААН БАЙНА Мягмар, 08:47 цагт
ЧИМЭЭГҮЙН ГЭРЭЛТҮҮЛЭГЧ Мягмар, 03:14 цагт
ЗУРГААН ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙГ ТАТАН БУУЛГАНА Даваа, 18:27 цагт
БАТГЭРЭЛ ИРЭЭДҮЙ АСРАМЖИЙН ТӨВД ШИНЭ БАЙР ШААРДЛАГАТАЙ БАЙНА Даваа, 18:06 цагт
Ё.БАТБАЯР: С.ЗОРИГИЙГ ХӨНӨӨСӨН ХОЁР ЭТГЭЭДИЙГ ХЭРГИЙН ГАЗРААС ГАРЧ ЯВАХАД НЬ МАШИНААРАА ХҮРГЭЖ ӨГСӨН Даваа, 17:56 цагт
Ц.ГАНЗОРИГ: ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ЭРДЭНЭТЭД НУУЦААР ХУРАЛДААГҮЙ Даваа, 17:28 цагт
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ТОМИЛГОО ӨМНӨ НЬ ЛОББИ БОЛДОГ БАЙСАН Даваа, 17:16 цагт
М.ЧИНБАТ: ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН НЭР ХҮНД ХАНГАЛТГҮЙ ТҮВШИНД БАЙГАА Даваа, 17:03 цагт
"НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ" ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ, ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА БОЛНО Даваа, 15:58 цагт
Ц.ЖАДАМБАА: ЗАЛУУС БИД АСУУДЛЫГ СУДАЛЖ, АЛИВАА ЗҮЙЛД НУХАЦТАЙ ХАНДАХ ЦАГ ИРСЭН Даваа, 15:49 цагт
МОНГОЛБАНК: ​КАПИТАЛ БАНК ХХК-Д АВЧ ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭ Даваа, 15:25 цагт
ЭЛЧИН САЙД Б.ДЭЛГЭРМААГ ЭГҮҮЛЭН ТАТАХ САНАЛ ХҮРГҮҮЛЛЭЭ Даваа, 15:16 цагт
УЕП-ЫН ХОЁР ОРЛОГЧИЙГ ТОМИЛОХОД НЭЭЛТТЭЙ СОНГСОЛ ХИЙЖ БАЙНА Даваа, 14:45 цагт
ШАДИВЛАН ЗУСЛАНД ГАЛ ГАРЧ, ДӨРВӨН АЙЛЫН БАЙШИН ШАТЛАА Даваа, 13:52 цагт
М.ЧИНБАТ, С.АЛИМАНЦЭЦЭГ НАРЫГ УЕП-ЫН ОРЛОГЧИД МАН-ЫН БҮЛЭГ ДЭМЖЛЭЭ Даваа, 13:42 цагт
ШАДИВЛАН ЗУСЛАНД ГАЛ ГАРЛАА Даваа, 13:11 цагт
Б.ЧИНБАТ, С.АЛИМАНЦЭЦЭГ НАРЫГ УЕП-ЫН ОРЛОГЧООР ТОМИЛОХЫГ МАН-ЫН БҮЛЭГ ДЭМЖЛЭЭ Даваа, 12:36 цагт
РЕКЛАМНЫ САМБАРУУДЫГ ЦЭГЦЭЛНЭ Даваа, 12:22 цагт
УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ ХНН-ЭЭС МЭДЭЭЛЭЛ ХИЙЖ БАЙНА Даваа, 11:26 цагт
АТГ-ЫН ДЭД ДАРГА Ц.НЯМДОРЖ АЖЛАА ӨГЛӨӨ Даваа, 11:18 цагт
МҮМУУХ-НООС МЭДЭЭЛЭЛ ХИЙЖ БАЙНА Даваа, 11:13 цагт
ГАЛ ТҮЙМРИЙН ОСОЛ ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ УРИАЛГА Даваа, 10:57 цагт
ХАКУХО М.ДАВААЖАРГАЛ МОНГОЛ УЛСЫН ИРГЭНШЛЭЭС ТАТГАЛЗЛАА Мягмар, 19:45 цагт
Д.СҮХЖАРГАЛ: ОХИНОО НАЙЗ ЗАЛУУДАА ЗОДУУЛДАГ БАЙСНЫГ СҮҮЛД НАЙЗУУДААС НЬ СОНСЧ, БИЧЛЭГИЙГ НЬ БАЙЦААГЧДАА ӨГСӨН Мягмар, 09:56 цагт
13 ДАВХРААС УНАЖ АМИА АЛДСАН БҮСГҮЙН НАЙЗ ЗАЛУУ НЬ ОБ КАПИТАЛЫН ЗАХИРЛЫН ХҮҮ БАЙЖЭЭ Даваа, 08:59 цагт
Ё.БАТБАЯР: С.ЗОРИГИЙГ ХӨНӨӨСӨН ХОЁР ЭТГЭЭДИЙГ ХЭРГИЙН ГАЗРААС ГАРЧ ЯВАХАД НЬ МАШИНААРАА ХҮРГЭЖ ӨГСӨН Даваа, 17:56 цагт
ЗАГВАР ӨМСӨГЧ Э.ЭНХБОЛД: ЭЭЖ МИНЬ ХИЧЭЭЖ ЗҮТГЭЭГҮЙ БОЛ БИ ТЭРГЭНЦЭРТЭЙ ХҮН БАЙХ БАЙЛАА Бямба, 14:19 цагт
Ө.ТАМИР: МИНИЙ ХҮҮГИЙН ИРГЭНШЛЭЭС ТАТГАЛЗАХ ЭСЭХИЙГ МОНГОЛЫН ТӨР МЭДНЭ Мягмар, 20:33 цагт
А.СҮХБАТ: ТУУЛЫН ЗАГАСНУУД ОХИН СҮВТЭЙ БОЛЖ, АЛТАНБУЛАГИЙН ТАРВАГАНУУД ХЭЭЛ ХАЯЖ БАЙНА Бямба, 13:56 цагт
ТАМТАГГҮЙ БАЯН ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭД ДАРГАТАЙ ТАНИЛЦ Бямба, 17:03 цагт
ДОЛООН ХҮНИЙ АМЬ ЭРСДСЭН ОСЛЫГ ХАРСАН ХҮН БАЙВАЛ ХОЛБОГДОНО УУ? Ням, 10:29 цагт
Д.САЙНБАЯР: ХЭДХЭН БУРГАС ТАЙРСНЫ ТӨЛӨӨ УЛСТӨРЖҮҮЛЛЭЭ Баасан, 11:30 цагт
“ТОД КАННАМ” ЭМНЭЛЭГТ ХӨХНИЙ ХАГАЛГААНД ОРЖ, ХОХИРСОН ЭМЭГТЭЙ ШҮҮХЭД ХАНДАХААР БОЛЖЭЭ Бямба, 12:51 цагт
ЭМГЭНЭЛ Өчигдөр, 14:59 цагт
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН П.ОЧИРБАТЫН ЗЭЭ ХҮҮГИЙН ХАР ТАМХИНЫ ХЭРГИЙН ЯЛЫГ БУУРУУЛЖЭЭ Өчигдөр, 09:28 цагт
Д.СҮХЖАРГАЛ: МИНИЙ ОХИНЫГ АЛСАН Ч БАЙЖ МАГАДГҮЙ Мягмар, 10:33 цагт
Э.ЦЭРЭН 5 ӨӨР ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ БАЙНА Бямба, 14:23 цагт
Д.МӨНХЖАРГАЛ: СЕЛЬФИ БИШ, МИНИЙ ОЙРООС АВСАН ЗУРАГ 9 цаг
НАЙМ ХОНОГ СУРАГГҮЙ БАЙСАН 17 НАСТАЙ ОХИН ОЛДЖЭЭ 17 цаг
НАЙЗ ОХИНОО 13 ДАВХРААС ТҮЛХЭЖ ХӨНӨӨЖЭЭ Баасан, 15:58 цагт
ШУУД: СӨДӨӨХЭЙ ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ НАР ХҮҮХЭД ЗОДСОН АСУУДЛЫГ СУРВАЛЖИЛЖ БАЙНА Мягмар, 14:03 цагт
ЧИМЭЭГҮЙН ГЭРЭЛТҮҮЛЭГЧ Мягмар, 03:14 цагт
АТГ-ЫН ШИНЭ УДИРДЛАГУУД: ХЭН НЬ ХЭН БЭ Өчигдөр, 11:47 цагт
ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ДӨРВӨН АЖИЛТАН ЛАГ РУУ УНАЖ НАС БАРЖЭЭ Мягмар, 18:20 цагт
ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДИЙН ГАРЫГ ХААЛГАНД ХАВЧУУЛЖ, ХУРУУГ НЬ ТАСАЛЖЭЭ Мягмар, 13:22 цагт
ТЕГ-ЫН ХОЁР ХУРАНДАА ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР ХОРИГДОЖ БАЙНА 9 цаг
ТҮЙМРИЙН ГОЛОМТОД СЕЛЬФИДСЭН ШИНЭХЭН ДАРГА 15 цаг
Л.ХОНГОРЗУЛ: ААВЫГАА 10 МЯНГАН ТӨГРӨГ ӨГСӨНГҮЙ ГЭЖ ГОМДОЖ БАЙСНАА ХЭЗЭЭ Ч МАРТДАГГҮЙ Баасан, 17:21 цагт
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ЗАХИРЛААР ЯРИГДАЖ БУЙ Х.ХЭРЛЭН ДӨРВӨН ТЭРБУМЫН ОРОН СУУЦТАЙ Бямба, 17:47 цагт
СӨДӨӨХЭЙ ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ НАР ХҮҮХДҮҮДИЙГ ЗОДОЖ БУЙ БИЧЛЭГИЙГ ДЭЛГЭЖ БАЙНА Мягмар, 15:52 цагт
АТГ-ЫН ДЭД ДАРГА Ц.НЯМДОРЖ АЖЛАА ӨГЛӨӨ Даваа, 11:18 цагт
ХҮҮХДЭЭ АВАХАД БАЙНГА УЙЛДАГ БАЙСАН Мягмар, 16:48 цагт
СЕЛФИ ХИЙЖ БАЙГАА НЬ ШИЛЭН ДЭЭР НЬ ОЙЧИХСОН БАЙХАД Л "БИ СЕЛФИДЭЭГҮЙ" 8 цаг
МАНАЙ ЭМНЭЛЭГТ МЭС ЗАСАЛД ОРСНЫГ ЧИНЬ НОТЛОХ БИЧИГ БАРИМТ БАЙГАА ЮМ УУ ГЭЖ ДОРОМЖИЛСОН Баасан, 08:51 цагт
НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ ПРОКУРОРТ Ц.АРИУНБОЛД ТОМИЛОГДОЖ МАГАДГҮЙ БАЙНА Даваа, 09:29 цагт
АТГ-ЫН ДЭД ДАРГА Ц.НЯМДОРЖ АЖЛАА ӨГНӨ Даваа, 09:37 цагт
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЖАВХЛАНТ СУМАНД ЕСӨН НАСТАЙ ОХИН АЛГА БОЛЖЭЭ Мягмар, 13:48 цагт
ЗАЙСАНД ОЛОН ЖИЛ БОЛЖ БАЙГАА ТЭМЭЭГ ХӨДӨӨ СҮРЭГТ НЬ НИЙЛҮҮЛЭХЭЭР БОЛЖЭЭ Бямба, 18:02 цагт
ЖИРЭМСЭН ЭХНЭРЭЭ ЗОДСОН ЭТГЭЭДИЙГ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА Мягмар, 15:10 цагт
ХҮҮХДИЙН ХУРУУГ ХААЛГАНД ТАСАЛСАН БАГШ МЭРГЭЖЛИЙН БУС, ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧИЙН ХАМААТАН БАЙЖЭЭ Мягмар, 15:01 цагт
ТҮЙМРИЙН ГОЛОМТОД СЕЛЬФИДСЭН ОРЛОГЧ ДАРГЫН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЖЭЭ 10 цаг
ПРОКУРОР П.ЭРДЭНЭБАТЫГ ӨӨРИЙНХ НЬ ХҮСЭЛТЭЭР АЛБАН ТУШААЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ Мягмар, 10:42 цагт
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ТОМИЛГОО ӨМНӨ НЬ ЛОББИ БОЛДОГ БАЙСАН Даваа, 17:16 цагт
ЦАСАН БОЛОН ШОРООН ШУУРГА ШУУРАХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА Баасан, 08:23 цагт
Х.БОЛОРЧУЛУУН: ШААРДЛАГАТАЙ БОЛ ДАЛД УУРХАЙГ ЗОГСООЖ БАЙГААД ДУБАЙН ГЭРЭЭГ ЦУЦЛАХ ЁСТОЙ 14 цаг
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО, ТӨВ БАНКНЫ УДИРДЛАГУУДЫГ СОЛИХ УУ? Бямба, 10:42 цагт
ХҮМҮҮС ЛАГ ШАХАХ, СОРОХ НАСОСНЫ ХИЙНД ХОРДОЖ АМИА АЛДСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ Өчигдөр, 08:59 цагт
ТИЙЗ ЗАХИАЛГЫН Z24 ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ ЗОГСЧ, ИРГЭДИЙГ ХОХИРООЖЭЭ Баасан, 16:21 цагт
Н.ЦЭРЭНБАТ САЙДЫГ ЯЛЛАГДАГЧААР ТАТАЖ МАГАДГҮЙ Өчигдөр, 08:39 цагт
ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ ДАРГА НАРЫГ ЧӨЛӨӨЛНӨ 16 цаг
ШУУД: ХОТ ХООРОНДЫН ТЭЭВЭРЛЭГЧ ЖОЛООЧ НАРЫН МАРГААНЫ АСУУДЛААР ДРАГОН ТӨВӨӨС МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА Өчигдөр, 18:55 цагт
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГА МАН-ЫН ГЕНСЕК Д.АМАРБАЯСГАЛАНГИЙН ЗӨВЛӨХ БОЛЖЭЭ 12 цаг
Д.БАТБАЯР: ТЭР ИРГЭНШЛЭЭ СОЛЬСОН Ч ТӨРСӨН БИЕ, ТӨРӨЛХ ХЭЛ, ДОТООД СЭТГЭЛ 3 НЬ МОНГОЛЫНХ ХЭВЭЭРЭЭ ҮЛДЭНЭ Өчигдөр, 09:04 цагт
ДҮРЭЛЗСЭН ГАЛЫН ХАЖУУД СЕЛЬФИДСЭН Д.МӨНХЖАРГАЛ ХОЁР КОМПАНИ ЭЗЭМШДЭГ 12 цаг
ЖДҮХС-ААС ЗЭЭЛ АВАХАД ДЭМЖСЭН Ц.МӨНХ-ОРГИЛ, Д.ОЮУНХОРОЛ ТЭРГҮҮТЭЙ 15 ГИШҮҮНИЙ ХЭРГИЙГ ХААХААР БОЛЖЭЭ Мягмар, 08:52 цагт
Д.АМАРБАЯСГАЛАН: У.ХҮРЭЛСҮХ ХЭНТИЙН НѲХѲН СОНГУУЛЬД ѲРСѲЛДѲХ ХҮМҮҮСТ БАГТАЖ БАЙГАА Баасан, 11:01 цагт
ШАДИВЛАН ЗУСЛАНД ГАЛ ГАРЛАА Даваа, 13:11 цагт
ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГААС КАПИТАЛ БАНКНЫ УДИРДЛАГУУДЫГ ШАЛГАЖ БАЙНА Өчигдөр, 13:58 цагт
Ц.ГАНЗОРИГ: ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ЭРДЭНЭТЭД НУУЦААР ХУРАЛДААГҮЙ Даваа, 17:28 цагт
ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛГИЙН ЗӨРЧЛӨӨС ҮҮДЭЖ 20 АЛБАН ТУШААЛТАНГ ЧӨЛӨӨЛЖЭЭ Ням, 10:38 цагт
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ЧӨЛӨӨЛӨХ САНАЛ ГАРГАЛАА Өчигдөр, 10:14 цагт
САЙД АСАН А.ЦОГЦЭЦЭГИЙН “АЛЛЕРГИМЕД” ЭМНЭЛГЭЭС ХУГАЦАА НЬ ДУУССАН ЭМ, ХЭРЭГСЭЛ ИЛРҮҮЛЛЭЭ Мягмар, 10:16 цагт
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ОНЦ ЗӨВЛӨЛ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХЭД ЯЛАЛТ БАЙГУУЛЖЭЭ 16 цаг
О.САЙНБАЯР: ЗАХИАЛГАТАЙ, ДААЛГАВАРТАЙ АСУУЛТ Бямба, 13:24 цагт
ЦАГДААГИЙН ДЭД ХУРАНДААГИЙН НӨЛӨӨГӨӨР ОЮУТОЛГОЙН ХАМГААЛАЛТЫН АЖЛААС ХАЛАГДЖЭЭ Баасан, 11:24 цагт
ГУРВАН НАСТАЙ ХҮҮ ХУДАГТ УНАЖ НАС БАРЖЭЭ 14 цаг
Л.БОЛД: ДАВХАР ИРГЭНШЛИЙГ ХЭРХЭВЧ ЗӨВШӨӨРЧ БОЛОХГҮЙ 14 цаг
АН-ЫН ТАВАН ГИШҮҮН НАМААСАА ГАРАХ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЖ БАЙНА Мягмар, 11:53 цагт
М.ЧИНБАТ: ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН НЭР ХҮНД ХАНГАЛТГҮЙ ТҮВШИНД БАЙГАА Даваа, 17:03 цагт
50 САЯ ТӨГРӨГИЙН НЭГ АЗТАН ТОДРОВ Даваа, 08:46 цагт
Л.БЯМБАА АГСНЫ ХЭРЭГТ ТАВАН ХҮНИЙГ ХОЛБОГДУУЛАН ШАЛГАЖ БАЙНА 15 цаг
БАЙНГЫН ХОРООНЫ ХУРЛААР АТГ-ЫН ДАРГЫГ ЧӨЛӨӨЛӨХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭХ БАЙСАН Ч ХОЙШЛООД БАЙНА Өчигдөр, 14:50 цагт
Б.ЧИНБАТ, С.АЛИМАНЦЭЦЭГ НАРЫГ УЕП-ЫН ОРЛОГЧООР ТОМИЛОХЫГ МАН-ЫН БҮЛЭГ ДЭМЖЛЭЭ Даваа, 12:36 цагт
О.БААСАНХҮҮ: ОЮУТОЛГОЙН ГАДААД АЖИЛЧИД 10 МЯНГАН ДОЛЛАР АВДАГ НЬ ТЭГШ БИШ БАЙНА Баасан, 13:22 цагт
АТГ-ЫН ДЭД ДАРГА ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТЭЭ УИХ-ЫН ДАРГАД ӨГЧЭЭ Мягмар, 11:28 цагт
ЭЛЧИН САЙД Б.ДЭЛГЭРМААГ ЭГҮҮЛЭН ТАТАХ САНАЛ ХҮРГҮҮЛЛЭЭ Даваа, 15:16 цагт
АТГ-ЫН ДЭД ДАРГЫН АЛБАН ТУШААЛЫН ЭРГЭН ТОЙРОНД Өчигдөр, 10:30 цагт
Ж.БАТЗАНДАН: ЭРХ БАРИГЧ НАМЫН ДОТООД ЗӨРЧЛӨӨС БОЛООД ТББХ ХУРАЛДАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА Өчигдөр, 15:57 цагт
ӨМНӨД СОЛОНГОСЫН ТОЛГОЙ БАЯЧУУДЫН АЧ НАР ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДЖЭЭ Баасан, 08:09 цагт
30-35 НАСНЫ ДӨРВӨН ЗАЛУУ ХАРАМСАЛТАЙГААР АМИА АЛДЛАА Мягмар, 20:57 цагт
Ч.ХҮРЭЛБААТАР: КАПИТАЛ БАНКИНД УЛСЫН ТӨСВӨӨС ЖДҮХС-ИЙН МӨНГӨ БАЙРШИЖ БАЙСАН 13 цаг
Т.ЭРДЭНЭЧИМЭГ: МҮОНРТ-ИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛД 20 ГАРУЙ ХҮН НЭР ДЭВШИЖ БАЙНА Өчигдөр, 12:43 цагт
ПРОКУРОРУУДЫН АРААС ЭЛЧИН САЙД НАРЫН ТОМИЛГОО ОРЖ ИРНЭ Мягмар, 08:49 цагт
БНСУ-ЫН ЭСЯ-НААС ВИЗНИЙ ТАЛААР МОНГОЛЧУУДАД АНХААРУУЛЖ БАЙНА Баасан, 10:23 цагт
Ц.НЯМДОРЖ: БОЛДОГ БОЛ ӨНӨӨДӨР Ч ГЭСЭН СУЛЛАХ САН 11 цаг
ШУУД: МАНАЙ СУРВАЛЖЛАГЫН МӨРӨӨР СӨДӨӨХЭЙ ЦЭЦЭРЛЭГТ ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД АЖИЛЛАЖ БАЙНА Мягмар, 16:11 цагт
ИХЭНХ НУТГААР ХҮЧТЭЙ САЛХИ ШУУРГАТАЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА Мягмар, 19:30 цагт
ТЭД ЮУ ЯРИВ Өчигдөр, 18:36 цагт
НООЛУУРЫН ҮНЭ ХЯТАДАД 330 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ҮНЭЛЭГДЭЖ БАЙНА Баасан, 10:37 цагт
АЙЛЫН БАЙШИН ДАЙРЧ, НЭГ ХҮНИЙ АМИНД ХҮРЧЭЭ 10 цаг
ШИНЭЭР ТОМИЛОГДОХ ЭЛЧИН САЙДУУДЫН НЭР ЯРИГДАЖ ЭХЭЛЖЭЭ 17 цаг
БНСУ-ЫГ ЗОРЬСОН ИРГЭД САРД ДУНДЖААР 3,5 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИН АВДАГ Баасан, 08:10 цагт
БАЯН-ӨЛГИЙ АЙМГААС ОРУУЛЖ ИРСЭН 20 ТН ҮХРИЙН МАХ ӨВЧТЭЙ МАЛЫН МАХ БОЛОХ НЬ ТОГТООГДЖЭЭ Баасан, 13:52 цагт
Ц.ДАВААСҮРЭН: РИОТИНТО МАНАЙ ОРДЫГ БАРЬЦААНД ТАВЬЧИХААД МӨНГИЙГ НЬ ӨӨРӨӨ АВЧИХСАН 14 цаг
ХАМГИЙН ХАЧИРХАЛТАЙ СЭТГЭЦИЙН 10 ӨВЧИН Ням, 10:50 цагт
М.ЧИНБАТ, С.АЛИМАНЦЭЦЭГ НАРЫГ УЕП-ЫН ОРЛОГЧИД МАН-ЫН БҮЛЭГ ДЭМЖЛЭЭ Даваа, 13:42 цагт
С.ЗОРИГИЙН АМЬ НАСЫГ ХӨНӨӨСӨН ХЭРГИЙН АСУУДЛААР ТҮР ХОРОО БАЙГУУЛНА Баасан, 15:14 цагт
БОГД УУЛАНД ТҮЙМЭР ГАРЛАА Бямба, 12:23 цагт
УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ ХНН-ЭЭС МЭДЭЭЛЭЛ ХИЙЖ БАЙНА Даваа, 11:26 цагт
ИДЭР ИНТЕРНЭШЛ ХХК-ИЙН ТАЙРСАН БУРГАСЫГ ХЭН ТАРИХ ВЭ? Баасан, 08:08 цагт
АН-ЫН ГИШҮҮД НАМААСАА ТАТГАЛЗАЖ БАЙГАА ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ Мягмар, 08:59 цагт
ШАДИВЛАН ЗУСЛАНД ГАЛ ГАРЧ, ДӨРВӨН АЙЛЫН БАЙШИН ШАТЛАА Даваа, 13:52 цагт
ХАКУХО М.ДАВААЖАРГАЛ МОНГОЛ УЛСЫН ИРГЭНШЛЭЭС ТАТГАЛЗЛАА Мягмар, 19:45 цагт
АТГ-ЫН ШИНЭ УДИРДЛАГУУД: ХЭН НЬ ХЭН БЭ Өчигдөр, 11:47 цагт
ТАМТАГГҮЙ БАЯН ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭД ДАРГАТАЙ ТАНИЛЦ Бямба, 17:03 цагт
Д.САЙНБАЯР: ХЭДХЭН БУРГАС ТАЙРСНЫ ТӨЛӨӨ УЛСТӨРЖҮҮЛЛЭЭ Баасан, 11:30 цагт
Ё.БАТБАЯР: С.ЗОРИГИЙГ ХӨНӨӨСӨН ХОЁР ЭТГЭЭДИЙГ ХЭРГИЙН ГАЗРААС ГАРЧ ЯВАХАД НЬ МАШИНААРАА ХҮРГЭЖ ӨГСӨН Даваа, 17:56 цагт
Э.ЦЭРЭН 5 ӨӨР ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ БАЙНА Бямба, 14:23 цагт
13 ДАВХРААС УНАЖ АМИА АЛДСАН БҮСГҮЙН НАЙЗ ЗАЛУУ НЬ ОБ КАПИТАЛЫН ЗАХИРЛЫН ХҮҮ БАЙЖЭЭ Даваа, 08:59 цагт
ЭМГЭНЭЛ Өчигдөр, 14:59 цагт
Ө.ТАМИР: МИНИЙ ХҮҮГИЙН ИРГЭНШЛЭЭС ТАТГАЛЗАХ ЭСЭХИЙГ МОНГОЛЫН ТӨР МЭДНЭ Мягмар, 20:33 цагт
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН П.ОЧИРБАТЫН ЗЭЭ ХҮҮГИЙН ХАР ТАМХИНЫ ХЭРГИЙН ЯЛЫГ БУУРУУЛЖЭЭ Өчигдөр, 09:28 цагт
ТҮЙМРИЙН ГОЛОМТОД СЕЛЬФИДСЭН ШИНЭХЭН ДАРГА 15 цаг
Х.БОЛОРЧУЛУУН: ШААРДЛАГАТАЙ БОЛ ДАЛД УУРХАЙГ ЗОГСООЖ БАЙГААД ДУБАЙН ГЭРЭЭГ ЦУЦЛАХ ЁСТОЙ 14 цаг
Д.МӨНХЖАРГАЛ: СЕЛЬФИ БИШ, МИНИЙ ОЙРООС АВСАН ЗУРАГ 9 цаг
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГА МАН-ЫН ГЕНСЕК Д.АМАРБАЯСГАЛАНГИЙН ЗӨВЛӨХ БОЛЖЭЭ 12 цаг
А.СҮХБАТ: ТУУЛЫН ЗАГАСНУУД ОХИН СҮВТЭЙ БОЛЖ, АЛТАНБУЛАГИЙН ТАРВАГАНУУД ХЭЭЛ ХАЯЖ БАЙНА Бямба, 13:56 цагт
ШУУД: СӨДӨӨХЭЙ ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ НАР ХҮҮХЭД ЗОДСОН АСУУДЛЫГ СУРВАЛЖИЛЖ БАЙНА Мягмар, 14:03 цагт
ЗАГВАР ӨМСӨГЧ Э.ЭНХБОЛД: ЭЭЖ МИНЬ ХИЧЭЭЖ ЗҮТГЭЭГҮЙ БОЛ БИ ТЭРГЭНЦЭРТЭЙ ХҮН БАЙХ БАЙЛАА Бямба, 14:19 цагт
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ЗАХИРЛААР ЯРИГДАЖ БУЙ Х.ХЭРЛЭН ДӨРВӨН ТЭРБУМЫН ОРОН СУУЦТАЙ Бямба, 17:47 цагт
НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ ПРОКУРОРТ Ц.АРИУНБОЛД ТОМИЛОГДОЖ МАГАДГҮЙ БАЙНА Даваа, 09:29 цагт
“ТОД КАННАМ” ЭМНЭЛЭГТ ХӨХНИЙ ХАГАЛГААНД ОРЖ, ХОХИРСОН ЭМЭГТЭЙ ШҮҮХЭД ХАНДАХААР БОЛЖЭЭ Бямба, 12:51 цагт
ЧИМЭЭГҮЙН ГЭРЭЛТҮҮЛЭГЧ Мягмар, 03:14 цагт
Д.СҮХЖАРГАЛ: ОХИНОО НАЙЗ ЗАЛУУДАА ЗОДУУЛДАГ БАЙСНЫГ СҮҮЛД НАЙЗУУДААС НЬ СОНСЧ, БИЧЛЭГИЙГ НЬ БАЙЦААГЧДАА ӨГСӨН Мягмар, 09:56 цагт
АН-ЫН ТАВАН ГИШҮҮН НАМААСАА ГАРАХ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЖ БАЙНА Мягмар, 11:53 цагт
ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДИЙН ГАРЫГ ХААЛГАНД ХАВЧУУЛЖ, ХУРУУГ НЬ ТАСАЛЖЭЭ Мягмар, 13:22 цагт
СӨДӨӨХЭЙ ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ НАР ХҮҮХДҮҮДИЙГ ЗОДОЖ БУЙ БИЧЛЭГИЙГ ДЭЛГЭЖ БАЙНА Мягмар, 15:52 цагт
АТГ-ЫН ДЭД ДАРГА Ц.НЯМДОРЖ АЖЛАА ӨГЛӨӨ Даваа, 11:18 цагт
Д.СҮХЖАРГАЛ: МИНИЙ ОХИНЫГ АЛСАН Ч БАЙЖ МАГАДГҮЙ Мягмар, 10:33 цагт
ТҮЙМРИЙН ГОЛОМТОД СЕЛЬФИДСЭН ОРЛОГЧ ДАРГЫН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЖЭЭ 10 цаг
ДҮРЭЛЗСЭН ГАЛЫН ХАЖУУД СЕЛЬФИДСЭН Д.МӨНХЖАРГАЛ ХОЁР КОМПАНИ ЭЗЭМШДЭГ 12 цаг
БАЯН-ӨЛГИЙ АЙМГААС ОРУУЛЖ ИРСЭН 20 ТН ҮХРИЙН МАХ ӨВЧТЭЙ МАЛЫН МАХ БОЛОХ НЬ ТОГТООГДЖЭЭ Баасан, 13:52 цагт
НАЙМ ХОНОГ СУРАГГҮЙ БАЙСАН 17 НАСТАЙ ОХИН ОЛДЖЭЭ 17 цаг
МАНАЙ ЭМНЭЛЭГТ МЭС ЗАСАЛД ОРСНЫГ ЧИНЬ НОТЛОХ БИЧИГ БАРИМТ БАЙГАА ЮМ УУ ГЭЖ ДОРОМЖИЛСОН Баасан, 08:51 цагт
О.БААСАНХҮҮ: ОЮУТОЛГОЙН ГАДААД АЖИЛЧИД 10 МЯНГАН ДОЛЛАР АВДАГ НЬ ТЭГШ БИШ БАЙНА Баасан, 13:22 цагт
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО, ТӨВ БАНКНЫ УДИРДЛАГУУДЫГ СОЛИХ УУ? Бямба, 10:42 цагт
ПРОКУРОРУУДЫН АРААС ЭЛЧИН САЙД НАРЫН ТОМИЛГОО ОРЖ ИРНЭ Мягмар, 08:49 цагт
Ц.ДАВААСҮРЭН: РИОТИНТО МАНАЙ ОРДЫГ БАРЬЦААНД ТАВЬЧИХААД МӨНГИЙГ НЬ ӨӨРӨӨ АВЧИХСАН 14 цаг
СЕЛФИ ХИЙЖ БАЙГАА НЬ ШИЛЭН ДЭЭР НЬ ОЙЧИХСОН БАЙХАД Л "БИ СЕЛФИДЭЭГҮЙ" 8 цаг
ИДЭР ИНТЕРНЭШЛ ХХК-ИЙН ТАЙРСАН БУРГАСЫГ ХЭН ТАРИХ ВЭ? Баасан, 08:08 цагт
Д.АМАРБАЯСГАЛАН: У.ХҮРЭЛСҮХ ХЭНТИЙН НѲХѲН СОНГУУЛЬД ѲРСѲЛДѲХ ХҮМҮҮСТ БАГТАЖ БАЙГАА Баасан, 11:01 цагт
ХЯТАДЫН ДҮПҮНИЙ ҮЙЛДВЭРЭЭС ОЛОН ТӨРЛИЙН ХИМИЙН БОДИС ИЛЭРЛЭЭ Баасан, 11:38 цагт
ЭМЭЭЛТ ЗАХ ДЭЭР СААТУУЛАГДСАН МАХ ШИНЖИЛГЭЭГЭЭР ӨВЧТЭЙ БОЛОН ҮХЭЖ ХОРОГДСОН МАЛЫН МАХ БАЙСАН НЬ ТОГТООГДЛОО Баасан, 11:58 цагт
Л.ХОНГОРЗУЛ: ААВЫГАА 10 МЯНГАН ТӨГРӨГ ӨГСӨНГҮЙ ГЭЖ ГОМДОЖ БАЙСНАА ХЭЗЭЭ Ч МАРТДАГГҮЙ Баасан, 17:21 цагт
ДОЛООН ХҮНИЙ АМЬ ЭРСДСЭН ОСЛЫГ ХАРСАН ХҮН БАЙВАЛ ХОЛБОГДОНО УУ? Ням, 10:29 цагт
ЖДҮХС-ААС ЗЭЭЛ АВАХАД ДЭМЖСЭН Ц.МӨНХ-ОРГИЛ, Д.ОЮУНХОРОЛ ТЭРГҮҮТЭЙ 15 ГИШҮҮНИЙ ХЭРГИЙГ ХААХААР БОЛЖЭЭ Мягмар, 08:52 цагт
ПРОКУРОР П.ЭРДЭНЭБАТЫГ ӨӨРИЙНХ НЬ ХҮСЭЛТЭЭР АЛБАН ТУШААЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ Мягмар, 10:42 цагт
АТГ-ЫН ДЭД ДАРГА ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТЭЭ УИХ-ЫН ДАРГАД ӨГЧЭЭ Мягмар, 11:28 цагт
ЖИРЭМСЭН ЭХНЭРЭЭ ЗОДСОН ЭТГЭЭДИЙГ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА Мягмар, 15:10 цагт
ШУУД: МАНАЙ СУРВАЛЖЛАГЫН МӨРӨӨР СӨДӨӨХЭЙ ЦЭЦЭРЛЭГТ ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД АЖИЛЛАЖ БАЙНА Мягмар, 16:11 цагт
Т.ЭРДЭНЭЧИМЭГ: МҮОНРТ-ИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛД 20 ГАРУЙ ХҮН НЭР ДЭВШИЖ БАЙНА Өчигдөр, 12:43 цагт
ТЭД ЮУ ЯРИВ Өчигдөр, 18:36 цагт
ТЕГ-ЫН ХОЁР ХУРАНДАА ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР ХОРИГДОЖ БАЙНА 9 цаг
ЦАГДААГИЙН ДЭД ХУРАНДААГИЙН НӨЛӨӨГӨӨР ОЮУТОЛГОЙН ХАМГААЛАЛТЫН АЖЛААС ХАЛАГДЖЭЭ Баасан, 11:24 цагт
ХАМГИЙН ХАЧИРХАЛТАЙ СЭТГЭЦИЙН 10 ӨВЧИН Ням, 10:50 цагт
50 САЯ ТӨГРӨГИЙН НЭГ АЗТАН ТОДРОВ Даваа, 08:46 цагт
Б.ЧИНБАТ, С.АЛИМАНЦЭЦЭГ НАРЫГ УЕП-ЫН ОРЛОГЧООР ТОМИЛОХЫГ МАН-ЫН БҮЛЭГ ДЭМЖЛЭЭ Даваа, 12:36 цагт
МОНГОЛБАНК: ​КАПИТАЛ БАНК ХХК-Д АВЧ ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭ Даваа, 15:25 цагт
Ц.ЖАДАМБАА: ЗАЛУУС БИД АСУУДЛЫГ СУДАЛЖ, АЛИВАА ЗҮЙЛД НУХАЦТАЙ ХАНДАХ ЦАГ ИРСЭН Даваа, 15:49 цагт
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ТОМИЛГОО ӨМНӨ НЬ ЛОББИ БОЛДОГ БАЙСАН Даваа, 17:16 цагт
САЙД АСАН А.ЦОГЦЭЦЭГИЙН “АЛЛЕРГИМЕД” ЭМНЭЛГЭЭС ХУГАЦАА НЬ ДУУССАН ЭМ, ХЭРЭГСЭЛ ИЛРҮҮЛЛЭЭ Мягмар, 10:16 цагт
Д.БАТБАЯР: ТЭР ИРГЭНШЛЭЭ СОЛЬСОН Ч ТӨРСӨН БИЕ, ТӨРӨЛХ ХЭЛ, ДОТООД СЭТГЭЛ 3 НЬ МОНГОЛЫНХ ХЭВЭЭРЭЭ ҮЛДЭНЭ Өчигдөр, 09:04 цагт
АТГ-ЫН ДЭД ДАРГЫН АЛБАН ТУШААЛЫН ЭРГЭН ТОЙРОНД Өчигдөр, 10:30 цагт
Н.ЦЭРЭНБАТ: НАМАЙГ ЯЛЛАГДАГЧААР ТАТААГҮЙ Өчигдөр, 11:55 цагт
ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГААС КАПИТАЛ БАНКНЫ УДИРДЛАГУУДЫГ ШАЛГАЖ БАЙНА Өчигдөр, 13:58 цагт
ХАКУХОГИЙН ИРГЭНШЛЭЭ СОЛИХ ХҮСЭЛТИЙН ШИЙД ИРЭХ МЯГМАР ГАРАГТ ГАРНА Өчигдөр, 18:42 цагт
ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ ДАРГА НАРЫГ ЧӨЛӨӨЛНӨ 16 цаг
Д.ТОГТОХСҮРЭН: МҮОНРТ-ИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙГ СОНГОХОД НАМ ХАМААГҮЙ 14 цаг
Ц.НЯМДОРЖ: БОЛДОГ БОЛ ӨНӨӨДӨР Ч ГЭСЭН СУЛЛАХ САН 11 цаг
ӨМНӨД СОЛОНГОСЫН ТОЛГОЙ БАЯЧУУДЫН АЧ НАР ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДЖЭЭ Баасан, 08:09 цагт
НООЛУУРЫН ҮНЭ ХЯТАДАД 330 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ҮНЭЛЭГДЭЖ БАЙНА Баасан, 10:37 цагт
С.ЗОРИГИЙН АМЬ НАСЫГ ХӨНӨӨСӨН ХЭРГИЙН АСУУДЛААР ТҮР ХОРОО БАЙГУУЛНА Баасан, 15:14 цагт
НАЙЗ ОХИНОО 13 ДАВХРААС ТҮЛХЭЖ ХӨНӨӨЖЭЭ Баасан, 15:58 цагт
ТИЙЗ ЗАХИАЛГЫН Z24 ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ ЗОГСЧ, ИРГЭДИЙГ ХОХИРООЖЭЭ Баасан, 16:21 цагт
О.САЙНБАЯР: ЗАХИАЛГАТАЙ, ДААЛГАВАРТАЙ АСУУЛТ Бямба, 13:24 цагт
ЗАЙСАНД ОЛОН ЖИЛ БОЛЖ БАЙГАА ТЭМЭЭГ ХӨДӨӨ СҮРЭГТ НЬ НИЙЛҮҮЛЭХЭЭР БОЛЖЭЭ Бямба, 18:02 цагт
ТА АМЖИЛТАНД ЗААВАЛ ХҮРНЭ Ням, 10:57 цагт
Ц.ЭНХБАЯР: ЖДҮХС-ГААС ЗЭЭЛ АВСАН 50 ГАРУЙ ТӨСӨЛД ХЭРГИЙГ ХААХ САНАЛЫГ ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГАД ХҮРГҮҮЛСЭН Даваа, 10:38 цагт
ШАДИВЛАН ЗУСЛАНД ГАЛ ГАРЛАА Даваа, 13:11 цагт
ШАДИВЛАН ЗУСЛАНД ГАЛ ГАРЧ, ДӨРВӨН АЙЛЫН БАЙШИН ШАТЛАА Даваа, 13:52 цагт
УЕП-ЫН ХОЁР ОРЛОГЧИЙГ ТОМИЛОХОД НЭЭЛТТЭЙ СОНГСОЛ ХИЙЖ БАЙНА Даваа, 14:45 цагт
ЭЛЧИН САЙД Б.ДЭЛГЭРМААГ ЭГҮҮЛЭН ТАТАХ САНАЛ ХҮРГҮҮЛЛЭЭ Даваа, 15:16 цагт
850 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ ПАРИСЫН ДАРЬ ЭХИЙН СҮМ ГАЛД ӨРТЖЭЭ Мягмар, 08:55 цагт
АН-ЫН ГИШҮҮД НАМААСАА ТАТГАЛЗАЖ БАЙГАА ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ Мягмар, 08:59 цагт
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЖАВХЛАНТ СУМАНД ЕСӨН НАСТАЙ ОХИН АЛГА БОЛЖЭЭ Мягмар, 13:48 цагт
ХҮҮХДЭЭ АВАХАД БАЙНГА УЙЛДАГ БАЙСАН Мягмар, 16:48 цагт
30-35 НАСНЫ ДӨРВӨН ЗАЛУУ ХАРАМСАЛТАЙГААР АМИА АЛДЛАА Мягмар, 20:57 цагт
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ЧӨЛӨӨЛӨХ САНАЛ ГАРГАЛАА Өчигдөр, 10:14 цагт
БАЙНГЫН ХОРООНЫ ХУРЛААР АТГ-ЫН ДАРГЫГ ЧӨЛӨӨЛӨХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭХ БАЙСАН Ч ХОЙШЛООД БАЙНА Өчигдөр, 14:50 цагт
ШУУД: ХОТ ХООРОНДЫН ТЭЭВЭРЛЭГЧ ЖОЛООЧ НАРЫН МАРГААНЫ АСУУДЛААР ДРАГОН ТӨВӨӨС МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА Өчигдөр, 18:55 цагт
ШИНЭЭР ТОМИЛОГДОХ ЭЛЧИН САЙДУУДЫН НЭР ЯРИГДАЖ ЭХЭЛЖЭЭ 17 цаг
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ОНЦ ЗӨВЛӨЛ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХЭД ЯЛАЛТ БАЙГУУЛЖЭЭ 16 цаг
Л.БЯМБАА АГСНЫ ХЭРЭГТ ТАВАН ХҮНИЙГ ХОЛБОГДУУЛАН ШАЛГАЖ БАЙНА 15 цаг
Л.БОЛД: ТҮР ХОРОО БАЙГУУЛАГДАХАД ЭРҮҮ ШҮҮЛТТЭЙ БИЧЛЭГ ИХ НӨЛӨӨЛСӨН 15 цаг
ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД ХАЯГАН ДАХЬ ЖИНДЭЭ ХҮРЭХГҮЙ БАЙНА 13 цаг
АЙЛЫН БАЙШИН ДАЙРЧ, НЭГ ХҮНИЙ АМИНД ХҮРЧЭЭ 10 цаг
БЗД-Т ТӨРИЙН АЖИЛ ЗОГСОЖ, ХОГОНДОО ДАРАГДЖЭЭ 11 цаг
БНСУ-ЫГ ЗОРЬСОН ИРГЭД САРД ДУНДЖААР 3,5 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИН АВДАГ Баасан, 08:10 цагт
ЦАСАН БОЛОН ШОРООН ШУУРГА ШУУРАХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА Баасан, 08:23 цагт
ЗҮҮНБАЯН РЕФАЙНЕРИ КОМПАНИЙН УДИРДЛАГУУД МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ Баасан, 08:36 цагт
СУДАНД ТӨРИЙН ЭРГЭЛТ БОЛЖ 22 ИРГЭН АМИА АЛДЖЭЭ Баасан, 09:26 цагт
БНСУ-ЫН ЭСЯ-НААС ВИЗНИЙ ТАЛААР МОНГОЛЧУУДАД АНХААРУУЛЖ БАЙНА Баасан, 10:23 цагт

Ц.ЭНХБАЯР: ЖДҮХС-ГААС ЗЭЭЛ АВСАН 50 ГАРУЙ ТӨСӨЛД ХЭРГИЙГ ХААХ САНАЛЫГ ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГАД ХҮРГҮҮЛСЭН

Даваа, 10:38 цагт
Ц.ЭНХБАЯР: ЖДҮХС-ГААС ЗЭЭЛ АВСАН 50 ГАРУЙ ТӨСӨЛД ХЭРГИЙГ ХААХ САНАЛЫГ ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГАД ХҮРГҮҮЛСЭН

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас 2018 онд иргэд, хуулийн этгээдэд олгосон зээлийн үйл ажиллагааг Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгаж байгаа. Энэхүү мөрдөн шалгах ажиллагаатай холбогдуулан иргэн, хуулийн этгээд, нэр бүхий албан тушаалтнуудыг аж ахуйн нэгжүүдтэй хамааралтай мэтээр үндэслэлгүйгээр холбогдуулах, шалгагдаж буй хэрэг материалыг хаасан мэтээр нийтэд мэдээлэх зэрэг мөрдөн шалгах ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхүйц, эх сурвалж нь тодорхойгүй буруу ташаа мэдээлэл ихээр тарааж байна. Нөгөө талаар сэтгүүлчдийн зүгээс албан ёсны эх сурвалжаас үнэн бодит мэдээлэл, ярилцлага, тодруулга авах хүсэлтийг байнга гаргаж байгаа юм.

Тиймээс сэтгүүлчид болон олон нийтийг мэдээллээр хангах, ЖДҮ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн нэр хүндийг хамгаалах үүднээс уг хэргийг шалгаж буй Ажлын хэсгийн ахлагч, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Ц.Энхбаяртай ярилцаж, прокурорын байгууллагын зөвшөөрөгдсөн хэмжээнд мэдээллийг олон нийтэд хүргэж байна.

-ЖДҮХС-гийн гэх хэргийг АТГ шалгаж эхлээд зургаан сарын хугацаа өнгөрлөө. Шалгаж эхэлснээс өнөөдрийг хүртэлх хугацаанд хийсэн мөрдөн шалгах ажиллагааны тойм мэдээллийг өгөхгүй юу?

-Хэвлэл,мэдээллийн хэрэгслээр 2018 оны аравдугаар сард нэр бүхий УИХ-ын гишүүд болон зарим албан тушаалтнууд ЖДҮХС-гийн хөрөнгийг албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий иргэн, хуулийн этгээдэд олгуулсан тухай мэдээлэл гарсантай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас 2018 оны аравдугаар сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяалал тогтоон Авлигатай тэмцэх газарт ирүүлснээр мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн.

Мөрдөн шалгах ажиллагааны хувьд аймаг, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн төсөл хэрэгжилт зээлийн санхүүжилтийг шалгах, нэр холбогдсон улс төрийн өндөр албан тушаалтнуудын хууль бус оролцоо байгаа эсэх, мэдээллийг нэг бүрчлэн шалгах зэрэг ажлын цар хүрээ өргөн байсан. Ийм өргөн цар хүрээтэй хэргийг дангаар богино хугацаанд шуурхай шалгаж шийдвэрлэх хүн хүчний боломж бага байсан зэргийг харгалзан Улсын Ерөнхий прокурорын тогтоолоор АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулах шийдвэр гарсан. Энэ дагуу 2018 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар хамтарсан ажлын хэсэг байгуулагдан шалгаж байна.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл зургаан сарын хугацаа өнгөрлөө. ЖДҮХС-гаас 2018 онд зээл авахаар хүсэлт гаргасан 1544 иргэн, аж ахуйн нэгж байдаг. Тэдгээрээс ХХААХҮ-ийн сайд 2018 оны хоёр удаагийн тушаалаараа 216 иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн төсөлд зээл олгосон. Мөрдөн шалгах ажиллагаа нь зээлийн хүсэлт гаргаад авч чадаагүй иргэн, аж ахуйн нэгжийн төсөл, бичиг баримт болон зээл авсан 216 төслийн үйл ажиллагааг хамарч явагдсан.

ЖДҮХС-гийн зээлийг олгохдоо

сайдын хоёр удаагийн тушаалд хамрагдаж зээл авсан иргэн аж ахуйн нэгж, хуулийн этгээдийг сонгон шалгаруулах үйл ажиллагаа хууль дүрмийн дагуу явагдсан эсэх

төсөл зорилтот бүлгийн этгээдэд очсон эсэх

сонгон шалгаруулах ажиллагаанд албан тушаалтан, төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүд, мэргэжилтнүүдээс нөлөөлсөн эсэх, тэдний хамаарал байгаа эсэхийг шалган тодруулах ажлыг хийж байна.

Түүнчлэн шалгарсан 216 төслийн үйл ажиллагааны хэрэгжилтийг газар дээр нь очиж баримтжуулах, үзлэг нэгжлэг хийх, санхүүжилтийн баримт, мөнгөний зарцуулалтад аудитын шалгалт, шүүх ня-бо, санхүүгийн шинжилгээ хийх, зээлийн барьцаалбарыг зохих журмын дагуу хийж үнэлсэн эсэх зэргээр төсөл тус бүрт нарийвчилсан хяналт шалгалтын ажиллагааг төрийн болон төрийн бус байгууллага, эрх бүхий шинжээчийн бүрэлдэхүүн, хөрөнгийн үнэлгээний эрхтэй компани, тусгай мэдлэг бүхий мэргэжилтнүүдийг татан оролцуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

-Мөрдөн шалгах ажиллагааны дүн эхнээсээ гарч байх шиг. Зарим хэрэг хаагдаж, зарим нь шийдэгдэж байна гэсэн мэдээлэл байна. Энэ талаар тодруулна уу?

-Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2018 оны ЖДҮХС-тай холбоотой хэргийн гол хүрээг хумьж шалгаж дуусгах шатандаа орсон гэж бид үзэж байгаа. Тиймээс мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан нотлох баримтын хэмжээнд үнэлж дүгнэн Ажлын хэсгээс санал, шийдвэрүүдийг хуулийн хүрээнд гаргаж хяналт тавьж буй Нийслэлийн прокурорт хүргүүлж байгаа.

Зээл авсан иргэн, хуулийн этгээд бүрийг буруутан, гэмт хэрэгтэн гэж үзэж болохгүй. Зээлийг зохих журмын дагуу авсан, ЖДҮХС-гийн шалгуур шаардлагыг хангаж, зохих журмын дагуу шалгарсан, үйл ажиллагаа нь хэвийн хэрэгжиж байгаа төслүүд бий. Тухайлбал, ажлын байр бий болгож, ноос, ноолуур, оёдол, газар тариалан, хүлэмж, зоорь барих зэрэг чиглэлээр хүсэлт гаргасан, түүнийхээ дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа төслүүд байна. Төслийн үйл ажиллагаа нь зориулалт, зохих журмын дагуу явагдаж байгаа гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтын хэмжээнд тогтоосон.

Одоогоор 70 гаруй төслийг хэрэгжүүлэгч иргэн, хуулийн этгээдийн үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн тусгаарлан шалгаж, үүнээс гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн 50 гаруй хэргийг хаах санал гаргаж, прокурорын байгууллагад хүргүүлээд байна. Прокурорын байгууллага, мөрдөгчийн саналыг хянаж хуулийн хүрээнд шийдвэр гаргах эрх зүйн зохицуулалттай, өнөөдрийн байдлаар 10 гаруй төслийн материалыг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэг бүртгэлтийн хэрэг хаах прокурорын тогтоол гарсан байна.

-Тухайлбал, ямар аж ахуйн нэгжүүдэд холбогдох хэргийг хааж шийдвэрлэсэн юм бэ?

-Тусгаарлаж хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж буй төслүүдээс улс төрийн болон төрийн өндөр албан тушаалтан нартай хамааралгүй, Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль, ЖДҮХС-гаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журамд заасан шаардлагыг хангасан, экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжин, гарааны бизнес эхлүүлэх боломж болон ажлын байр бий болгож, нэмэгдүүлэх үндсэн зорилгыг хэрэгжүүлж буй иргэн, хуулийн этгээдүүдийн төслүүдийг шалгаж, хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналыг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорт хүргүүлээд байгаа. Тодруулбал:

Иргэн А.Төгөлдөр, Т.Цээндэр, Э.Баяр, Ц.Пүрэвсүрэн, Г.Цэрэннадмид, Ц.Оюунчимэг, Э.Ариун-Ундрага, Ж.Баяр, Д.Отгонтуяа, Х.Батбаяр, Х.Дөшбаатар, Ч.Батчулуун, Б.Анхбаяр, “Аралтөбе" хоршоо, “Тэнгэрийн Соёмбо" ХХК, “Ганга нар трейд" ХХК, “ЦЕТ" ХХК, “Ти Эс Эн" ХХК, “Эс Би Би Эй" ХХК, “Хараат хайрхан уул" ХХК, "Органик Хүнс Трейд" ХХК, “ЖГБ" ХХК, “Ш.Ууганбаяр" ХХК, “Хөх үзүүр" ХХК, “Төмөр Ган" ХХК, “Буянцэцэн" ХХК, “Соёмбо капитал" ХХК, "Алтан Олом" ХХК, “Жигүүрт хөсөг" ХХК, “Гэга"ХХК, “Өсөх буудай" ХХК, “Идлэг фүүдс" ХХК, “Монгол буйдан" ХХК, “Завхан буурал" хоршоо зэрэг иргэн, хуулийн этгээдийн төслүүдийг дурдаж болно.

Тойрогтоо жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, зээл авахад нь дэмжлэг үзүүлсэн, тойргийн сонгогч, зээлдэгч нь авсан санхүүжилтээ зориулалтын дагуу зарцуулж буй эсэхийг шалгаж, тэдгээрийг дэмжсэн УИХ-ын гишүүдтэй хамааралгүй болох нь тогтоогдсон иргэн, хуулийн этгээдийн төслүүдийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг дуусгаж, хэргийг хаах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлээд байна. Үүнд:

УИХ-ын гишүүн С.Чинзоригийн дэмжсэн албан бичигтэй иргэн Л.Оюун-Эрдэнэ

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн дэмжсэн “Баруун зүүн эх сувилал" ХХК

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын дэмжсэн “Марал буян групп" ХХК

УИХ-ын гишүүн С.Бямбацогтын дэмжсэн “Цант Алтай" ХХК

УИХ-ын гишүүн М.Билэгтийн дэмжсэн “Өндөр бадрах" ХХК

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн дэмжсэн “Дархан эрдэнэ мах комбинат" ХХК

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагийн дэмжсэн “Ширээт онон" ХХК

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын дэмжсэн “Хантай хайрхан" ХХК

УИХ-ын гишүүн М.Энхболдын дэмжсэн "Нүүдэлчин агро ферм" ХХК

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн дэмжсэн “Солар хаус" ХХК

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн дэмжсэн “Бүрэн луу" ХХК

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын дэмжсэн “Кэй өү эм эм жи эл" ХХК

УИХ-ын гишүүн Б.Тэрбишдагвын дэмжсэн “Арвайн хүрд" ХХК

УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын дэмжсэн “Саруул хангайн чөлөөт бүс" ХХК

УИХ-ын гишүүн Н.Энхболдын дэмжсэн “Өлзий дэн" ХХК

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Саулегийн дэмжсэн “Ричнес инвестмент" ХХК

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга асан Ц.Ням-Осорын хамаарал бүхий “Хос эрхэс" ХХК

УЕП-ын орлогч асан Б.Амгаланбаатарын хамаарал бүхий “Цаст согоот" ХХК зэрэг

иргэн, хуулийн этгээдэд холбогдох хэрэг бүртгэлтийн хэргийг хаах санал гаргасан.

Гэхдээ хэрэг бүртгэлтийн хэрэг хаагдаж буй төсөл дотор ЖДҮХС-гийн хууль тогтоомж, журмын дагуу шалгарсан, төслийн үйл ажиллагаа хэрэгжиж байгаа төслүүд байгаа боловч төслийн үйл ажиллагааг тодорхой шалтгаанаар хэрэгжүүлж чадаагүй, санхүүжилтийг зориулалтын бусаар зарцуулсан, зээлийн мөнгөнөөс өндөр хүүтэй, өр зээлээ хаасан, машин унаа авсан, хувь хүмүүст шилжүүлсэн зэрэг нийтлэг зөрчилтэй төслүүд байгаа. Эдгээр зөрчилтэй төслүүдэд ЖДҮХС-гаас зээл олгосон иргэн, хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний дагуу хяналт шалгалт явуулах, барьцаа, батлан даалтын дагуу эргэн төлүүлэх, нэхэмжлэх, гарсан зөрчлийн шинжтэй үйлдлүүдийг Сан өөрөө хариуцаж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналыг гаргаж, ажлын хэсгээс мэдэгдэл хүргүүлэн төсвийн хөрөнгийг нөхөн төлүүлэх, хохиролгүй болгох арга хэмжээ авч байгаа. Цаашид ЖДҮХС-тай харилцан мэдээлэл солилцож, бичсэн мэдэгдлийнхээ дагуу шалгах зэргээр хамтран ажиллах болно.

-Хаах саналтай хэргүүд дотор хэд хэдэн УИХ-ын гишүүний нэр дурдагдлаа. Тэдгээр УИХ-ын гишүүд албан тушаал, эрх мэдлээрээ нөлөөлсөн, бусдад давуу байдал олгосон гэж үзэх үндэслэлгүй юу?

-Дээрх нэр дурдсан төслүүдэд албан тушаалтан хууль бусаар нөлөөлсөн, давуу байдал олгосон гэж шууд үзэх үндэслэл мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй гэдгийг тодруулж хэлэх нь зүйтэй.

-Гэхдээ яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа төрийн өндөр албан тушаалтнууд байгаа...

-ЖДҮХС-гаас төрийн болон улс төрийн өндөр албан тушаалтнууд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдэд төсөл сонгон шалгаруулах хэлбэрээр өөртөө болон бусдад давуу байдал олгосон 9 этгээдийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Үүнээс мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хуулийн 22.1 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь нотлох баримтаар хангалттай тогтоогдсон гэж үзсэн улс төрийн өндөр албан тушаалтан 3 яллагдагчид холбогдох хэргийг Ажлын хэсгээс тусгаарлаж шийдвэрлэх саналаа прокурорын байгууллагад гаргасан. Одоогоор дээрх яллагдагч нарын хэргийг шүүхэд шилжүүлээгүй байна. Хэвлэл мэдээллээр шүүхэд шилжүүлсэн, хэрэгсэхгүй болгосон гэж мэдээлж байгаа нь буруу ташаа мэдээлэл юм.

-ЖДҮХС-гаас зээл авснаас гадна зээл аваагүй төслүүдийг ч мөн шалгасан гэлээ. Шалгараагүй төсөлд шалгалт хийсэн нь ямар учиртай юм бэ?

-Мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтыг тал бүрээс нь цуглуулах, үнэлж дүгнэх, хавтаст хэрэгт яллах ба цагаатгах талын баримтыг зэрэг цуглуулах ёстой. Тиймээс ЖДҮХС-гийн сонгон шалгаруулалт хууль, журмын дагуу байсан уу, эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичээд байгаа шиг, иргэд олон нийтийн яриад байгаа шиг ЖДҮ эрхлэгчдийн боломжийг хулгайлсан уу гэдгийг нотлох үүднээс бид зээл авсан 216 иргэн, аж ахуйн нэгжээс гадна төслийн сонгон шалгаруулалтад оролцохоор материалаа бүрдүүлж өгсөн 800 гаруй төслийн материалыг хураан авч шалгасан.

Энэ ажиллагаанд дан мөрдөгчөөс гадна төрийн болон төрийн бус байгууллага, санхүү, аудитын чиглэлээр өмнө ажиллаж байсан, мэргэжилтэн, шинжээч болон иргэдийн хяналт, дэмжлэгтэйгээр төслийн материал бүрийг хянан шалгаж, нягтлан үзсэн. Өөрөөр хэлбэл, шалгарсан шалгараагүй бүх аж ахуйн нэгжүүдийг аль алийг нь үзэж нягталсан. Шалгараагүй үлдсэн 800 гаруй төсөл дотор шалгарах боломжтой 100 гаруй төсөл хүсэгч ЖДҮ эрхлэгч аж ахуйн нэгжүүд байсан.

Хэрэв төсөл нь шалгараагүй бол яагаад шалгараагүй вэ, шалгарах боломж байсан уу, шалгарсан бол тус сангийн журам зааврыг зөрчиж, албан тушаалтанд нөлөөлж авлига, хээл хахууль өгч хамрагдсан уу гэдгийг ч мөн шалгаж үзсэн. Зээлийн барьцаанд тавигдсан хөрөнгө бүрийг нягтлан үзэж, тухайн этгээдийн хөрөнгө мөн эсэх, хуурамчаар нотлох баримт бүрдүүлсэн үү, үгүй юу гэдгийг нэгбүрчлэн үзэж, үнэлгээ тогтоолгосон. Энэ маягаар мөрдөн шалгах ажиллагаа өргөн цар хүрээтэйгээр хийгдэж байгаагаас мөрдөн шалгах ажиллагаа удааширсан. Үүнд манай байгууллагын мөрдөн шалгах хэлтсийн хүн хүч дутмаг байдал ч нөлөөлсөн. Цагдаагийн байгууллагаас ирсэн мөрдөгч нарын хүчээр Ажлын хэсгийн нийт 10 орчим мөрдөгч өнгөрсөн зургаан сарын хугацаанд уртасгасан цагаар, амралтын өдөргүй ажиллаж, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулахдаа боломжит бүх хувилбарыг нягтлан ажилласан гэдгийг хэлэх хэрэгтэй байх.

-ЖДҮХС-гийн гэх хэрэгт 60 орчим албан тушаалтан, түүн дотор улс төрийн нөлөө бүхий томоохон албан тушаалтан хамаарал бүхий компанидаа зээл авч өгсөн байж болзошгүй хэрэг шалгагдаж байгаа гэж мэдээлж байсан.

-Төсөл сонгон шалгаруулалтад олон албан тушаалтан, түүн дотор УИХ-ын 40 гаруй гишүүн байгаа талаар хэвлэлд мэдээлэгдсэн. Хуулиар гэм буруу нь шүүхээр тогтоогдоогүй байхад хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй. Энэ нь хүний нэр төрд халдаж байгаа хэрэг.

ЖДҮХС-гаас төсөл хэрэгжүүлэхээр зээл хүссэн 1544 иргэн, аж ахуйн нэгж байгаа. Тэд төслөө янз бүрийн аргаар хүргүүлсэн байдаг. УИХ-ын гишүүдэд хандаж төслөө хүргүүлсэн, орон нутгийн захиргааны удирдлагадаа хандсан нь ч байна. УИХ-ын гишүүдээс төслийг уламжилсан, дэмжлэг үзүүлэхээр албан бичгээр хандсан нийт 21 гишүүн, 46 иргэн, 54 аж ахуйн нэгжүүдийн төсөл албан бичиг хүргүүлсэн байна. Гишүүдээс дэмжлэг хүссэн бичигтэй төслүүдийн гуравны нэг хувь дэмжигдсэн байдаг. Энэ бүхнийг гэмт хэрэг гэж үзэх үү.

Хуульд заасан эрх хэмжээ, үүргийнхээ дагуу тойрогтоо болон тойргийн сонгогчдоо дэмжсэн, ирсэн хүсэлтийг уламжилж явуулсан, анхаарал тавьж асууж сурагласан зэргийг албан тушаалтны бодлогоор дэмжсэн төслийг өөрийн хамаарал бүхий үүсгэн байгуулсан, хувь хувьцаа эзэмшдэг, ах дүү, үр хүүхдийнхээ зэрэг шууд ашиг сонирхлоор хандаж илт давуу байдал олгосон, мөнгө санхүүгээр холбогдсон, өмнө хойдох өр төлбөр маягаар авсан хуульд заасан өөртөө болон бусдад давуу байдал олгосон гэх гэмт хэргийн шинжтэй үйлдлээс ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Үүнийг ялгаж салгаж тогтоохын тулд ажлын хэсгийн мөрдөгч, прокурорууд өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

-АТГ болон ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад одоогоор нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ хэд болоод байна вэ?

-Мөрдөн шалгах ажиллагааны явцад одоогоор 11 иргэн, аж ахуйн нэгжээс нийт 11 тэрбум 195 сая 611 мянга 321 төгрөгийг битүүмжилж нөхөн төлүүлэх арга хэмжээ авсан. Үүнээс 5.5 тэрбум төгрөгийг ЖДҮХС-д буцааж нөхөн төлүүлсэн.

-УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Би зээл аваагүй, УИХ-ын гишүүнийхээ үүргийг биелүүлж, тойргийнхоо иргэдийн хүсэлтийг холбогдох байгууллагад нь уламжилсан" гэж ярьсан байдаг?

-Иргэн, хуулийн этгээдийн төслийг шалгаруулахдаа УИХ-ын гишүүн болон төрийн өндөр албан тушаалтнуудаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан төсөл сонгон шалгаруулах эрх бүхий албан тушаалтнуудад нөлөө үзүүлж өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдэд давуу байдал бий болгож, санхүүжилт олгосон үйлдэлд нэр бүхий улс төрийн болон төрийн өндөр албан тушаалтан 5 хүнийг яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Дээрх 5 албан тушаалтнаас гурван яллагдагчийн хэрэг нотлогдсон гэж үзэн, эрүүгийн хэргийг тусгаарлан шийдүүлэхээр прокурорын байгууллагад хүргүүлсэн талаар өмнө хэлсэн.

УИХ-ын гишүүн тойрогтоо ажлын байр нэмэгдүүлсэн, тойргийн сонгогчдоо бодлогоор дэмжсэн төсөлд тэднийг шууд буруутгах хуулийн үндэслэл байхгүйг дахин хэлье. Харин өөрсдийн баталсан хуулиа зөрчиж, тойрогт нь огт хамаагүй, ЖДҮ-ийг хөгжүүлэх журам зөрчсөн, төслийн санхүүжилтаар ашигт малтмал, хайгуул явуулсан, эсвэл огт үйл ажиллагаа явуулдаггүй, хүнд харуулах нэг ч үйлдвэрлэл байхгүй байхад зээл олгуулчихаад би тойргийнхоо иргэдийг дэмжсэн гэж ярьж болох уу?

Мөрдөн шалгах ажиллагаагаар бүх зүйл нотлох баримтаар яригддаг. Таны асуугаад байгаа албан тушаалтан хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийгөө буруугүй мэтээр олон нийтэд мэдээлж байна лээ. Үүнийг гагцхүү шүүх л шийдвэрлэх хуультай.

Цаашид мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримтаар хэд хэдэн төрийн өндөр албан тушаалтан оролцсон үйлдэлд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн хийж байгаа. Хууль тогтоомжийн хүрээнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлэхээр ажиллаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа, одоогоор 100 гаруй төслийн материал шалгагдаад дуусч байгаа.

ЖДҮХС-гийн хууль, журам зөрчсөн төсөл нь сонгон шалгарсан, түүнд дэмжлэг үзүүлсэн, давуу байдал бий болгосон байж болзошгүй, нэр нь гараагүй иргэн, аж ахуйн нэгжүүд болон өндөр албан тушаалтан, мэргэжилтнүүдийн үйлдэл мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгагдаж байгаа гэж ойлгож болно. Бид боломжит богино хугацаанд хуулийн хүрээнд энэ мэтээр санал, шийдвэр гаргаж нийтэд мэдээлэх болно.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин
Зочин    [202.131.227.178]   Даваа, 11:49 цагт
нэг нэгээр нь тушаал гарга. бөөн дунд хавчуулаад өөрсдийн авлгаа нуух гэж байгаа хуучин аргаараа үзэх нь
Зочин